Б.Амархүү: Ариунзул бид хоёр удахгүй хуримлана

News

Народный артист” тэмцээнд түрүүлж монгол хүний авьяас билгийг бүх Оросод харуулсан Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүүтэй ярилцлаа. Тэрбээр удахгүй үзэгчдэд хүрэх “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрийг бүтээхээр болжээ. Зорилго, хүсэл мөрөөдлөө бидэнтэй харамгүй хуваалцсан түүнтэй ярилцахад таатай байлаа.

Өмнө нь киноны гол дүр бүтээж байсан Амархүү удахгүй мюзиклд авьяасаа сорихоор болжээ.

Таныг урлагийн олон салбарт хүчээ үзэж байгааг харах сайхан байна?
-Баярлалаа. Би гуравдугаар сарын 7-9-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох “Анхны үнсэлт” мюзик лын гол дүрийг бүтээх гээд бэлт гэл ажлаа хангаж байна. Мөн “Продюссерский центр Амархүү А,М,В “ гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь хүүхэд залуучуудад өөрийнхөө Оросод мэдэж сурсан туршлагаасаа хуваалцаж тэдэнд дуулах урлагийн болон хөгжмийн хичээл заах төсөл юм. Ерөнхийдөө гуравдугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаа эхлэх гээд бэлтгэлээ хангаж байна.
 
-Мэдээж мэргэжлийн багш нарынхаа сургасныг ч хүүхэд залууст заах байх?
-Би ОХУ-ын Улаан-Үд хотын дунд сургууль, Дорнод Сибирийн урлагийн дээд сургуулийн дуу- лаачийн ангид мэргэжил эзэмшсэн. Харамсалтай нь, намайг сурч байх үед эстрад дууны анги байгаагүй, дан дуурийн анги байдаг байлаа. 1996 онд Гагановын нэрэмжит урла- гийн сургуулийг Гаганов багшийн удирдлага дор 2006 онд хичээллэж, тэр ондоо багтаж “Народный артист” тэмцээнд оролцсон нь миний хувьд их туршлага болсон. Мөн энэ чиглэлээрээ дараа жилээс дахин сурах сонирхолтой байгаа. Мэдлэг , боловсролоо дээшлүүлж, өөрийгөө боловсруулах хэрэгтэй байх. Зүгээр нэг дипломтой болохын тулд сурах бус илүү ихийг мэдэж Монголынхоо төлөө илүү ихийг хийж, залуучуудаа сайн сайхан зүйлд уриалан дуудах их хүсэл эрмэлзэлтэй байна.

-Оросод амьдарч байгаад 2006 онд Монголд ирсэн. Тэр үед уран бүтээл, ажлын гараагаа хаанаас эхэлье гэж бодож байсан бэ?
-2006 онд ирэхэд эхэндээ ор- чин солигдоод бага зэрэг хүнд- рэлтэй зүйлүүд гарч байсныг нуух- гүй. Миний амьдрал тийм дар дан, шулуун байгаагүй л дээ. Би өгсч, уруудаж бусдын адил амь дарч, ажилласан. Маш завгүй ажил- ласнаас болоод 20 гаруй настай мөртлөө яг 40, 50 хүрсэн хүн шиг ядар гаанд орж байлаа. Харин Мон голд ирэхэд жолооч нар нь бү дүүлэг санагдсан. Бие биенээ хүндлээд урдуураа гаргачих хэдхэн секундийн хугацаа байхад нэг нэгнээ хараагаад л тааламжгүй харьцах нь үнэхээр таалагдаагүй.
-Хүний амьдрал л юм чинь бухимдмаар зүйл олон тохиолдож байсан байх. Мөн инээдтэй хөгжилтэй зүйл ч тохиолдож байсан болов уу?
-2006 онд “Народный артист” тэмцээний үеэр нэг хөгжилтэй зүйл болж байсан юм. Тэмцээний үеэр Майкл Жексоны бүжгийн мал гайгаа шид дэг хөдөлгөөний хэсэгт миний шидсэн малгай шүүгч Геннади Хазановын нүүрийг оночихсон. Тэр үед би Хазановыг уурлах байх гэж бодож байсан ч уурлаагүй. Харин маш эвтэйхнээр эвгүй байдлаас биеэ авч гарсан төдийгүй намайг дэмжиж , урмын үг хайрласан нь магадгүй тэмцээний ялагч болоход нөлөөлсөн болов уу гэж боддог. Тухайн үед тэмцээнд над тай цуг оролцож байсан хүүхдүүд “ Чи ямар азтай юм бэ. Алдаа гаргасан ч алдаан дээрээ оноо авдаг” хэмээн хэлдэг байсан юм. Энэ үйл явдал тэр үед нэлээд шуугиан тарьж, хүмүүс намайг их дэмжиж байсан нь сайхан дурсамж болон үлджээ. “Народный артист” тэмцээнд түрүүлэх нь миний хувьд сонин байгаагүй. Харин ажилтай болчих юмсан, ядаж л гуравдугаар байрт шалгарч үлдэхийг хүсч байсан юм. Амбиц, алдар нэр хөөх биш ажлын төлөө гэсэн миний сэтгэлийг шүүгч Женя олж харж намайг үнэлсэн байх. Хожим нь Женя намайг “ Чи их сонин хүүхэд байсан. Урт үстэй, хөдөлгөөнтэй, гараараа дүүрэн алтан бөгжтэй” гэж ярьдаг юм.
 
-Уучлаарай , та ярьж буй таван үгийнхээ гурвыг оросоор хэлэх юм. Монгол хэлээ дахин сурах бодол бий юу?
-Хүмүүс яагаад энэ зүйл дээр ингэж их ач холбогдол өгч, гомдоод байдгийг ерөөсөө ойлгохгүй юм. Би монгол хэлээр ярихыг их хичээж байна. 2006 онд Монголд ирэхдээ монгол хэлээр муу ярьдаг байсан. Харин одоо бол хамаагүй сайжирч байгаа шүү дээ. Ганц би биш, олон жил гадаадад амьдарсан монгол хүмүүст ийм зүйл ажиглагддаг. Яагаад ч юм надад өөрийн эрхгүй ярьчихдаг тийм дутагдал байгаа л даа. Би сургуульд ороогүй байхдаа Орос руу явсан. Олон жил Оросын арга барилаар хүмүүжсэн болохоор яах аргагүй орос, монгол хэлээр хольж ярих тохиолдол байдаг юм. Энэ алдаагаа би засахыг их хичээж байна.
 
-Сүүлийн үед хүмүүс монгол хэлний үгийн баялаг, хэл шинжлэлийн талаар ихээхэн санаа зовдог болжээ. Орос, монгол хэлийг хольж ярих нь залуучуудад буруу үлгэр дууриал болж байна гэх юм?
-Энэ бол тэс өөр, нийгмийн асуудал гэж ойлгож байгаа.Тэгээд ч хэн яаж ярих нь хүний эрхийн асуудал байх. Би тэдэнд “Намайг дууриа” гэж хэлээгүй. Хүмүүс яаж хүлээж авах нь тэдний асуудал байх. Монгол Улсын боловсролын систем ямар хөтөлбөртэй байдаг, түүнийг Орос улсын боловсролын хөтөлбөртэй харьцуулах эрх надад байхгүй. Гэхдээ манай монгол залуус гадаад хэл сурахдаа их авьяастай, цэвэр дуудлагатай, англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Үүнийг заавал буруу талаас нь харах хэрэггүй байх даа.
 
-Найз охиныхоо тухай яриач?
-Ариунзул бид хоёр хамтран амьд раад хоёр жил болж бай на. Удахгүй хуримаа хийх бодол той байгаа. Гэхдээ үүнээс өм нө загва- рынхаа чиглэлээр амжилт гаргах, улсын чанартай тэмцээнүүдэд орол цох бодолтой байгаа. Мөн ОХУ-д болсон Сочийн олимпод Кока Кола-ийн нүүр царай болсон юм. Энэ үйл явдлаар би их ба- хархаж байгаа. Учир нь энэ үйл яв- далд оролцоно гэдэг хүн болгонд олдоод байдаггүй тохиолдол.
 
-Та хамтлагийнхантайгаа холбоотой байгаа юу?
-“Прьемера министр” хамт- ла гийн хантайгаа холбоотой бай- гаа. Манайх таван хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ хийгээд л явж байгаа шүү дээ. 2009 онд Сочи хотноо зохиогдож байсан “Таван од” наадамд хамтлагаараа оролцож нэгдүгээр байрт орж байлаа. Энэ нь 2014 оны өвлийн Сочийн олимпод ОХУ-ын төрийн дууллыг дуулах эрхээр шагнуулсан боловч харамсалтай нь өөр дуучин дуулсан байсан. Дараа жилээс эхлэн хамтлагтаа дуулах бодолтой байгаа ч тухайн цаг үедээ энэ асуудлыг шийднэ. Тэгээд ч Монгол Улс маань хөгжиж байна. Залуучууд боловсролтой болж, монголд амьдрах надад их сайхан санагдаж байгаа. Монгол орныхоо төлөө их зүйлийг хийх бодолтой байна даа.
 
-Та Монгол Улсын төлөө залуу хүнийхээ хувиар юу хийж чадах вэ?
-Манай улсын бараг 70 хувийг залуучууд эзэлдэг. Залуу хүн бүрийн нэг санал, зорилго Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Иймээс би залуучуудаа дэмжиж тэдний саналыг дэмжих, ямар нэгэн намын харьяалалгүй сон гууль, улс төр, мөнгөгүйгээр тэ- дэнтэй ярилцаж санал бодлоо ху- ваалцмаар байна. Залуучуудын төлөө тэдэнд хэрэгтэй зүйл хийе гэ- сэн мөрөөдөл надад байгаа. Гэхдээ үүнийг ярих одоохондоо эрт байна. Миний нас ч болоогүй ,бодож тө- лөвлөсөн зүйл их байна.
 
-Өнгөрсөн жилийн “Universe best song” тэмцээний үеэр та реппэр Дөлгөөнтөй хамтран дуулах санал тавьж байсан. Тэгвэл энэ жилийн тэмцээнд мөн адил хамтран уран бүтээл хиймээр санагдаж байгаа оролцогч байна уу?
-Энэ жилийн тэмцээн нэлээд онц логтой болж байгаа. Учир нь жил бүрийн “Universe best song” тэм цээнээс шалгарсан шилдэг орол цогчид дахин өрсөлдөж шилд – гийн шилдэг оролцогчоо шал- гаруулна. Хүүхэд залуучуудад үр өгөөжтэй, хөгжмийн боловсролд хэ рэг болохуйц нэвтрүүлэг болж байна. Ер нь хөгжим гэдэг бол ямар ч зүйлээр орлуулж болшгүй гайхамшигт зүйл юм. Дэлхийн II дайны үед хүмүүст хоол хүнс, мөнгө хувцас хунар байгаагүй. Гэтэл Оросын ард түмэн дайны хатуу ширүүн цаг үеүүдэд дуу хөгжмөөр сэтгэлээ хөгжөөж, бас зоригжуулж ирсэн нь тэдэнд сэтгэлийн хат, тэсвэр хатуужлыг авчирч агуу их ялалтыг авчирсан түүхтэйг бид олон уран сайхны кино, ном зохиолоос үзэж,уншиж, харсан байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Дорнод.нэт

аквалоо ценыfemale escort sites


Б.Амархүү: Ариунзул бид хоёр удахгүй хуримлана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.