Архийг тохируулан хэрэглэвэл эм болдог гэдэг. Тэгвэл ялаа ч эрүүл мэнддээ “анхаарч” хааяахан гашуун ундаа хүртдэг юм байна. “Жимс, шар айрагтай аяган дээгүүр эргэлдэх ялааг бид өдөр бүр л хардаг. Тэдгээр амьтан бидний хоол хүнсийг бохирдуулахаар тийнхүү сууж байгаа хэрэг биш. Харин биенд нь орж, шимэгчилж байгаа бичил биетүүдийг устгах гэж спирт хайж байгаа нь тэр” гэж Америкийн Эмори их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Амьтад хортой ургамал идэж гэдсэн дэх шимэгч хорхойноосоо салах зэргээр өөрийгөө цэвэрлэж, анагаадаг үзэгдлийг байгалийн зохилдолгоо гэдэг. Гэхдээ ялаа спиртийг эмчил гээнд хэрэглэдгийг анх олж тогтоолоо хэмээн тэд мэдээлсэн байна.
mongolnews.mn