Жирэмсэн болон төрсний дараах үед хөхөө хэрхэн арчлах вэ?

Жирэмсэний эхний сараас эхлэн хөхөнд өөрчлөлт орж эхэлдэг. Хөх эмзэг болж томрох, хөхний толгой нөсөөжих нь жирэмсэний үед гарах эхний шинж тэмдгүүд юм.
845
Жирэмсэний эхний саруудад хөхөөр оролдож, толгойг нь гаргах гэж иллэг хийх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ нь жирэмсэний тээлтийн явц болон хөхөнд уураг боловсрох үйл явцад муугаар нөлөөлж болох юм.

Жирэмсэний тээлтийн гурван сард хөхөнд язралтын эсрэг зориулалтын тос түрхэж, зөөлөн иллэг хийж болно.

Хөхний шигдсэн толгойг гаргахдаа хөхний толгойн нөсөөт хэсгээр дарж иллэг хийн, толгойг имэрч, зөөлөн татаж болно. Хүчтэй үрж, зулгааж имэрвэл хөхний арьс язарч, уураг хугацаанаас өмнө ялгарч болзошгүй.

Анх төрж буй эхчүүд жирэмсэн үедээ хөхний толгойгоо зөв гаргах нь төрсний дараа хөхний толгой хагарах, хүүхэд хөхөндөө цадахгүй байх эрсдлийг бууруулдаг. Хөхөнд сүү орохоос өмнө саалтуур хэрэглэж болохгүй.

Хүүхдээ хөхүүлэхдээ хөхний толгойн нөсөөт хэсгийг бүтэн үмхүүлж, хоёр хөхөө ээлжлэн хөхүүлнэ. Хөхүүлсэний дараа хөхөө бүлээн усаар цэвэрлэж, цэвэр даавуун хөхөвч хэрэглэнэ. Хөхийг буруу арчилснаас хөхний толгой хагарч, халдвар орох нөхцөл бүрддэг. Хөхний толгой хагарвал хөхийг угааж хуурайшуулаад зориулалтын тос түрхэж, аль болох хуурай байлгавал эдгэрэлтэд сайнаар нөлөөлнө.

Хөхний толгой хагарсан үед хүүхэд хөхүүлэхдээ зориулалтын наадаг хөхөлт хэрэглэнэ. Хэрвээ хагарсан толгойноос цус гарч, халдвар орж идээлсэн бол хүүхэд хөхүүлж болохгүй. Энэ үед заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.аквалоо отзывыbest escorts uk


Жирэмсэн болон төрсний дараах үед хөхөө хэрхэн арчлах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.