Поп од Кэти Перри хэд хоногийн өмнө найз нараа гэртээ урин үдэшлэг зохион байгуулжээ. Үдэшлэгт түүний эгч Анжела Хадсон хөл хүнд ч гэсэн хүрэлцэн иржээ. Үдэшлэг ид дундаа орж байхад тэрээр гэнэт өвджээ. Түргэн тусламж ирэхээс өмнө Анжела Хадсон
амаржих нь тодорхой болсон ч үдэшлэгт оролцогчдын нэг нь ч эх барих талаар мэдлэггүй байсан гэнэ.
Харин Кэти Перри ийм үед санаачлагыг гартаа аван эгчийнхээ хүүхдийг эх барьж чаджээ. Төдөлгүй эмч нар хүрэлцэн ирээд поп одыг бүх зүйлийг зөв хийсэнд ихэд гайхсан байна
Б.САНСАР