Дуучин Мадоннагийн 1980-аад оны гэрэл зураг, хөргийн цуглуулгыг дуудлагаар худалдах тухай “Ассошиэйтед Пресс” уламжилжээ. Дуудлага худалдаа хоёрдугаар сарын 9-нд Америкийн Флорида мужийн Сент-Питерсбургт болох аж. Мадоннагийн дур төрхийг фото болон уран зурагт мөнхөлсөн бүтээлүүдийн цуглуулга түүний эртний найз Мартин Бергойнд байсан аж. Бергойн дуучин бүсгүйн аялан тоглолтын анхны менежер төдийгүй түүний 1983 онд гаргасан “Вигпищ Uр” цомгийн хавтасны зургийг зурсан гэнэ. Тэрбээр 1986 онд 23 насандаа ДОХ-ын халдвараар нас баржээ. Дуудлага худалдаанд Бергойны цуглуулгыг дуудлагаа худалдах санааг түүний аав ээж нь гаргасан гэнэ.
Өдрийн шуудан