М.Ичинноров: Шүүх эмнэлгийн дүгнэлт дангаараа үнэнийг тогтоохгүй

14226-4tБ.ЗАЯА

Найз залуудаа зодуулж амиа алдсан гэх 21 настай эмэгтэйн шүүх эмнэлгийн дүгнэлт өнгөрсөн даваа гаригт гарсан. Хохирогчийг архины гүн хордлогод орсон нь үхлийн шалтгаан болсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Уг хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж буй хүний эрхийн хуульч М.Ичинноров өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Хурлын үеэр түүнээс дараах зүйлсийг тодрууллаа.

-Хохирогчийн хоёр дахь шүүх шинжилгээний дүгнэлт гарчихсан, архины гүн хордлогод орсноос амиа алдсан гэсэн мэдээлэл гараад байна. Энэ тухайд та үнэн бодит тайлбар хэлэх байх?

-Шүүхийн шинжилгээний хоёр дахь дүгнэлтийн талаар яг одоо та бүхэнд бодитой мэдээлэл өгөх боломжгүй байна. Дүгнэлттэй биечлэн танилцаагүй. Танилцах эрх нь хохирогчийн ар гэрийнхэн болон хэрэг дээр ажиллаж байгаа хоёр өмгөөлөгчид байгаа.

-Гэхдээ та стратегийн өмгөөлөл үзүүлж байгаагийн хувьд дүгнэлтийн талаар дуулсан биз дээ?

-Хохирогчийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нартай утсаар холбогдоход шүүх эмнэлгийн хоёр дахь дүгнэлт тэдний сэтгэлд нийцээгүй гэсэн. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаачлан архины хордлогоос болсон гэсэн мэдээлэлд хохирогчийн ээж маш их цочирдсон, шоконд орсон байдалтай байгаа. Хэрэв энэ нь үнэн бол маш харамсалтай байна. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлтэд хэт дулдуйтаж болохгүй. Гэмт хэрэг болсныг нотлох эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны, эрүүгийн хуулийн олон зарчим бий. Хамгийн гол нь гэмт хэрэг үүсгэгдсэн шалтгаан, санаа, сэдлийг шалгах ёстой. Энэ хэрэгт хүчирхийлэл болж байсныг нотлох маш олон баримт байгааг та бид мэднэ.

-Тэгвэл энэ хэрэг өөрөөр шийдвэрлэгдэх боломжтой байх нь ээ. Энэ удаагийн шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзсэн хүмүүс олон байна?

-Ямартаа ч шүүх эмнэлгийн дүгнэлт туйлын үнэн бөгөөд эцсийн нотлох баримт болохгүй. Хэрэг гарсан нөхцөл байдал, бусад нотлох баримт, гэрчүүд энэ хэрэгт олон байгааг сануулъя. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцье гэж Монгол Улсын Ерөнхийлөгч биднийг, нийгмийг уриалсан шүү дээ. Гэр бүлийн хүчирхийллээр амь насаа алдаж байгаа эмэгтэйчүүдийн хувьд буруутай этгээдүүд зохих болон шударга ял шийтгэл авахгүй байгаа явдал шүүхийн практикт түгээмэл байна. Тухайлбал, өнгөрсөн  оны арванхоёрдугаар сарын эхээр дөрвөн хүүхдийн ээж, 50 настай эмэгтэй өөрийн хамтран амьдрагч Ч.Нацагдорж гэх залуугийн гарт харамсалтайгаар амиа алдсан. Ч.Нацагдорж талийгаачийн хацрыг нь тэр чигт нь хутгаар зүссэн байдаг. Хохирогч маш их цус алдаж, ухаан алдчихаад сэхэхгүй байсаар нас барсан. Энэ хэрэгт шүүх эмнэлгийн н.Цэцэгмаа гэх эмчийн гарын үсэгтэй шинжилгээний дүгнэлт гарахад “… хөнгөн гэмтэл, хөдөлмөрийн чадвараа хэр хэмжээгээр алдсан нь тодорхойгүй, ухаан алдалт түр зуурынх” гэсэн байсан. Хүн алтан амиа алдчихаад байхад хөнгөн гэмтэл гэж үзэж болох уу.

-Дархан-Уул аймагт 25 настай эмэгтэй бас л бусдын дарамтад байсаар нас барсан тухай ар гэрийнхэн мэдэгдсэн шүү дээ?

-Хохирогч Б.Цэдэн-Иштэй холбоотой хэрэгт ажиллаад эхлэхэд маш олон захидал ирсэн. Тусламж гуйсан захидлуудаас анхаарал татсан нэг хэрэг нь Дархан-Уул аймагт 25 настай сувилагч бүсгүй найз залуугийнхаа гарт амиа алдсан тухай байсан. Хохирогчийн ах нь надад захидал ирүүлсэн. Дүүгийнх нь найз залуу үр хөндөлт хийлгэсэн байна гэж занасаар байгаад үдээс хойш нь хотоос Дарханд очсон байгаа. Гэтэл тэр үед охин амиа алдсан. Тэгэхэд үүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, амиа хорлосон гэж хаасан байна. Энэ мэтчилэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр үр хүүхдээ алдаж зовж шаналсан олон иргэн байна. Түүний нэг жишээ нь Цэдэн-Ишийн хэрэг байсан. Энэ хэрэгт эх хүнийхээ хувьд болон хуулийн салбарт сүүлийн 10 гаруй жил ажилласныхаа хувьд орж ажилласан. Гэтэл үүнийхээ төлөө өнөөдөр цагдаад байцаагдаж эхэллээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлт яаж гарч байгаа нь дээр миний хэлсэн жишээнүүдээс харагдсан байх. Эхнэр, найз охин, хамтран амьдрагчаа алчихвал Монгол Улсад гэмт хэрэг биш, харин хоёр залуу маргалдаад нэгнийхээ хамраас цус гаргачихвал шүүхээр таслагдаад ял авчихдаг тогтолцоо манайд байна.

-Танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэлээ. Хэний гомдлоор байцаагдах болов?

-Г.Алтанхүү өөрийг нь хүнд гэмт хэрэгт санаатайгаар гүтгэсэн гэж гомдол гаргасан байсан. Би энэ хэргээр хэн нэгнийг гүтгэж, хувийн ашиг хонжоо хайсангүй. 21 настай бүсгүй найз залуудаа 48 цагийн турш зодуулж амиа алдсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр нэлээд цацагдсан. Энэ үеэр маш олон залуу надад хандсан. Та энэ хүнд туслаач, та дуугарахгүй бол хэн дуугарах вэ гэж. Би өөрөө эх хүн. Үрээ алдсан эх, эцгийн сэтгэл ямар байх вэ. Тэр тусмаа эрүү саруул, дөнгөж 21 настай сайхан хүүхдээ алдана гэдэг харамсалтай. Тиймээс энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн.

-Та хавтаст хэрэгтэй танилцсан уу. Г.Алтанхүүд холбогдох хэрэг ямар явцтай байгаа бол?

-Үгүй. Өмгөөлөгчид ч танилцаагүй байгаа. Манайд Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд нэг ноцтой асуудал байдаг нь өмгөөлөгчийг анхнаас нь хэргийн мөрдөн байцаалтын явцад оролцуулдаггүй. Хэрэг боогдоод очихын өмнө танилцуулдаг учир ганцхан хоногийн дотор өмгөөлөгчид хэрэгтэй танилцах шаардлагатай болдог. Өмгөөлөгчдийн эрх хязгаарлагдмал байна гэсэн гомдол энэ салбарынхны дунд байдаг.

Харин Г.Алтанхүүд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Тиймээс та бүхнийг тайван байхыг хүсье. Үнэн мөн тогтоогдоно. Шүүх эмнэлгийн дүгнэлт цорын ганц нотлох баримт болохгүй.

ЗУУНЫ МЭДЭЭakvaloohigh escorts dubai


М.Ичинноров: Шүүх эмнэлгийн дүгнэлт дангаараа үнэнийг тогтоохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: neg eh Огноо: 27 February 2014 Reply

zavaan yum. ter hachin dygnelt gargaad baigaa yumnuudiig ergeed shalgaj boldoggyi yum baih daa. Huuli hyanaltiinhaan ta nar ch bas ehtei hymyys biz dee. arai ch dee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.