Амьдрал гэдэг өөрөө баялаг, адал явдлаар дүүрэн байдаг хойно танд юу ч тохиолдохыг үгүйсгэх аргагүй юм. Нэн ялангуяа эхнэртэй хүний амраг байна гэдэг амаргүй хэрэг. Иймд бүсгүй та заавал эхнэртэй хүнтэй зууралдаж улмаар хайр сэтгэлийн холбоо тогтоох хэрэг байна уу үгүй юу?
Ингээд танд туслах үүднээс дараах зөвлөгөөг хүргэе.
– Амьдрал хэрэгтэй юу гэдгээ эхний ээлжинд сайтар бод.
– Юуны төлөө амьдарч байгаагаа тодорхойл.
– Эхнэртэй хүний нууц амраг байх танд сайхан санагдаж байна уу үгүй юу? Ямар санагдаж байгаагаа мэдэр.
– Та түүний чухам юунд нь болоод хоргодоод байгаагаа өөрөөсөө асуу. Тухайлбал: эр хүнийх нь хувьд, өөрөө сайн эсвэл танд тэр сайн болохоор, албан тушаал, хөрөнгө мөнгө, сексийн ажилдаа сайн, хажууд нь байхдаа аз жаргал, тайван байдлыг мэдэрдэг, өөрийн мэдэлгүй дассан, үнэхээр хайртай болсон гэх мэтийн аль нь болох.
– Хэрэв та түүнээс салж чадахгүй байгаа бол гэр бүлгүй, ганц бие, таныг сонирхдог аль эсвэл танд жаахан ч гэсэн таалагддаг эрчүүдтэй уулз, болз. Шинэ мэдрэмж, шинэ хүн учирсан асуудлаас тань гарахад бага ч гэсэн нэмэр болох болно.
– Түүнийг өөрийн болгоод авчих юмсан гэсэн тэнэг бодлоо толгойноосоо авч хая. Энэ бол хэзээ ч бүтэхгүй зүйл гэдгийг ухаарах хэрэгтэй. Учир нь тэр тэнэг, ухамсаргүй л биш бол хэзээ ч эхнэр хүүхдээ хаяад тань дээр ирэхгүй нь ойлгомжтой шүү дээ.
– Та хоёр баригдахгүй байлаа ч гэсэн түүнээс илүүтэйгээр та дотроо шаналах болно. Учир нь эр хүн бол эр хүн шүү дээ. Харин эмэгтэй хүний хувьд бол өөр асуудал. Иймд оройтоогүй дээрээ цаад хүн чинь хүсэхгүй байсан ч гэсэн хамаагүй үүссэн асуудлыг нэг мөр болгож, дуусгах шиг хэн хэндээ сайн зүйл үгүй болов уу.