Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог

-¦-»-»-Ç1

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клубээс санаачлан Монголын залуучуудын холбооноос дэмжин олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр энхтайвны гүүрэн дээр тайван жагсаалыг зохион байгууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр төрийн болон төрийн бус байгууллагууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил өрнүүлснээс хамгийн онцгой нь уг үйл ажиллагаа байсан юм.  2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсний 100 жилийн ой тохиоход дэлхий дахинд “Join Me on the Bridge” хөдөлгөөн анх удаа өрнүүлж, олон мянган иргэн тайван жагсаал хийж байжээ. Ингэхдээ тэд “Эмэгтэйчүүд энх тайвныг бүтээж чадна” гэсэн уриалга гаргаж, ойр орчныхоо гүүр хүртэл алхсан байна. Энэ үйл ажиллагааг өдгөө 70 гаруй орон зохион байгуулдаг болж, жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр уг хөдөлгөөнийг дэмжигчид жагсаж, дэлхийн аль ч оронд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих ёсгүй гэж уриалдаг болжээ. Манай улсын иргэд ч энэ хөдөлгөөнд нэгдэж, МЗХ-ны гишүүд болон сайн дураараа ирсэн иргэд нийлсэн 50 гаруй хүн 3-р сарын 8-ны өдөр 11.00-13.00 цагт МЗХ-ны төв байрнаас Энхтайвны гүүр хүртэлх 1200 метр замаар “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” гэх уриан дор тайван жагслаа. “Эмэгтэй хүн байгаа газар энхтайван оршдог”, “Миний инээмсэглэлийг битгий нулимс болгооч” зэрэг уриа лоозон барьсан жагсагчид бүгд цагаан ороолтоор жигдэрсэн байв. Үүгээрээ “Монголд охид, эмэгтэйчүүдийн эрхийг бүү зөрчөөсэй. Эмэгтэйчүүд эвтэй, ухаалаг байх юм бол энхтайван бүтээх гүүр болж чадна. Өөрчлөлт, шинэчлэл бага зүйлээс эхэлдэг” гэсэн санааг олон нийтэд түгээхийг зорьсон юм.iphone 4 чехолmassage by shemale


Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.