Өчигдөр АНУ-ын Лос Анжиллес хотноо 86-дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болж өндөрлөсөн билээ. Тэгвэл уг ёслолын ажиллагаанд Манчестэр Юнайтэд клубын домогт дасгалжуулагч Сер Алекс Фергусон урилгаар оролцсон байна. Түүнчлэн Оскарын ёслолд ОХУ-ын үзэсгэлэнт модель бөгөөд К.Роналдугийн сүйт бүсгүй Ирина Шейк оролцжээ. Тэрээр урт хар торон оруулгатай хээнцэр даашинзаар гангарч цугласан олны харцыг булаагаад амжсан гэнэ.