- Хуурайшсан үсэндээ долоо хоногт нэг удаа үсний масктай ангижруулагч түрх.
- Илүү натурал харагдахын тулд доод сормуусныхаа дунд шингэн контураар цэглэ.
- Долоо хоногт хэдэн удаа хуурайшсан уруулаа элсэн чихрээр зөөлөн үрж, унтахаасаа өмнө вазелинаар маск тавь.
- Сарын тэмдэг ирэх үеийн батга ихсэх асуудлаас сэргийлэхийн тулд долоо хоногийн өмнөөс батганы эсрэг саван хэрэглэж эхэл.
- Гялалзсан будалт хийх гэж буй газраа өмнө нь суурь лосьон түрхээрэй. Яг цавуу шиг үйлчилгээ үзүүлнэ.
- Өөрийн гэсэн ангижруулагчийг хийгээрэй. Гадил нухаад, дээр нь бага зэрэг оливийн тос, нэг ширхэг өндөг нэмнэ.
- Үнэртнийхээ үнэрийг удаан байлгахыг хүсвэл цацахаасаа өмнө арьсаа чийгшүүл. Сүрчигний үнэр хуурай арьснаас хурдан ууршдаг.
- Хуурай арьснаасаа салах шилдэг арга бол биеийн тосныхоо дээр лосьон түрхээд, халадаа өмсч шингэхийг нь хүлээх юм.
аквалоо отдыхbest dubai escorts agency