“MN-25” суваг телевизийн “Making the band” шоу нэвтрүүлгээс “Anemone”, “Extacy” охидын хамтлаг рок попын ертөнцөд соёолон ургаж, багагүй хугацаа өнгөрсөн байна. Уг шоуны анхны хамтлаг болох “Anemone” өөрийн гэсэн донж төрхийг олоод зогсохгүй сонсогч олны хайрыг татсан охидын хамтлаг болоод амжжээ. Эвлэгхэн хоолой, эгдүүтэй төрхийг хамтлагийнхаа имижийг болгосон “Anemone” дуучин Б.Амархүүгийн хараанд өртөж, хамтарч ажиллахаар болсон билээ. Тэгвэл “Making the band” шоунаас төрөн гарсан хоёр дахь охидын хамтлаг “Extacy”-ийн продюссераар СТА, поп дива, дуучин Ж.Алтанцэцэг ажиллаж байгаа. Охидын хамтлагийн хүчтэй өрсөлдөөн дунд “амь” бөхөөчихгүйн төлөө тэрээр шаргуу ажиллаж байгаа ч 9 гишүүнтэй болохоор арай л хүчрэхгүй байгаа бололтой. Бие хаа, царай зүсээрээ гологдохооргүй ч дуулах авьяасгүй бол “ирээдүй” үгүйг ойлгосон уу, хамтлагийн 9 гишүүн дотроо шигшилт хийн, авьяастай 4-ийг нь цааш аваад явах гэнэ. Ямартаа ч дуулиан шуугиан болж олны өмнө гарч ирсэн “Extacy” хамтлаг 5 гишүүнээ “автобус”-наас буулган, амжилтын өөд мацах гэнэ ээ. Харин хэн нь тунаж үлдэн, хэн нь хамтлагаа орхих бол гэдэг нь тун удахгүй ил болох байх.
А.Чимгээ.Factnews.mn