Энэ жижиг асуудал биш шүү

-22022014-1393026233-113225812-uschin

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гэтэл хүний үс, зүсээр тоглочихоод мөнгөө төл гээд сууж байдаг арилсан дотортой нөхдүүд орц хонгилоор дүүрчихжээ гэдгийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь.

Ийн хэлсний учрыг уншигч та надаас асуух юун. Хэдхэн хоногийн дамжаанд суучихаад үсчин, гоо сайханч болчихсон гэж сэтгэдэг нөхдүүд орц, хонгилоор дүүрэн байгааг бид алхам тутамдаа харж байна.

Бөгс эргэх зайгүй жижиг өрөөнд нэг сандал, толь тавиад л гаднаа тийм салон гээд л сүржин хаяг тавихыг нь яана гээч. Гаднааc нь харахад сүржин сайхан хаягтай учраас төөрөлдсөн иргэд тэднийг сонгож ороод наад зах нь мөнгө, цаашлаад гоо сайхан, гэзэг үсээрээ тоглуулдаг байдал хэрээс хэтэрчээ.

…хүний үс, зүсээр тоглочихоод мөнгөө төл гээд сууж байдаг арилсан дотортой нөхдүүд орц хонгилоор дүүрчихжээ гэдгийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь

Хэрвээ ямар нэг бүтээгдэхүүн, хувцас бол худалдан авахын өмнө үйлдвэрлэсэн он, хаана үйлдвэрлэсэн гээд чанарыг нь мэдчихээд үйлчлүүлэгч худалдаад авчихна.

Гэтэл үсчин, гоо сайхан бол өөр. Үйлчлүүлэгч тэдний чадварт найдаад орохоос өөр сонголт байхгүй. Үсчин гэж бүхэл бүтэн нэгэн төрлийн мэргэжил байтал чанаргүй дамжаанууд мөнгө олж л байвал хамаагүй гэх сэтгэлээр хандаж, сурсан нөхөр нь хүний үсийг засах чадвартай болсон уу, үгүй юу гэдэг хамаагүй болсонд учир байгаа юм.

Төлбөрөө бүрэн авсан л бол үсчин гэсэн үнэмлэх олгоод гаргачихдаг нь ч нууц биш. Энэ магадгүй жижигхэн асуудал шиг харагдаж магадгүй. Гэхдээ зах зээл нь хэтэрхий их учраас л өдөр өнжихгүй салон нээгдэж, гоё сайхан, гоолиг харагдуулна гэж рекламдаж байгаа нь мэдээж.

Ядахад тэдний арга тун нарийн. Нэг нь хөмсөг шивээд гаргахад нөгөөх нь мууг нь гайхсаар байгаад бараг л арилгаад дахиад шивнэ. Нэг нь үсэнд нь хими хийгээд буржийлгахад, нөгөөх салон мууг нь гайхсаар дахиад л эхнээс нь хийгээд мөнгө саачихна. Энэ мэт асуудал их байгаа нь нууц биш.

Бүр хамгийн эмгэнэлтэй нь үйлчлүүлэгчийнхээ нүүрний хэлбэр, үсний онцлогийг мэдэхгүй үсчид маань үсээ засуулж байгаа үйлчлүүлэгчээсээ үсээ яаж засуулах вэ, эндээс нь авах уу, одоо болж байна уу гээд л тэнэг асуултаар булж өгдөг гэж байгаа. Гэтэл хүний өдөр тутмын гоо сайхан болсон үсийг засах чадвартай болсон хүнд олгодог үсчин гэх нарийн мэдрэмж шаардах мэргэжилтэй болсон хүн үйлчлүүлэхээр орж ирсэн хүнээсээ зөвлөгөө авах бус өөрөө зөвлөгөө өгөөд, засч залруулаад гаргадаг байх учиртай бус уу.

Бараг л үсээ хуссан юмдаг. Учир нь танилын маань таарсан үсчин өнөөх дамжааны алдартнуудын нэг байж. Тэрбээр, энд тэндээс нь баахан хайчилж байснаа “уучлаарай би таны үсийг засч чадахгүй байна аа. Таниас мөнгө авахгүй ээ.
Тиймээс та өөр газар очоод засуулчих” гээд хачин үстэй нь хөөх нь холгүй гаргасан байх юм.

Саяхан нэгэн танил маань үсчинд ороод жинхэнэ тоглуулсан гэнэ лээ. Бараг л үсээ хуссан юмдаг. Учир нь танилын маань таарсан үсчин өнөөх дамжааны алдартнуудын нэг байж. Тэрбээр, энд тэндээс нь баахан хайчилж байснаа “уучлаарай би таны үсийг засч чадахгүй байна аа. Таниас мөнгө авахгүй ээ.

Тиймээс та өөр газар очоод засуулчих” гээд хачин үстэй нь хөөх нь холгүй гаргасан байх юм. Зөвлөгөө энэ тэр өгөөд сүрхий засч чадахгүй юм гэхэд хүний хэлснээр үс засах чадвартай боловсон хүчин төгсгөдөг болгоход анхаарах цаг нь болжээ.

Гоо сайхан, үс засах гэдэг бол иргэдийн хамгийн наад захын хэрэгцээ. Зах зээл хөгжиж байгаа улс оронд гоо сайхны аргаар ч болов сайхан харагдах нь чухал болчихоод байна. Гэтэл энэ зах зээлийг буруугаар ашиглаж байгаа эдгээр нөхдүүдэд хэн хариуцлага тооцох вэ.

Хими хийх, янз бүрийн тосон түрхлэг, массаж хийхдээ хаана, хэдэн онд үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй аль хямд гэснийг нь ашигладгаас болж насаараа халцарсан, хачин муухай үстэй болсон тохиолдол гарсаар байна.

Химийн чанаргүй бүтээгдэхүүнээс нь бол харшилтай болж байгааг ч тоочих аргагүй. Жолооны курсын хугацааг сунгуулж, зөвшөөрлийг нь өгөхдөө нарийн хяналт тавьдаг болсон гэж дуулдсан.

Яг түүнтэй адилхан үсчин, гоо сайхны газар ажиллуулах зөвшөөрөл өгөхдөө учиртай хандъя. Жолооч хэрэглээ болсон шиг гоо сайхны асуудал ч хэрэглээ. Үсчин гоо сайханч бэлтгэх дамжааны хугацааг уртасгая.

Орц хонгилд байрласан үйлчилгээний газрууд стандартад нийцсэн үү гэдгийг шалгая, МХЕГ-ынхаан. Жижиг юм шиг харагдавч жирийн иргэнд хамгийн хэрэгтэй асуудал энэ болчихоод байна.

Ж.Отгонмягмар

МОНГОЛЫН МЭДЭЭчехол батарея для iphone 4shot craigslist girls


Энэ жижиг асуудал биш шүү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: BUSGUI Огноо: 22 February 2014 Reply

UNEHEER HETSUU ENE USCHINGUUD HELEH CH UG ALGA

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.