Бүсгүй та өөрөөсөө бүхнийг эхэл

Зарим нэг бүсгүйчүүд маань эр хүнтэй танилцахын тулд ямар нэгэн алхам хийдэггүй билээ.

Гэтэл нөгөө нэг хэсэг нь таалагдсан эр хүнээ өөрийн болгохын тулд янз бүрийн арга хэрэглэдэг боловч бүх зүйл нь талаар болдог шүү дээ. Ер нь эрчүүд өөртөө итгэлтэй бас ч үгүй сайхан бүсгүйчүүдэд татагддаг нь нууц биш юм.
tumblr_mepuu8hekm1rvvqj8o1_500
Хэрэв та өөрийн мөрөөдлийн эр хүнтэй уулзаж учрахыг хүсч байгаа бол эхний ээлжинд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Тэгвэл өөртэйгээ хэрхэн яаж ажиллах вэ? Бүсгүй та дотоод сэтгэлээсээ гэрэлтэж харагдах ёстой. Элдэв муу бодол, атаа жөтөө, уур хилэн, гутранги үзэл, айдас түгшүүр гээд сэтгэлийн сөрөг муу энергиэсээ салж, сэтгэл санаагаа ариусгах хэрэгтэй.

Мэдлэг боловсролоо дээшлүүлэх. Боловсролтой эмэгтэй хүн ямар ч эр хүнд гологдохгүй билээ. Өөрийн чадвар, төрөлх авьяасаа түшиглэн сонирхсон курс дамжаандаа чөлөөт цагаараа явж байх.

Харьцааны соёлыг эзэмшсэн байх. Хүнтэй эелдэг боловсон харьцана гэдэг маш чухал зүйл юм. Харьцаанаас тань ямар хүн болохыг бусад хүмүүс дүгнэх болно. Үг хэл, үйл хөдлөлдөө анхаарч байх нь чухал юм. Бодлогогүй ярьсан үг, болчимгүй хийсэн үйлдэл тань хэнд ч сайхан санагдахгүй нь лавтай.

Гадаад өнгө төрхөндөө анхаарал тавь. Хамгийн эхний ээлжинд үснээсээ эхлэх хэрэгтэй. Учир нь үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Иймд өөрийн нүүр царайндаа тохируулж, донжийг нь олж үсээ засуулах нь чухал юм.

Дараагийн нэг алхам бол хувцаслалт. Өөрийн биеийн галбиртаа тохируулж зөв хувцаслах хэрэгтэй. Бусдыг дуурайж өөртөө тохирохгүй хувцсыг өмсөхөөс татгалзаарай. Алхаа гишгээндээ анхаарал тавьж байгаарай. Гол нь цэх шулуун, ойр ойрхон алхаж явж байх хэрэгтэй. Хол хол хурдан алхах нь ямар ч эмэгтэй хүнийг муухай харагдуулдаг.лучший чехол для ipad minimistress dubai


Бүсгүй та өөрөөсөө бүхнийг эхэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: tll Огноо: 3 March 2014 Reply

zass lai lai. bgaagaar min hairlawal hairlana biz. boliwol bolino biz..

Нэр: zochin Огноо: 10 March 2014 Reply

Yag zub zasara jujiglej amidrah yumu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.