“Гэгээн Муза-10” наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртэж байсан “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш энэ сарын 7-нд ССАЖ-ын сайдын тушаалаар Монгол Улсын “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Түүний ангийн андуудтайгаа гар нийлэн “Гэрэлт медиа” группийг байгуулан, анхны бүтээл “Хязгааргүй” монголын уран сайхны кино бүтээж үзэгч түмэндээ өргөн барисан бөгөөд тус киноны нээлтийн үеэр шагналыг нь гардуулжээ.
Ч.Мөнхбат