Хар үстэй, онигор нүдтэй Япон охин 19 наснаасаа эхлэн өнөөг хүртэл нийт 35 гаруй удаа пластик мэс засал хийлгэж, үүндээ нийт 10 сая иен буюу 102 мянган ам.доллар зарцуулаад байна.
Түүний чин хүсэл нь Vanilla Chamu гэх Францын хүүхэлдэй шиг харагдах бөгөөд үүнийгээ тэрээр насан туршийн зорилгоо болгосон гэнэ. Иймээс тэрээр тэрхүү хүүхэлдэйтэйгээ адил болохын тулд насан туршдаа ч мэс засал хийлгэсэн чадна гэдгээ хэлжээ. Түүнд давхраа хийлгэх, нүүрнийх, хөхний , хөлний гээд хийлгээгүй гоо сайхны мэс засал гэж байхгүй.