Мөрөөдөл нь биелсэн сүйт бүсгүй

Калифорнийн бүсгүй 35 настай Jen Bulik-Lang сайн санаат хүмүүсийн ачаар мөрөөдлийнхөө хуримыг хийжээ. Тэрээр уушигний хорт хавдартай байсан бөгөөд эмч нар түүнд 6 хан сарын нас үлдсэн гэдгийг сонсоод хамгийн түрүүнд найз залуу Jeffrey Lang-тайгаа гэрлэхээр шийджээ. Хосууд 6 жилийн турш үерхсэн ба жилийн эхээр сүй тавьсан байсан байна.
Тэд хуримаа аав ээжийнхээ байшингийн арын хашаанд хийх төлөвлөгөөтэй байсан ч гэнэтийн нэгэн тохиолдлоор тэдэнд аз тохиожээ.
Хурим зохион байгуулагч Erica Ota тэдний тухай сонсч тэдний хуримыг зохион байгуулахаар шийдсэн байна. Тэрээр бүсгүйд мөрөөдлийнх нь хуримыг зохион байгуулж өгөхийн тулд хандивын ажлийг эхлүүлсэн ба гайхалтай нь 2хон долоо хоногийн хугацаанд 50000 гаран доллар цугласан байна.
Мэдээж хуримын үйл ажиллагаа амжилттай болж хосууд мөрөөдлийхөө хуримыг хийж чаджээ. Харамсалтай тэдний хуримаас 3 сарын дараа бүсгүй хорвоог орхижээ.
Нөхөр нь эхнэрээ дурсан ярихдаа Тэр минь биеэ орхин явсан ч одоо ч надтай хамт байгаа байсаар ч байх болно гэжээ.

 

 

 

 

wedding12n-2-web wedding12n-3-web wedding12n-1-web wedding12n-5-webаквалоо ценыnuru massage in dubai


Мөрөөдөл нь биелсэн сүйт бүсгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.