Хоёр Пүүжээ гэрээнд гарын үсэг зурахгүй “гэдийж”, Э.Одгэрэл “sale” зарлажээ

Өргөн хэрэглээний бараа төдийгүй бидний өмсөж зүүж, эдэлж хэрэглэдэг бүхний үнэ өдөр өдрөөр өсч байгаа энэ цаг үед урлагийнхны ч ханш ч “тэнгэрт хадаад” байгаа билээ. Тэгвэл нэгнийх нь үнэ өсвөл бусад нь дагаад өсдөг зах зээлийн хуулиас эсрэг нэгэн үзэгдэл бий болжээ.
Хэдхэн хоногийн өмнө дэлхийд танигдсан загвар өмсөгч Нора Монголын загвар өмсөгчдийн ханшийг хэтэрхий бага байна хэмээн шүүмжилсэн. Тэгвэл түүний бага гэж чамлаад байгаа ханш бүр ч “бага” болжээ.
Жил бүр “Эрчүүдийн хүсэмжит бүсгүй”-гээр тодорч, загварын ертөнц дэх тэргүүн байраа өнөөдрийг хүртэл алдалгүй явсаар ирсэн топ модель Э.Одгэрэл тайзан дээр ганцхан удаа гараад л 400-500 мянган төгрөг халаасалдаг байсан.
Мөн тэрбээр зах зээлд тэргүүлэгч, хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага юм уу аль эсвэл чанартай уран бүтээлүүдээрээ олонд танигдаж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурдаг. Э.Одгэрэл нэг компанитай удаан хугацааны гэрээ хийхийг чухалчилдаг бөгөөд нэг сард дунджаар 20 сая төгрөгийн гэрээ байгуулдаг гэдэг. Тэгвэл энэ жил тэрбээр загварын тайзан дээр гарах үнээ бууруулаад зогсохгүй хамтран ажилладаг байгууллагууддаа ч “sale” зарлаад байгаа гэнэ.


Харин загварын тайз төдийгүй дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийг өнгөлж яваа топ модель, жүжигчин П.Пүрэвсүрэн реклам сурталчилгаанд багагүй өндөр үнээр тоглодог. Тэрбээр топ модель Э.Одгэрэл шиг ганц хоёрхон газартай гэрээ байгуулж, ханшаа өсгөхийн оронд нэг жилийн хугацаанд олон арван гэрээнд гарын үсэг зурдаг.
Тэгвэл загварын шоунд оролцох ганц удаагийн гараа нь 300-400 мянган төгрөг байжээ. Мөн үүрэн телефоны анхдагч “Мобиком” корпорацитай 30 саяын гэрээ байгуулж, биеэрээ залуусын гар утсыг чимээд ч амжсан. Гэвч тэрбээр арлын Японыг зорьж байгаа учир ирэх жил ямар ч байгууллагатай гэрээ байгуулаагүй байна.

 


Сүүлийн үед олны анхаарлын төвд амьдрах болсон мисс Х.Бадамгэрэл, Азийн топ модель О.Ариунзул нар тайзан дээр нэг удаа гардаг ханшаа 100 мянган төгрөгөөр нэмжээ. Гэвч тэд реклам сурталчилгааны гэрээ байгуулахдаа бусдын адил тийм ч өндөр шаардлага тавьдаггүй байна. Тэд нэг байгууллагатай сарын 15 сая төгрөгийн гэрээ байгуулдаг аж.


Эх орноо төлөөлөн “Miss World-2006” тэмцээнд оролцож явсан мисс, загвар өмсөгч  Э.Сэлэнгэ нэгэн үе Сингапурын алдартай дизайнерын ивээлд багтан тус улсад ажиллаж, амьдарч байсан билээ. Улмаар ганцхан жилийн дотор өөрийн ханшаа гурав дахин өсгөсөн чадварлаг бүсгүй маань сүүлийн үед загварын тайзнаас илүүтэй нүцгэн зургаараа алдаршиж эхэлсэн. Олон улсын хэмжээний томоохон сайттай гэрээ 20 саяын байгуулж, дэлхий даяар нүцгэн зургаа цацсан Э.Сэлэнгийн ханш харин өдрөөс өдөрт өссөөр байгаа гэнэ.
Эх орныхоо нэрийг дэлхий даяар цуурайтуулсаар яваа дизайнер, загвар өмсөгч Катя.Зол буюу Г.Золцэцэг энд тэндхийн загварын шоунд тэр бүр оролцоод байдаггүй. Түүний хувьд хилийн чанадад загвар өмсөж чамлахааргүй амжилтанд хүрсэн учир одоо дизайнерын карьертаа илүү анхаарал хандуулах болсон гэнэ. Гэвч европ төрхтэй, хэнтэй ч эвтэйхэн харьцчихдаг үзэсгэлэнт бүсгүйд ёстой л “толгой эргэм” олон рекламны санал ирдэг байна. Тэрбээр нэг байгууллагатай сарын 12-18 сая төгрөгийн гэрээ байгуулдаг аж.


Монголын загвар өмсөгчдөөс хамгийн урт хөлтэй нь гэгддэг топ модель Г.Уранцэцэг Герман, Францад суралцахын зэрэгцээ европын моделиудтай мөр зэрэгцэн алхаж явсан туршлагатай нэгэн. Энэ ч утгаараа, загварын тайзан дээр нэг удаа гарахдаа  300-450 мянган төгрөг авдаг ч реклам сурталчилгааны саналыг тэр бүр хүлээж аваад байдаггүй аж. Ганц хоёрхон компанитай хийсэн гэрээг нь сонирхвол, 10-20 сая төгрөгөөр хэмжигддэг юм билээ. Гэвч тэрбээр загварын агентлаг тэргүүлж, шавь нараа бэлтгэх болсноор загварын ертөнц дэх өөрийн карьертаа нэг их анхаарал хандуулахаа больжээ.


Ц.Мянганбаярын амраг гэгдсээр байгаад топ модель цол хүртсэн О.Пүрэвдуламын ханш ч мөн сүүлийн нэгээс хоёр жилд багагүй өссөн. Тэгвэл тэрбээр мөн л гадаад компанитай гэрээ байгуулсан гээд Монголын топ байгууллагуудтай “тоож” ч гэрээ байгуулахаа больжээ.


Тэгвэл энэ жилийн топ моделиор шалгарсан мисс С.Ариунбилэг реклам сурталчилгааны санал хийгээд урилга заллаганд “дарагдаж” сууна. Тэрбээр өмнө нь тайзан дээр нэг удаа гарахдаа 350 мянган төгрөг халаасладаг байсан бол одоо үнийн шинэ саналаа гаргах гээд толгойгоо гашилгаж суугаа гэнэ.
Тэгвэл “Гоёо” брэндийг сурталчлан олонд танигдсан загвар өмсөгч  Э.Энхболдын ханш харин багагүй өссөн сурагтай. Тэрбээр 2011 онд Солонгос улсад зохион байгуулагдсан “Korean model association” тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр шалгарсан юм. Загварын ертөнцөд Эндого нэрээр олны танил болсон модель залуу тайзан дээр нэг удаа ямар хөлсөөр гардгаа ихэд нууцалдаг аж. Харин реклам сурталчилгааны гэрээг урт хугацаагаар байгуулахыг эрхэмлэдэг бөгөөд нэг жилд дунджаар 10-12 сая төгрөг халаасалдаг байсан тэрбээр ирэх жил энэхүү ханшаа 2-5 саяар нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Б.Хадбаатар

MNews.mnmacbook pro 17excort services


Хоёр Пүүжээ гэрээнд гарын үсэг зурахгүй “гэдийж”, Э.Одгэрэл “sale” зарлажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.