Дизайнер С.Ариунаа “Аriunaa suri” брэндээрээ энэ сарын 22-нд Япон улсад зохиогдох “Токуо mercedes benz” шоунд оролцохоор болжээ. Тэрзэр загваруудаа эх орны үйлдвэрийн цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан урласан байна. Загварын чиг хандлагын тухайд монгол уламжлалыг Европын хэв маягтай хослуулсан.
Түүнтэй хамт шоунд оролцохоор “Монгол модель”, “New модель” агентлагийн зургаан эрэгтэй, найман эмэгтэйгээс бүрдсэн мэргэжлийн баг явах ажээ, Мөн “IC Creative ” студи тус брэндийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, сурталчилгааны зураг болон гурван удаагийн телевизийн нэвтрүүлэг бэлтгэх гэнэ.
Э.ТУУЛ