Охид, бүсгүйчүүддээ: Сарын тэмдэг тогтворжуулах арга

сароСард нэг л удаа зочилж ирээд чиний биеийн байдал, эрүүл мэндийн асуудлыг “хүүрнэчихээд” явдаг дотно “найз” чинь хааяа алга болчихдог уу? Эсвэл ойр ойрхон ирээд асуудал үүсгээд байна уу?

Эмэгтэй хүний биеийн эрүүл эсэхийг харж болдог нэвтэрхий толь учраас сарын тэмдэгийн тогтворгүй мөчлөгийг хэвийн байдалд оруулах шаардлагатай байдаг. Мөчлөг алдагдах нь олон шалтгаантай бөгөөд амьдралын хэв маягаас үүдсэн бол тогворжуулахад их амархан. Сарын тэмдгийг тогтворжуулах арга хэмжээ 3 үе шаттай бөгөөс хөнгөн хэлбэрээс хүнд рүү явдаг. 

Гэрийн нөхцөлд:
Сарын тэмдгийн мөчлөгийн тогтворжуулахад амьдрах хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.
-Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх,
-Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх,
-Гурилан бүтээгдэхүүн, нүүрс усныхаа хэрэглээг багасгах,
-Кальци, магни зэрэг хүний биед хэрэгтэй эрдэс агуулсан, чанартай, эрүүл хооллолтыг дэглэм болгох,
-Тамхи, согтууруулах ундаа, кофейны хэрэглээгээ багасгах, аль болох бага хэрэглэх,
-Иог, бясалгал гэх мэт стресс тайлах аргуудыг хэрэглэх,
-Сарын тэмдгийн үед ус их хэмжээгээр уух,
-Өвдөлтийг намдаахын тулд харшлах зүйлгүй бол эм хэрэглэх 

Уламжлалт эмчилгээ:
Амьдрах хэв маягаа өөрчлөөд үр дүнгээ өгөхгүй бол эмчид хандаж таарсан эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Эмчилгээ таарвал үр дүн маш өндөр байдаг. 

Эмийн ургамлын эмчилгээ- Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулахын тулд эстроген агуулсан фитоэстроген ургамлууд, эстрогений бус үйлчилгээтэй ургамлууд хэрэглэдэг. Фитоэстроген ургамлууд нь дааврыг тэнцвэржүүлж, сарын тэмдэгийг тогтворжуулдаг бол эстроген бус ургамлууд нь өнчин тархи, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, даавар ялгаруулах явцыг зохицуулдаг.

Эмийн ургамлын эмчилгээтэй хавсарч бариа засал, зүү төөнүүрийн эмчилгээг хийлгэвэл илүү үр дүнтэй. Зүү эмчилгээ нь энергийн сувгийн дагуу хатгаж энергийг тогтворжуулдаг бол бариа засал алжаал тайлж, дотор эрхтэнд сайнаар нөлөөлдөг.

Дээрх аргыг хэрэглэсэн ихэнх тохиолдолд маш өндөр үр дүнд хүрэх боловч зарим эмэгтэйчүүдэд мэс заслын арга хэрэгтэй болдог.

Эм тариа, мэс заслын эмчилгээ:
Сарын тэмдгийн тогтворгүйжилт маш хүнд байдалд орсон тохиолдолд дараах аргыг хэрэглэх шаардлагатай. Юун түрүүнд эмчид хандаж зааврын дагуу эм уухаас гадна яаралтай үед мэс засалд орох хэрэгтэй байдаг. Энэ төрлийн мэс засал эрсдэл ихтэй, зардал өндөртэй ч шаардлагатай үед хэрэглэхээс өөр арга байдаггүй. Жишээ нь: Баруун Европод даавар орлуулах эмчилгээг түгээмэл хэрэглэдэг. Ингэхдээ хүн бүрийн биеийн онцлог, эмгэг байдлыг шинж тэмдэг, тунг тохируулахдаа нарийн мэргэжлийн хяналтанд хийдэг.

Мэс ажилбарын төрөл нь сарын тэмдгийн тогтворгүйжилтийг үүсгэсэн шалтгаанаас болж өөр өөр байдаг. Хавдрын үед зайлшгүй мэс засал хийгддэг. Халдварт болон үрэвсэлт өвчний үед тусгай физик эмчилгээ хийлгэж, эмчийн заавраар эм ууж эмчилнэ.

Кил нэгдсэн эмнэлэгийн Монгол дахь салбар оффисчехол macbook pro retina 13dubai escort agencies


Охид, бүсгүйчүүддээ: Сарын тэмдэг тогтворжуулах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.