Жүжигчин Ц.Баясгалан бүүвэйн дууг моно мюзиклээр илэрхийлнэ

a6f89c9c51e7d9b5bc71333ed52ca19b_LУДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан “Тэнгэрийн аялгуу” моно мюзикл драм буюу нэг хүний жүжгийг толилуулна.

Тэрбээр эх хүний зүрхнээс эгшиглэх бүүвэйн дуу хэрхэн үүссэн домгийг үндэсний язгуур урлагийн төрөл уртын дууны шуранхай, үндэсний бүжиг, аман хуур, хөөмэйн урлагтай хослуулан үзүүлэх юм. Жүжгийн зохиолыг МУСГЗ зохиолч Б.Галаарид бичиж, ерөнхий найруулагчаар Масс студийн захирал Д.Сангибат, ерөнхий зураачаар Ц.Энхтуяа нар ажиллажээ. Жүжгийн гол агуулга нь орчлон ертөнцийн бүх зүйл, од эрхэс, хүн, цэцэг ногоо хүртэл хоорондоо амьд холбоотой, харилцан хамааралтай байдаг бөгөөд түүнийг өөрчлөх гэсэн аливаа оролдлого сүйрэл, гай гамшиг, зовлон авчирдаг, гараг эрхсийн юм бүхэн байх ёстой байрандаа байх аваас амар амгалан, аз жаргалтай байна гэсэн утга санааг илэрхийлжээ. Тоглолт энэ сарын 14-16-ны өдөр Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа амилна.

Жүжигчин Ц.Баясгалан өмнө нь Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн “Би Эдип Пиаф байна” моно мюзикл драмын жүжгээ үзэгч олондоо толилуулсан юм. Тэрбээр алдарт дуучны долоон дууг франц хэлээр дуулж,  жүжиглэн мэргэжлийн жүжигчний ур чадвараа гайхуулж  байв.

Ж.Болор

чехлы для айфона 5sdubai call girl


Жүжигчин Ц.Баясгалан бүүвэйн дууг моно мюзиклээр илэрхийлнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.