Английн дээд зэргийн баячуудын тураах аргын нууц задарчээ

турахАнглийн дээд зэрэглэлийн баячуудын дунд өв уламжлагдаж ирсэн тураах шөлний нууц жор задарчээ.

Урьд нь зөвхөн тэрбумтнуудын гэр бүлийн хүрээнд уламжлагдан хэрэглэгддэг байсан энэ шөлний нууц нь сонгинод бий.

Одоо дэлхийн ухаалаг хүмүүсийн хэрэглээ болж, турахыг хүссэн, эрүүл мэндээ хамгаалъя гэсэн хүмүүст улам тархаж байна.

Организмийн бодисын солилцооны явцад үүссэн хор хурыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги амин дэмээр бие организмийг тэжээх зориулалттай энэ шөлийг идэж байх үедээ тодорхой дэглэм барих ёстой гэнэ.

Долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой. Шөлний орц найрлагыг хатуу баримтлах хэрэгтэй. Мөн согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, талх, өөх тос зэргийг хатуу хориглоно. Шингэнээ хангалттай хэмжээгээр нөхнө. Эдгээр дэглэмийг хатуу баримталж чадвал ганцхан долоо хоногт 5-8 кг хаях боломжтой.

Тиймээс дэглэм барихаасаа өмнө жингээ үзэж, бүсэлхийн тойргоо тэмдэглээд аваарай. Долоо хоногийн дараа үр дүнгээ үзэхэд тус болно.

Орц:
Дунд зэргийн хэмжээтэй байцаа-1 ш

Бөөрөнхий сонгино-6 ш

Улаан лооль-3 ш

Ногоон чинжүү-2ш

Ногоон майлз-нэг багц

Давс, перец.

Бүх ногоогоо жижиг нарийн хэлбэртэй хэрчиж тогоонд хийгээд дээр нь шөл нэмнэ. Давс, перецээр амтлаад ширүүн гал дээр 10 минут буцалгаад галаа багасгаж ногоонуудаа болтол нь байлгахад сайхан шөл бэлэн болно.

НЭГ ДЭХ ӨДӨР

Чанасан шөлөө өдрийн турш, хүссэн хэмжээгээрээ хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам сайн. Завсар хооронд нь дуртай жимсээ амтархан идэж болно. Гэхдээ гадил идэх хэрэггүй. Шингэн зүйл ялангуяа ус их уугаарай. Цай, кофег чихэргүй уухыг зөвлөж байна.

ХОЁР ДАХЬ ӨДӨР

Шөлөө ногоогоор хачирлан идээрэй.

Эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусад ямар ч ногоо болно. Хэмжээ хязгаар тавихгүй, цадтал идээрэй. Чанасан, түүхий, даршилсан ямар ч хэлбэрээр шүү дээ. Энэ өдөр жимс идэж й.

Өдрийн хоолондоо шарах шүүгээнд болгосон нэг ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идэж сэтгэлээ баясгахыг зөвшөөрнө. Бас нэг чухал зүйл нь ус. Өдөрт найман аяга уусан ч багадна гэдгийг анхаараарай.

ГУРАВ ДАХЬ ӨДӨР

Шөл, жимс, ногоог хүссэнээрээ иднэ. Харин төмс хориглоно. Ус уухаа мартав.

ДӨРӨВ ДЭХ ӨДӨР

Энэ өдрийн тань хоол шөл, жимс, ногоо, тослоггүй сүү, гурван ширхэг гадилаар хязгаарлагдана. Цадталаа таашаалтайгаар идээрэй. Ус их ууна.

ТАВ ДАХЬ ӨДӨР

Шөлөө хүссэн хэмжээгээрээ, дээр нь өөхгүй үхрийн мах, шинэхэн улаан лоольтой хольж иднэ. Маханд ч мөн хэмжээ заахгүй. Идэж чадах хэмжээгээрээ л ид. Ус уухаа багасгаж огт болохгүй.

ЗУРГАА ДАХЬ ӨДӨР

Шөл, үхрийн мах, ногоо ялангуяа ногоон навчит ногоо иднэ. Цадталаа ид. Ахиухан ус уу.

ДОЛОО ДАХЬ ӨДӨР

Өнөөдөр шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаанаас мөн л хүссэнээрээ ууж ид. Уух усныхаа хэмжээг багасгаж огт болохгүйг бүү март.

Долоо дахь өдрийн төгсгөлд үр дүнгээ үз. Хэрэв та дээрх дэглэмийг яс баримталсан бол бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие тань хөнгөн, эрч хүчээр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно.

 

 

bolod.mnизготовление чехлов для iphoneindependent girl escorts


Английн дээд зэргийн баячуудын тураах аргын нууц задарчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Нэр: iiiii Огноо: 27 February 2014 Reply

ingej uzsen hun bnuu

Нэр: hho Огноо: 27 February 2014 Reply

nogoon mailz gedeg n yu iin?

Нэр: jiijig Огноо: 27 February 2014 Reply

bi herglej uzsen.ene zaawraar ni hiiwel hemjee ni aimar ih bolno.6n songino bol mash bolomjgui.ih udaj 4 hiihed l bolno.teglee ch ene deglem ontsgui sanagdsan.amt ni aygui ewgui gerees ch mash muuhai uner bainga unertene.deglem duuschaad bhad l uner ni gert shingechihene.hun yer ni ingj muuhai yum idej bhaar yu ch idehgui bsan ni deer yum bn gj bodohod hurne dee.bur y6ag amnaas unamaaar bolno .tged ene ortsoor ni hiiwel togoo duuren bolno.odort tegeheer 6 ayga iim muuhai yum idne geheer uneheer aimshigtai.bi 7 honog guriigeed idsen baga zereg turah l yum bn lee.gehdee l bi hereggui gj zowloj bn .ternii orond 3 honog dan alim idwel ur duntei bied ch sain.bi law 3 honog l alim idehed 1.5 kg haschihdag .idehed ch goe.odort yag 6 alim l hangalttai tsatgalan baidgiin

Нэр: hen ch bish Огноо: 28 February 2014 Reply

ene ih sain deglem shuu amt ni tiim ch muuhai bish idehed bolomjiin ehnii 2 odor ih olsdog l yum gehde ur dun ni ih sain bsan bi 5 kg haysan baga zereg tevcheer bhad l bno aris chini hurtel goy gerelted irne omno ni hichneen fitnessd yvad turdaggui bsan ene sholiig uugaad ystoi goy tursan shuu ene sholiig shuteed bga shde

Нэр: hi Огноо: 3 March 2014 Reply

mailz n navchit nogoo bdag shulund amt oruulah gants nogoo n shvv

Нэр: zochin Огноо: 3 March 2014 Reply

jiijig үнэхээр үнэн бичсэн байна ямар ч үр дүнгүй дэглэм байна лээ би их тэвчээртэй хүн гэвч огтхон ч тураагүй их сонин амттай сүүлдээ идэхээс дургүй хүрдгийн байна лээ энэ жороор нь хийхээр маш их хэмжээтэй шөл болдгийн юун нэг өдөрт идэж барахийн аргагүй худлаа дэглэм

Нэр: nar Огноо: 4 March 2014 Reply

Uneheer togoo duuren yum boldiin bnlee. udurt ajilgui gerees garahgui bainga gertee bdg hun l idehgui yum bol hicheel surguuli ajiltai hund hedii zawandaa togoo duuren yum ideh bileedee. Sonin uneriin huwid mailz geh nogoonoos ni bolj unertdiin. Uneher ajilgui hunii deglem. Yahaw zarim negend ni taalagdaj mgdguilde nadaa law taalagdaagui

Нэр: Hi Огноо: 3 November 2014 Reply

Ene ug n ih unen deglem bnle nadaa Bol taalagdsan joohon ch gsn turj BSAn orgonoo gargadgui Humuust yostoi saihan hahahah ghde ajil hicheltei Humuust hetsuu 2, tgd yag ene zaavraar hiivel unen ih barku yum blno oorin idej chadhaara baga hemjetei ideed uzku yu sonirhood bga humuus n

Нэр: guestoo Огноо: 4 November 2014 Reply

Skin condition-toi hun bol ene deglemiig bariad hereggu gej zovloh bn. Bi medelgu ene deglemiig bariad skin condition maani genet ogtsom aimar dordson. Odoo joohon l bolohgui yum idej uuval nuurneesee avhuulaa l buh biyer haluu shataj ulaigaad baij suuhiin argagu bdg bolson. Ter nogoon malits gdg nogoonoos ih l baga hiih heregtei yum shig bgan, 1 bagts gdg bol arai l aaaimaar ih

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.