Холливудын хамгийн сайхан эмэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог 29 настай Скарлетт Йоханссон бие давхар болсон талаарх мэдээлэл түүний шүтэн бишрэгчид болоод кино сонирхогчдод баярт мэдээ болсон.
Мөн энэхүү мэдээ түүнтэй гэрээ байгуулсан кино бүтээгчдэд буюу “Марвел” студийнхэнд гэнэтийн зүйл болсон нь мэдээж. Учир нь 2015 оны тавдугаар сард нээлтээ хийх “The Avengers: Age of Ultron” киноны зураг авалт талдаа ч ороогүй байгаа үед энэхүү мэдээг дуулгасан нь киноны нээлтийн хугацааг хойшлогдох байх хэмээн таамаг төрүүлээд байгаа аж.
Киноны зураг авалт 2014 оны хоёрдугаар сарын 11-нд Өмнөд Африкт эхэлсэн бөгөөд Скарлетт тус кинонд улаан үст Наташа Романовагийн дүрийг бүтээдэг билээ. Тэрээр өдгөө дөрвөн сартай жирэмсэн бөгөөд ирэх наймдугаар сард амаржих гэнэ. “Тэрээр кино зураг авалтанд оролцож болох ч Наташа Романовагийн өмсдөг хар, бариу савхин хувцас түүний гэдсийг нууж чадахгүй л болов уу. Магадгүй Наташагийн зураг авалтын хэсгүүдийг хамгийн түрүүнд авах байх” хэмээн таамаглаж Дэйлимэйл-ийн сайтад мэдээлсэн байна. Одоогоор “Марвел” студээс албан ёсны тайлбар хийгээгүй байгаа.
Скарлетт Йоханссон нэгэн зар сурталчилгааны агентлагийн босс 31 настай Ромен Дауриактай гэрлэсэн. Энэ нь түүний анхны гэрлэлт биш бөгөөд тэрээр жүжигчин Райан Рейнольдстой 2008 гэрлэж 2011 онд салж байжээ.
Жүжигчин Скарлетт Йоханссон нөхөр Ромен Дауриакын хамт
gogo.mn