С.МӨНХБАТ “БАГА НААДАМ”-ЫН ТҮРҮҮГ АВЧ, АВАРГЫН ЗАНГАРГАА ХАРУУЛЛАА

Билгийн тооллын 17-р жарны “Баясгалан” хэмээгч усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн-Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 2012 оны хоёрдугаар сарын 21-нд болов. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 (улсын аварга хоёр, арслан тав, гарьд гурав, заан найм, харцага 14, начин 43, аймаг, цэргийн арслан 76, заан 38, харцага 24, начин 39, Өвөр Монголын дөрөв) бөх зодоглон хүч үзэв. Барилдаанд нэг ч залуу бөх зодоглоогүй болохоор аймгийн начингууд шууд арслан, гарьдуудын аманд очсон.

Харин Өвөр Монголоос ирсэн дөрвөн бөх хоёр аварга болон Д.Ганхуяг, Б.Ганбат арслантай оноолт таарч, барилдаанаа дуусгасан юм. Өмнө нь цагаан сараар Тувагийн хүчтэнүүд хүрэлцэн ирж, хэд давсан тохиолдол бий. Харин Өвөр Монголын бөхчүүд анх удаа ирж байгаа аж. Том цолтнууд олноор зодоглосон болохоор нэгийн давааны төгсгөлд аймгийн арслангууд хоорондоо таарч, гал гарсан барилдааныг үзүүлсэн. Өнгөрсөн наадмаар аварга, арслан, гарьд, заан цолтнууд бөөнөөрөө төрөн гарч, бөхийн ертөнцийг сонирхолтой болгосон. Ер нь бөхийн хорхойтнууд том цолтнуудыг бүгдээрээ барилдахыг хүсэн хүлээдэг. Харин цагаан сарын барилдаан бол тэдгээр хүчтэнүүдийг нэг дор харах ховорхон боломж юм. Бас дээр нь элдэв яриа хөөрөө, найраа энэ тэр байдаггүй болохоор хүмүүс цагаан сарын барилдааныг тэсэн ядан хүлээдэг билээ. Энэ өдөр том цолтнуудаас гарьд И.Доржсамбуу, заан Д.Баасандорж нар л байсангүй. Бөхчүүдийг зарлахад харцага Ц.Содномдорж харагдаагүй ч дараа нь зодог, шуудгаа өмсчихсөн ороод ирэв.

Хоёрын даваанд аймгийн начин С.Ерөөлт арслан Д.Ганхуягийг барьц сонгуулсан байдлаас шороодуулж, анхны том сенсаацыг дэгдээсэн. Дараахан нь аймгийн заан Д.Амаржаргал шинэ харцага А.Цацабширыг урдуураа гүйлгэж татаад давсан нь уран барилдаан боллоо. Харин гурвын даваанд аймгийн арслан Б.Пүрэвсайхан хүчтэй харцага Ө.Бат-Оршихыг хагалж татаад давж, Бөхийн өргөөг доргиов. Бат-Орших манай сониноос гаргасан туулай жилийн чансааны шилдэг наймд багтсан, энэ барилдаанд шөвгөрөх бөхчүүдийн тоонд нэр нь орж явсан бөх. Гэвч ийн санаснаас эрт барилдаанаа дуусгах нь тэр. Сүүлийн үед ямар ч барилдааны дөрвийн даваа томчуудад халгаатай болоод буй. Учир нь энэ даваанд том цолтнууд барилдахад тохиромжтой бөхөө амлах бус, цолны эрэмбээр шууд нугалаагаар таардаг. Тэгвэл энэ жилийн цагаан сарын дөрвийн даваа ч сенсаац, шуугианаас хол байсангүй. Энэ давааны хамгийн сонирхолтой хос нь заан Ч.Санжаадамба, харцага Ө.Даваабаатар нар байлаа.

Уран барилдаант харцага Даваабаатар энэ удаа бужигнуулж байгаад мордож хүчтэй зааныг өвдөг шороодуулав. Энэ даваанд аймгийн арслан П.Бүрэнтөгс зүүний магнай Г.Өсөхбаяр аваргыг тахимдаад шороодуулж, үзэгчдийн цөсийг хөөргөсөн. Мөн элдэвтэй начин Ж.Чулуунбат арслан Д.Азжаргалын хөлийг сурцтай авч давлаа. Шинэ начин Б.Батмөнх сүүлийн үед маш сайн байсан Д.Рагчаа зааныг тосгуулж хавираад уран гоё даваа авав. Түүнчлэн Б.Чинзориг начин Д.Амгаланбаатарыг давхар хамсан гээд олон сонирхолтой барилдаан дөрвийн даваанд гарлаа. Улсын заан Б.Соронзонболд, харцага А.Бямбажав гэсэн хоёр сайн найз энэ даваанд оноолтоор таарсан нь сонирхолтой байв. Энэ барилдаанд Говь-Алтайн заан барьц сонгосон байдлаас найзыгаа хаяж шөвгөрсөн юм. Шуудагны барьцнаас сайн барилддаг Л.Пүрэвжав, Ц.Содномдорж гэсэн хоёр харцага энэ даваанд таарахад Со харцага барьц задрах агшинд сэжиж түрж хөөгөөд давлаа.

Саяхан шинэ үндсэн хуулийн барилдаанд дөрөв даван дунд шөвөгт шалгарч, УИХын гишүүн Л.Гүндалайгаас “Улс цолд ойрхон бөх” шагналыг гардсан Ховд аймгийн арслан Б.Пүрэвсайхан үзүүр, түрүүнд нэр нь яригдаж байсан Б.Ганбат арсланг барьц сонгосон байдлаас даацтай хавирч дээр нь үлдсэн. Энэ давааны 16 хос барилдааны 10-т нь бага цолтой бөх даваа авчээ. Түүнчлэн Г.Өсөхбаяр, Б.Ганбат нар өвдөг шороодсоноор цагаан сарын барилдаанд шинэ бөх түрүүлэх нь тодорхой болсон юм. Тавын даваанд аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар нар учраа бөхөө түвэггүй шороодуулж, шөвгөрсөн.

Харин гарьд Н.Ганбаатар Ц.Мягмарсүрэн зааныг амлаж, шуудагны барьцнаас шахан хөөж яваад хавираанд нь ороод өвдөглөчихөв. Бас Б.Батмөнх начин гарьд Ж.Бат-Эрдэнийг шуудагны барьцнаас давхар тохоод давж, үзэгчдийг шуугиулсан. Энэ даваанд тунасан Ө.Даваабаатар, Ж.Чулуунбат нарын барилдааныг үзэгчид хараа салгалгүй үзсэн нь тодорхой. Чулуунбат ч шийдсэн мэхээ хийж Даваабаатарын хөлд нь ороод цацаж гаргасан ч өөрөө дор нь орчих шиг болов. Сүүлд давталтаар харахад хоёр бөхийн тохой зэрэг шахам хүрсэн байна лээ. Гэсэн ч хөлийн цэцүүд ярилцаж байгаад Даваабаатарыг давсанд тооцов. Уг нь Чулуунбат эхэлж мэх хийсэн, ойролцоо газардсан зэргийг бодолцвол дахин барилдуулчихмаар л байлаа. Зургаа дээр аварга С.Мөнхбат заан Ц.Мягмарсүрэнг амлаж хутгаад давав.

Х.Мөнхбаатар арслан Батмөнх начинг бас тэр мэхээр шороодуулж, их шөвөгт үлдсэн юм. Харин тунасан хоёр харцагын барилдаанд сонирхолтой болно гэж хүлээж байсан ч нэлээн сунжирч, барьц сонголцохдоо хүрсэн. Улмаар Ц.Содномдорж хаялцах барьцнаас Даваабаатарыг шороодуулж, цагаан сарын барилдааны их шөвөгт анх удаа үлдлээ. Долоогийн даваанд аварга шинэ начин Б.Сангисүрэнг амлаж, Хөвсгөлийн хоёр хүчтэн туналаа. Тунасан хоёрын барилдаан төдий л удсангүй, Мөнхбаатар Содномдоржийг цээжин доороо баглаж дараад давж, хоёр жил дараалан “бага наадам”-ын үзүүр, түрүүнд шалгарав. Харин энэ өдөр тун одтой байсан Сангисүрэн начин аваргыг багагүй тэвдүүлсэн ч хазайлгаж дөнгөөгүй. Улмаар хоёр бөх барьц сонгох шодолт хийхэд Өвөрхангайн начинг аз ивээсэн. Гэсэн ч Мөнхбат аварга Сангисүрэнг мордоход нь дагуулж тахимдаад давж, Цагаан сарын барилдааны үзүүр, түрүүнд анх удаа үлдлээ. Улмаар Мөнхбат энэ эрчээрээ Мөнхбаатар арсланг шороодуулж, аварга цолны нэр хүнд, зангаргыг харууллаа.

Арслангийн хувьд өөрийн даацтай хийдэг хавирааг хийсэн боловч аварга зөв мэдэрч дээр нь тусч үлдсэн юм. Ийнхүү цагаан сарын барилдаан сонирхолтой, сайхан, шуурхай болж, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, “Хилчин” спорт хороо, Монголросцветмет нэгдлийн “Уурхайчин” дэвжээний бөх улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, аварга цолны шинэхэн намтартаа нэгэн том хуудас нээлээ. Энэ жилийн “Улсын цолд ойрхон бөх” шагналыг Увс аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс хүртсэн бол “Цахиур хагалах бөх”, “Ирээдүйн аварга” шагналуудыг Ховдын арслан Баатархүүгийн Пүрэвсайхан хамсан юм. Дараа жилийн Цагаан сарын барилдаан бүр ч сонирхолтой болох нь дамжиггүй.

Г.БАЯРСАЙХАН, фотог Э.ХАРЦАГА

АВАРГА С.МӨНХБАТ БОСОО БАЙЛАА

Нэгийн даваанд у.х Т.Мөнгөнцоож а.н С.Батсайханд, у.х Э.Батбаатар а.н Х.Батбаярт, у.х Ч.Чулуунбаатар а.н С.Ерөөлтөд, у.н Н.Мөнхжаргал ц.н П.Түмэнжаргалд, у.н Ц.Анхбаяр а.н И.Отгонбаатарт, у.н У.Балжинням а.н Х.Мөнхжаргалд, у.н Н.Баттулга а.н Н.Энхжаргалд, у.н Д.Пэрэнлэйдорж а.х Б.Өнөржаргалд, у.н Б.Баянжаргал а.х Г.Баасандоржид, у.н Б.Бадамдорж а.х Б.Батжаргалд, у.н Л.Гантулга а.х Ц.Бямба-Очирт, у.н Л.Нямсүрэн а.х Б.БатЭрдэнэд, у.н Ш.Тогтохбаяр а.х Б.Бат-Оршиход тус тус өвдөг шороодов.

ХОЁРЫН ДАВАА

даян.ав Г.Өсөхбаяр                  а.н С.Батсайхан

у.ав С.Мөнхбат                         а.н Х.Батбаяр

у.а Д.Ганхуяг                            а.н С.Ерөөлт

у.а Б.Ганбат                              ц.н П.Түмэнжаргал

у.а Х.Мөнхбаатар                       а.н И.Отгонбаатар

у.а Д.Азжаргал                          а.н Х.Мөнхжаргал

у.а Г.Эрхэмбаяр                       а.н Н.Энхжаргал

у.г М.Баяржавхлан                   а.х Б.Өнөржаргал

у.г Н.Ганбаатар                        а.х Г.Баасандорж

у.г Ж.Бат-Эрдэнэ                      а.х Б.Батжаргал

у.з Д.Рагчаа                            а.х Ц.Бямба-Очир

у.з Ц.Мягмарсүрэн                  а.х Б.Бат-Эрдэнэ

у.з Б.Сайнбаяр                        а.х Б.Бат-Орших

у.з М.Өсөхбаяр                        а.з Б.Буянмөнх

у.з Ч.Батзориг                          а.з Ч.Бямбадорж

у.з Д.Амгаланбаатар                 а.з Ж.Дагва-Очир

у.з Б.Соронзонболд                    а.з Б.Чүлтэмпунцаг

у.з Ч.Санжаадамба                    а.з П.Мөнхболд

у.х Г.Элбэг                                 а.з Т.Мягмарсүрэн

у.х Л.Пүрэвжав                        а.з Ч.Энхзаяа

у.х Т.Өсөх-Ирээдүй                  а.з Т.Занданбат

у.х Д.Батболд                        а.з Т.Баасанхүү

у.х А.Цацавшир                        а.з Д.Амаржаргал

у.х Ц.Содномдорж                  а.з Г.Ганцоож

у.х Г.Батбаяр                          а.а Ж.Наранбаатар

у.х М.Батжаргал                      а.а У.Батгэрэл

у.х Ө.Даваабаатар                   а.а Д.Амарсайхан

у.х Ө.Бат-Орших                      а.а Ж.Алтаншагай

у.х А.Бямбажав                        а.а Т.Гүрсоронзон

у.н И.Ёндонсамбуу                     а.а Л.Цэрэнтогтох

у.н Ц.Лхагвасүрэн                     а.а Га.Отгонбаатар

у.н Ш.Уламбаяр                         а.а Л.Алтанхуяг

у.н Ц.Цогтжаргал                       а.а Э.Ванданцэрэн

у.н Ж.Отгонбаяр                         а.а П.Бүрэнтөгс

у.н Б.Чинзориг                              а.а А.Давааням

у.н Да.Батбаяр                                а.а Ц.Чимэддорж

у.н Н.Бүрэнбаатар                         а.а Ж.Галбадрах

у.н Л.Наранбаатар                           а.а О.Өлзиймөнх

у.н Г.Олзгэрэл                             а.а Г.Ганням

у.н Б.Баянмөнх                        а.а Б.Отгонбаатар

у.н Ду.Батбаяр                         а.а Д.Энхбат

у.н Ж.Гансүх                             а.а Л.Лха-Очир

у.н Ж.Алтансүх                          а.а Б.Батдорж

у.н Д.Ганбат                              а.а П.Гантөгс

у.н Б.Насандэлгэр                    а.а Б.Бат-Эрдэнэ

у.н Д.Цогзолдорж                      а.а Н.Ганзориг

у.н Н.Баярмагнай                        а.а Б.Пүрэвсайхан

у.н П.Ганхүү                              а.а Л.Шинэбаатар

у.н Ж.Оргил                                а.а Л.Нямбаяр

у.н Н.Батзаяа                                а.а Б.Баатарцол

у.н Ч.Баянмөнх                            а.а Ж.Мөнгөн

у.н С.Багахүү                               а.а Д.Болдбаатар

у.н Ш.Жаргалсайхан                   а.а Г.Батпүрэв

у.н С.Батсуурь                             а.а Ба.Батжаргал

у.н Б.Сангисүрэн                        а.а Х.Мэндбаяр

у.н Б.Гончигдамба                     а.а Б.Дэлгэрсайхан

у.н Б.Сумъяа                             а.а Б.Батхуяг

у.н А.Батмөнх                           а.а Б.Хашбат

у.н Б.Амарзаяа                          а.а О.Баярхүү

у.н Ж.Чулуунбат                        а.а Ч.Булганхүү

у.н Ц.Одбаяр                               а.а О.Гантулга

а.а Ч.Батчулуун                         а.а Б.Одгэрэл

а.а Ш.Мөнгөнбаатар                    а.а А.Алтанхуяг

ГУРВЫН ДАВАА

даян.ав Г.Өсөхбаяр                а.а О.Өлзиймөнх

у.ав С.Мөнхбат                     а.а П.Гантөгс

у.а Б.Ганбат                         а.а Го.Отгонбаатар

у.а Х.Мөнхбаатар                 а.а Ж.Наранбаатар

у.а Д.Азжаргал                   а.а Г.Ганням

у.а Г.Эрхэмбаяр              а.а Б.Бат-Эрдэнэ

у.г М.Баяржавхлан              у.н Ж.Гансүх

у.г Н.Ганбаатар                      а.н С.Ерөөлт

у.г Ж.Бат-Эрдэнэ                  а.з Д.Амаржаргал

у.з Д.Рагчаа                            у.н Ө.Сумъяа

у.з Ц.Мягмарсүрэн                  у.н Ж.Оргил

у.з Б.Сайнбаяр                        а.а Б.Баатарцол

у.з М.Өсөхбаяр                        у.н Ц.Лхагвасүрэн

у.з Ч.Батзориг                           у.н Б.Амарзаяа

у.з Д.Амгаланбаатар                  а.з Т.Баасанхүү

у.з Б.Соронзонболд                  а.а Б.Дэлгэрсайхан

у.з Ч.Санжаадамба                у.н Ш.Уламбаяр

у.х Г.Элбэг                            у.н П.Ганхүү

у.х Л.Пүрэвжав                    а.а Э.Ванданцэрэн

у.х Т.Өсөх-Ирээдүй             у.н Ж.Чулуунбат

у.х Ц.Содномдорж               а.а Б.Батдорж

у.х Ө.Даваабаатар               а.а Ц.Нямдорж

у.х Ө.Бат-Орших                  а.а П.Пүрэвсайхан

у.х А.Бямбажав                   у.н Н.Бүрэнбаатар

у.н Б.Чинзориг                     у.н А.Батмөнх

у.н Ду.Батбаяр                     а.а У.Батгэрэл

у.н Б.Батмөнх                      а.а А.Алтанхуяг

у.н С.Багахүү                      а.а О.Гантулга

у.н Ш.Жаргалсайхан           а.а Ц.Чимэддорж

у.н С.Батсуурь                  а.а Н.Ганзориг

у.н Б.Сангисүрэн              а.а Л.Цэрэнтогтох

а.а Ч.Батчулуун               а.а П.Бүрэнтөгс

ДӨРВИЙН ДАВАА

д.ав Г.Өсөхбаяр                а.а П.Бүрэнтөгс

у.ав С.Мөнхбат                  а.а Н.Ганзориг

у.а Б.Ганбат                       а.а Б.Пүрэвсайхан

у.а Х.Мөнхбаатар              а.а Б.Баатарцол

у.а Д.Азжаргал                   у.н Ж.Чулуунбат

у.а Г.Эрхэмбаяр                у.н Б.Амарзаяа

у.г М.Баяржаргал               у.н Б.Сангисүрэн

у.г Н.Ганбаатар                   у.н Ш.Жаргалсайхан

у.г Ж.Бат-Эрдэнэ                у.н С.Батхүү

у.з Д.Рагчаа                       у.н Б.Батмөнх

у.з Ц.Мягмарсүрэн             у.н П.Ганхүү

у.з М.Өсөхбаяр                  у.н Ду.Батбаяр

у.з Д.Амгаланбаатар          у.н Б.Чинзориг

у.з Б.Соронзонболд           у.х А.Бямбажав

у.з Ч.Санжаадамба            ух.Ө.Даваабаатар

у.х Л.Пүрэвжав                 у.х Ц.Содномдорж

ТАВЫН ДАВАА

у.ав С.Мөнхбат                 у.н Б.Чинзориг

у.а Х.Мөнхбаатар                у.н Б.Амарзаяа

у.г Н.Ганбаатар               у.з Ц.Мягмарсүрэн

у.г Ж.Бат-Эрдэнэ            у.н Б.Батмөнх

у.з М.Өсөхбаяр              а.а П.Бүрэнтөгс

у.з Б.Соронзонболд       у.н Б.Сангисүрэн

у.х Ц.Содномдорж         а.а Б.Пүрэвсайхан

у.х Ө.Даваабаатар        у.н Ж.Чулуунбат

ЗУРГААГИЙН ДАВАА

у.ав С.Мөнхбат         у.з Ц.Мягмарсүрэн

у.а Х.Мөнхбаатар           у.н Б.Батмөнх

у.з М.Өсөхбаяр            у.н Б.Сангисүрэн

у.х Ц.Содномдорж       у.х Ө.Даваабаатар

ДОЛООГИЙН ДАВАА

у.ав С.Мөнхбат            у.н Б.Сангисүрэн

у.а Х.Мөнхбаатар        у.х Ц.Содномдорж

НАЙМЫН ДАВАА

у.ав С.Мөнхбат          у.а Х.Мөнхбаатар

А.ПҮРЭВЖАВ

 

yanaa.mndeeotopodaracerвзломать почтовый ящик mail rumacbook air аксессуарыоформить кредитную карту по паспортуjuegos de slots gratis de 5 tamboresnuru massage in dubaigowild online casinobeste-onlinecasinos.comрекомендации по подьему на килиманджарорадиаторы италиядам деньги в долг под расписку читамай¤ми тур стоимость путевкиалтэза танзани¤отдых в танзании в сезон дождейкратер нгоронгороденьги в долг под расписку киров срочноpr продвижение бренда формированииаксессуары в ваннуюаксессуары для ванной и туалетаfrench english phrase translationприемлемые цены продвижение сайта раскруткаплатный трафик на сайтвсе для дома сургутлечение острицы у детейдеревянный дом отопление


С.МӨНХБАТ “БАГА НААДАМ”-ЫН ТҮРҮҮГ АВЧ, АВАРГЫН ЗАНГАРГАА ХАРУУЛЛАА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.