Анх жирэмсэн болсноо мэдэн сэтгэл хөдлөж байсан үе өнгөрч одоо та одоо хүүхдээ хүү эсвэл охин аль болохыг мэдэхийг тэсэн ядан хүлээж байгаа байж магадгүй. Та хүүхдийнхээ хүйсийг дараах дөрвөн аргаар мэдэж болно.
• Хорионы шинжилгээ
Энэ бол ургийн хүйсийг эрт хугацаанд нь мэдэх арга юм. Хэт авиан шинжилгээний тусламжтайгаар эмч умайн хүзүү эсвэл хэвлийн ханаар ихэс рүү зүүгээр хатгаж шинжилгээ авдаг. Мөн энэ шинжилгээг жирэмсний 10 -12 долоо хоногийн үед ургийг гажиг илрүүлэх зорилгоор хийдэг. Ингэж ихэсийн эдээс авч хромсомын шинжилгээ хийснээр ургийн хүйсийг илрүүлэх боломжтой. Гэвч зарим үед хариу буруу гарах тохиолдол байдаг байна. Хамгийн гол нь энэ шинжилгээтэй холбоотойгоор зулбах эрсдэл 4 орчим хувьтай байдгийг анхаарах хэрэгтэй.
• Амниоцентез
Амниоцентез бол энэ асуудлыг шийдэх бас нэг арга юм. Энэ шинжилгээгээр ургийн гажигийг 9-18 долоо хоногийн хугацаанд илрүүлж болдог. Харин зулбах эрсдэл дээрх аргаас харьцангуй бага буюу 1 хувь орчим байдаг.
• Хэт авиан шинжилгээ
Жирэмсний 12 долоо хоногийн үеэс ургийн гадна бэлэг эрхтэн хүйсийг тогтооход хангалттай хэлбэрээр ялгарч ирдэг. Харин хэт авиан шинжилгээгаар 16-20 долоо хоногийн хугацаанд илүү баталгаатай тодорхойлж болдог. Зарим үед ургийн хөлний байрлал зэрэг хүчин зүйлсээс болж хүйсийг тогтооход хүндрэлтэй байж болно. Нэмж хэлэхэд ургийн хүйсийг энэ аргаар 100 хувь тогтоож болохгүй гэдэгийг санаарай.
Зарим хүмүүс ургийн хүйсийг тогтоолгохын тулд 4D хэт авиан шинжилгээг сонгодог. Хэрэв хэв авиан шинжилгээгээр хүүхдийн хүйсийг тогтооход хүндрэлтэй байгаа үед энэ арга нь зөв сонголт болох болно.
• Төрөлт
Ямар хүүхэд байгааг мэдэхийг хүсэлгүйгээр төрөхөө хүлээхээр шийдэж магадгүй. Энэ нь нэг талаар хүү охин аль нь байхыг мэдэх хамгийн найдлагатай арга байх талтай.
Хэрэв та төртлөө хүлээхээр шийдсэн бол эсвэл шинжилгээний хариу буруу байж магадгүй гэж санаа зовж байгаа бол бяцхан үрдээ зориулж юм авбал өнгийг нь анхаараарай. Шар болон ногоон өнгө саармаг өнгө тул хүү охин алинд нь тохирно.
Эцэст нь хэлэхэд хүү охин аль нь ч байсан таны хүүхэд эрүүл саруул байна гэдэг хамгийн том аз жаргал гэдгийг санах хэрэгтэй.