3алуу хосууд гэрлэсэн даруйдаа хүүхэдтэй болох нь зөв үү, эсвэл…

Гэр бүл төлөвлөлтийн асуудал янз бүр байдаг. Шинэхэн гэрлэсэн хосуудын нэг хэсэг нь хурдан хүүхэдтэй болохын хүслэн байхад нөгөө нэг хэсэг нь энэ тал дээр төдийлөн яарахгүй байх нь бий. Тэгвэл тэдгээр хосууд минь яагаад эрт хүүхэдтэй болохоос татгалздаг болохыг болохыг товчхон дурьдая.
56529477-parents-baby-in-hospital
- Нас залуу байгаа дээрээ юуны түрүүнд хийж бүтээх зүйл байвал амжуулах хэрэгтэй гэж боддогоос,

- Эрт хүүхэдтэй болчихвол хүүхдүүд эрт тусдаа гарч насны эцэст хажууд маань туслах хүн үлдэхгүй болно гэж үздэгээс,

- Нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болж байж,

- Хүүхэддээ элбэг хангалуун өсөж торних орчныг нь бүрдүүлж өгсний дараа,

- Эмэгтэй нь хүүхэд гаргах боломжгүй, аль эсвэл хүүхэдтэй болсон ч гэсэн зулбах магадлал өндөртэй гэж болгоомжлол байдгаас,

- Хэдийд хүүхэдтэй болбол зохистой талаар эцэг эхийн заавар зөвлөмжийг сонсох хэрэгтэй гэж үздэгээс,

- Эрх чөлөөтэй байдлаа алдахгүйн тулд,

- Хосуудын хэн нэгэн нь хүүхэдтэй болох асуудал дээр төдийлөн яардаггүйгээс,

- Хүүхэдтэй болсны дараа нөхрийгөө хэн нэгэн хүнтэй учир ургуулаад хаяад явчихвал яана гэж эмэгтэй нь хэт хаширлаж боддогоос,

- Хэн хэнийхээ эрх чөлөөт амьдралд саад болоод яахав. Нэг хэсэгтээ хоёр биендээ анхаарал халамж тавьж, цагийг хамтдаа илүү дотно, хөгжилтэй бас адал явдалтай өнгөрүүлэх боломж өгөх гэж,

- Эр эм хоёрын хэн нэгэн нь зүгээр л хүүхдэд дургүй байдгаас,

- Өөрсдийнхөө байр суурийг олоогүй байж хүүхэдтэй болно гэдэг тийм ч сайн зүйл биш гэж боддогоос,

- Эрт хүүхэдтэй болсноос эргээд хэн хариуцлагыг нь хүлээх болж байна гэсэн асуулт толгойд нь цаг үргэлж эргэлддэг болохоор,

- Гадаадын олон орноор аялж, үзэх ёстой зүйлээ үзэж, явах ёстой газруудаараа явж, эрч хүчтэй сониучхан залуу насны амьдралаа дуусгаж суурин амьдралаар амьдрах цаг нь болсон гэж үзсэн үедээ л хүүхэдтэй болно гэж зорилго тавьснаас,

- Найз нөхөд, хамаатан садангийн хэн нэгнийх нь амьдралаас үлгэр жишээ авч өөрийн амьдралд хэрэгжүүлэх санаа төрсөн гэх мэт олон хүчин зүйлсээс болдог байна.аквалооcheap escorts


3алуу хосууд гэрлэсэн даруйдаа хүүхэдтэй болох нь зөв үү, эсвэл…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.