Дуучин Б.Амархүү Татар ажиллагаа УСК-нд тоглож байсан удаатай. Тэгвэл тэрээр энэ удаад дэлгэцийн бүтээлээс гадна тайзны урлагт хүчээ үзэж байна. Ирэх сарын 7,8,9-нд болох “Анхны үнсэлт” мюзиклд гол дүр бүтээхээр бэлтгэл ажилдаа оржээ. Өнөөдөр тус мюзиклийхэн хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Энэ үер Дуучин Б.Амархүүтэй хэсэг хором ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе? Энэхүү мюзиклд тоглож байгаа сэтгэгдлээ хуваалцаач, ямар дүр бүтээж байгаа вэ?
-Сэтгэл маш өндөр байна. Яагаад гэхээр би өөрөө москвад анх удаа очоод мюзикл их үздэг байсан. Гадаадаас европийн мюзикл Камп,Мамма миа гээд л мюзикл үздэг байсан. Хамгийн анхны Ромео Жульетаг тайзан дээрээс нь үзэхэд европ стандарт, европ мэдрэмж, европ нйигэмшил гэдэг чинь шал өөр байдаг юм байна гэж бодсон. Өнөөдөр монголдоо анх удаа мюзиклд тоглож байгаадаа баяртай байна. Мюзикл гэдэг бол тийм ч амар ажил биш юм байна. Эхнээс нь авахуулаад дуустал нь бүжиглэх, бүрэн дүрдээ орох ёстой киноноос өөр, маш сонирхолтой, туршлага их, хоёрдугаарт их олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж, театрын ертөнцрүү орж байгаадаа баяртай байна аа.
–“Анхны үнсэлт” мюзиклд тоглосон дүрийнхээ талаар
-Би дурбадур гэдэг дүр бүтээж байгаа. Орос хүүхэлдэй дээр болохоор дурбадур гэж нэрлэдэггүй байх гэж санаж байна. Тэнэмэл жүжичин буюу илжиг гэдэг залуу байгаа. Манай монголоор илжиг гэхээр сонин санагдаад морь гэж нэрлэж байгаа. Морь чинь хийморьтой амьтан гэдэг утгаар нь тэгж нэрлэсэн. Тахиа, муур, нохой, морь ийм бүрэлдэхүүнээр нөгөө талаараа циркийн ч утгатай найзууд өдрийнхөө талхыг олох гэж тэмцэж явдаг. Нэг өдөр хааны ордонд хүрж ирээд гүнжийг хараад дурлаад энгээд л бүх түүх эхэлж байгаа. Дөрвөн амьтаны нөхөрлөлийн тухай өгүүлдэг.
– Мюзиклд орос монгол хэлээр хосолж дуулж байгаа гэсэн. Дуугаа сонгож дуулахад хэр асуудалтай байв?
–Ер нь асуудалгүй. Яагаад гэхээр хөгжмийн тал дээр асуудал бага харин хэлний хувьд асуудал байсан. Дуугаа яг утгаар нь орчуулаад дуулаагүй монголынхоо утгат тааруулж орчуулсан. Олон хүмүүс ажилласан би өөрөө текст нь дээр нь ажилласан. Анхны мюзикл гэдэг утгаараа гоё юм хийе гэж бодсон. Зарим дуунууд нь тэр чигээрээ монгол хэл дээр, эсвэл эхний бадаг нь орос хэл дээр дараагийн бадаг нь монгол хэл дээр гэх жишээтэй. Амьд хөгжимтэй учираас гоё уур амьсгал орно гэж бодож байна. Хүмүүс энэхүү мюзиклийг тэгэж ойлгож магадгүй. Хайрын гэмээр ч юм байна хахах гэчихээр ч юм гарна. Инээх, уйлах ч юм байна. Ерөнхийдөө олон олон сэтгэлийн мэдрэмжийг оруулсан мюзикл болно.
-Дуучин Б.Амархүүгийн анхны үнсэлтийн хувьд…
-Энэ талаар аймаар бичсэн байна аа. Хэтрүүлээд бичсэн байсан. Амархүү Ариунзулаасаа өөр охинтой юу юу гэнэ ээ тийм юм байхгүй \инээв\. Үндсэндээ миний ажил, уран бүтээл хувийн амьдрал тусдаа. Миний мюзиклд орж байгаад манай хүн их баяртай байгаа. Эргээд харахад ийм кинонд тоглосон, ийм мюзиклд тоглосон гээд хүүхдүүддээ ярих юмтай. Тэр талаас нь гоё байна. Папарацийн бичсэн юманд битгий үнэмшээрэй. Амаас гарсан үгэнд л үнэмшээрэй гэж хэлмээр байна.
-За баярлалаа. Уншигчиддаа хандаж хэлэхэд
-Залуучууддаа мартын 8н болж байна. Эмэгтэйчүүдээ, бүсгүйчүүдээ баярлуулаад ирээд манай мюзиклийг үзээрэй гэх хэлмээр байна. Гоё байна гэдэгт би итгэлтэй байна. Баярлалаа.