Хүүхэдтэйгээ сексийн сэдвээр хэрхэн ярилцах вэ?

Манай өмнөх “Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах” тухай нийтлэлийн дагуу нэгэн уншигчаас “Хүүхдээ хэдэн нас хүрэхээр нь сексийн сэдвээр ярилцах ёстой вэ энэ талаар зөвлөгөө өгөөрэй, манайхан чинь ичиж зовоод яаж ярихаа мэдэхгүй байж магадгүй.” гэсэн асуулт дэвшүүлсний дагуу судалж, дараах зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна. Хүүхдүүд сексийн тухай мэдэхийг хүсдэг ч эцэг эхчүүд хэрхэн яаж ойлгуулахаа мэдэхгүйгээс болж чөлөөтэй ярилцаж чаддаггүй. Хэдэн наснаас нь эхэлж энэ сэдвээр хүүхэдтэйгээ ярилцаж болох? Юуны тухай ярих? Хэрхэн яаж ярилцах? Аав, ээж хоёрынх нь хэн нь ярьсан дээр? гээд маш олон асуудал гарч ирнэ.

Хүүхэд хэдэн наснаасаа сексийг сонирхож эхэлдэг вэ? 
Барагцаалбал хоёр эсвэл гурван наснаасаа сонирхож эхэл¬дэг. Гэхдээ жинхэнэ утгаар нь бус зөвхөн өөрийн бие, хүйстэй холбоотой танин мэдэх үүднээс сонирхож эхэлдэг. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд бие физиологийн хувьд өөр өөр байдгийг тэд анзаарч нүцгэн байх үедээ эцэг эхээсээ “Эмэгтэй хүүхэд яагаад сууж шээдэг вэ?” Яагаад ээжид хөх байхад, аавд байдаггүй юм бэ?” гэхчлэн асууж шалгаадаг.
Хүүхдээ хэдэн настайгаас нь энэ сэдвээр ярилцах вэ ?
Хүүхдийг 10-11 настай болох үед нь, өөрөөр хэлбэл хүүхэд өсвөр насанд орж байгаа үед нь том хүмүүс эрүүл мэнд болон биеийн ариун цэврээ хэрхэн сахьдаг, эмчид хэрхэн үзүүлдэг талаар ярьж, бэлэг эрхтэн нь хүн бүхэнд заяагддаг биеийн нэг хэсэг, ичих зүйл биш гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Энэ насны хүүхдүүд томчуудыг аль болох дуурайхыг хичээдэг учраас томчуудын зүгээс ирж байгаа анхаарал, итгэлт харьцаа, хүндлэл зэрэг нь тэднийг маш их баярлуулдаг бөгөөд томчуудаас сурсан зүйл  хүүхдийн цаашдын амьдралд нь үнэлж баршгүй нөлөө үзүүлдэг.
Сексийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг ямар байх ёстой вэ? 
Бэлгийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг хамгийн чухал байдаг. Бага насны хүүхдийнхээ дэргэд секс хийгээд байвал хүүхэд цэцэрлэг, сургууль дээрээ ч юм уу, гэртээ тоглоомтойгоо тэрхүү харсан зүйлээ давтахыг оролддог. Энэ нь цааш цаашдаа хүүхэд наснаасаа эрт, буруу бэлгийн амьдралд орох нөлөө ч болдог. Хүүхэд эрэгтэй хүний бүдүүн дуу, сахал, үсний талаар их асуудаг.
Хэрэв эцэг, эх нь хүүхдийнхээ тавьсан асуултад тайван ухаалаг хариулж чадвал тэд хүйсийн онцлогоо гайхаж эмзэг¬лэхгүй болж, өөрийн бие болон мэдрэмждээ итгэлтэй, сэтгэл хангалуун байх болно. Хэрэв эцэг эх нь хүүхдийнхээ асуултад хариулж чадахгүй сандарч, “зугтвал” хүүхэд өсч нас биенд хүрсэн хойноо сексийн амьдралаас зугтан эвгүйцдэг зантай болдог. Бэлгийн хүмүүжлийн талаар ээж нь охинтойгоо, аав нь хүүтэйгээ нөхөрсгөөр ярилцах нь хүүхдэд таатай байдаг. Эмэгтэй хүн хүүтэйгээ, эрэгтэй хүний бэлэг эрхтэн, сексийн харьцааны талаар ярил¬цах нь хэзээд эвгүй, хэцүү байдаг. Харин охинтойгоо илүү өөртөө итгэлтэй бас эмэгтэй хүний бие физиологийн онцлогийн талаас нь тодорхой ойлголттой ярих болно
Түүний тавьсан бүх асуултад хариулах ёстой юу?
Хүүхдийн тавьсан асуултад хариулт өгөхөөс зайлсхийх нь сайн хэрэг огтхон ч биш. Хүүхэд ямар ч тохиолдолд үнэнийг мэдэхийг хүсдэг бөгөөд найз нөхөд, өөрөөсөө ах хүүхдүүд, зурагтаас энэ тухай мэдэх нь сайн хувилбар биш юм. Хүүхдийнхээ сониуч занд тааруулах нь мэдээж хэрэг ч насанд нь тохирсон, зөв, богино хариултыг өгч байх хэрэгтэй. Заримдаа хүүхэд нэг зүйлээ дахин давтан асуудаг. Энэ нь хүүхэд ямар нэг зүйлийг ойлгохгүй байгаатай холбоотой. Иймд “Чи юу гэж төсөөлж байна ?”, “Чинийхээр бол юу вэ” гэхчлэн асууж энэ сэдвээр дахин дахин ярьж, юу сэтгэлийг нь тавгүйрүүлээд буйг мэдэх хэрэгтэй. Гэхдээ хэт шахаж шаардаж болохгүй. Ингэвэл хүүхэд бүр ичиж, айж, үргэж магад.
Хүүхдийнхээ дэргэд эцэг эх нь нүцгэн харагдах нь зөв үү? 
Ямар ч гэсэн алтан дунджыг баримтлах хэрэгтэй. Бүр хориглож бол болохгүй. Гэхдээ гурваас дээш настай хүүхдийнхээ дэргэд нүцгэн харагдахгүй байхыг хичээгээрэй. Харин хүү нь аавтайгаа, ээж нь охинтойгоо хамт саун, бассейнд орохдоо нууж хаах гэхийн хэрэггүй. Энэ нь сэтгэлийн ямар нэг түгшүүрт байдлыг үүсгэж болох юм.
Таны хүүхэд интернеттэй нөхөрлөдөг бол … 
Хэрвээ хүүхэд интернетэд олон цагийг өнгөрүүлдэг бол эцэг эх нь дараах зүйлд онцгой анхаарлаа хандуулах шаардлагатай. Тухайлбал: Таны хүүхэд хэнтэй нөхөрлөж /эсвэл нөхөрлөхгүй/ байна гэдгийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Үүнийг бодит амьдрал дээр төдийгүй хийсвэр сэтгэлгээний ертөнцөд ч хэнтэй үерхэж байдгийг нь мөн үүний шалтгааныг нь мэдэх чухал.
Хүүхэдтэйгээ аль болох өргөн сэдвээр ярьж байхыг хичээ. Түүний сонирхдог зүйл, тэр тусмаа интернет мэдээлэл, интернет дэх нөхөрлөлийн талаар ил тод ярилцах хэрэгтэй. Магадгүй таны хүүхэд Фэйсбүүк хаягтай бол найзууд нь ямар хүмүүс болох, элдэв групп, фэйжид нэгдсэн эсэхийг нууцхан хянах шаардлага зайлшгүй бий шүү.
Мөн секс, бэлгийн харилцааны сэдвээр хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж чадахгүй байгаа бол энэ сэдвээр бичигдсэн сайн зөвлөгөө бүхий номыг түүнд авч өгч уншуулаарай. Уншиж дууссаных нь дараа номын талаар яриа өдөнгөө ярилцаж болно шүү.
Эх сурвалж:
БНСУ-ын гэр бүл судлалын төвийн “Бэлгийн боловсролд бэлтгэх нь” ном

купить чехол для ipad 4call girls in dubai


Хүүхэдтэйгээ сексийн сэдвээр хэрхэн ярилцах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.