Токиогийн загварын долоо хоног нь дэлхийд томоохонд тооцогддог. Улмаар Токиогийн загварын долоо хоногт дэлхийд алдартай дизайнерууд, хувцас үйлдвэрлэгчид, брэнд дэлгүүрүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, ирэх жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлдог чухал ач холбогдолтой шоу болдог.
Тэгвэл манай улс анх удаа “Мерседес бенз” шоунд “Ариунаа Сури” брэндээрээ амжилттай оролцсон юм.
Ариунаа гэдэг нь миний нэр. Харин Сури гэдэг нь манай аавын богино нэр юм. Ээж маань аавыг дуудахдаа Сүүеэ, Сүүрий гэж дууддаг байсан. Би оюутан байхаасаа л загвар зохион бүтээгч болно гэж мөрөөддөг байсан. Тэгж байхдаа энэ нэрийг бодож олсон. Дараа нь өөрчлөх гэсэн боловч үүнээс илүү оновчтой хувилбарыг бодож олоогүй.
Түүгээр ч зогсохгүй “Ариунаа Сури” брэнд дахин Токиод болох “Мерседес бенз” шоунд оролцох урилга аваад байгаа ажээ.
Тиймээс ч “Ариунаа Сури” брэндийг үндэслэгч загвар зохион бүтээгч С.Ариунааг энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа урьж, цөөн хором ярилцлаа.
-Олон улсын загварын шоунд оролцохын тулд брэндийнхээ нэрийг сонгохоос эхлээд ажил их байдаг. Брэндийнхээ нэрийг сонгосон түүхээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Энэ их сонирхолтой түүхтэй. Ариунаа гэдэг нь миний нэр. Харин Сури гэдэг нь манай аавын богино нэр юм. Ээж маань аавыг дуудахдаа Сүүеэ, Сүүрий гэж дууддаг байсан. Би оюутан байхаасаа л загвар зохион бүтээгч болно гэж мөрөөддөг байсан. Тэгж байхдаа энэ нэрийг бодож олсон. Дараа нь өөрчлөх гэсэн боловч үүнээс илүү оновчтой хувилбарыг бодож олоогүй. Тэгээд энэ нэрээрээ шоунд оролцохоор шийдсэн юм.
-Та хоёр дахь удаагаа улсаа төлөөлж, гадаадын томоохон загварын шоунд оролцох гэж байна. Энэ удаад өмнөхөөсөө илүү туршлага хуримтлуулсан болов уу?
-Бид энэ шоунд ирэх зун, намрын коллекцийг танилцуулах гэж байгаа. Энэ удаагийн загварын онцлог гэвэл эрэгтэй хүний загвар орж байгаагаараа илүү давуу талтай. Дээрээс нь цэвэр байгалийн гаралтай ноос, ноолуур, савхи гээд Монголынхоо түүхий эдээр хувцсаа урлана. Мөн загварын дараагийн чиг хандлага бол эсгүүрийн хоёр талт хэлбэрээр буюу тэгш хэмгүй байдлаар загвараа исгэнэ.
Мөн европ эсгүүрийн суурин дээр монгол хувцасны эсгүүрийг бага зэрэг уусгаж өгсөнөөрөө ялгаатай. Эсгүүрийн маш өндөр арга техникийг ашиглаж хийсэн 40 орчим загвар тайзан дээр гарна.
-Энэ удаагийн шоунд ямар, ямар улсын дизайнерууд оролцох вэ?
-Жил бүр оролцдог дизайнерууд гэж байдаг юм билээ. Миний анзаарснаар жилд ганц хоёр дизайнер нэмэгддэг. Энэ удаад миний харснаар Европын зарим улс орнууд Хятад, Сингапур, Солонгос зэрэг улсуудаас ирж байгаа юм байна. Мөн дэлхийн алдартай make up артистууд “Мерседес бенз”-ийг ивээн тэтгээгүй мөртлөө ганцхан манай загвар өмсөгчдийн нүүр будалтыг хийнэ гэсэн санал өгсөн. Энэ нь бидний хувьд их аз завшаан болж байна. Тиймээс ч бид их баяртай байгаа.
Мөн өнгөрсөн жилийн “Сан дизайн” группынхан манай тайз, гэрэл чимэглэлийг хариуцан ажиллана. Ерөнхий зохион байгуулалтыг “Арекс” группт ажилладаг гадаад харилцааны ажилтан н.Билгүүн хариуцаж байгаа.
Австри улсад манай нэрийн дэлгүүрийг нээе гэсэн санал ирж байсан. Мөн Канад улс болон бусад орны агентлагуудаас санал ирж байсан. Зарим газрууд манай нэг загварын цамцыг 5-10 мянган ширхгээр авъя гэдэг. Мөн бизнесийн салбараас гадна олон загварын шоунд урьж байсан.
-Шоунд оролцох эрхийг ямар журмаар олгодог вэ?
-Магадгүй бид өнгөрсөн жил оролцохдоо загварын шоуны нэр хүндийг унагаах хэмжээний алдаа гаргасан бол энэ эрхийг авахгүй л байсан байх. Тиймээс бид энэ завшааныг сайн ашиглаж чадвал маш том боломж олдож байгаа хэрэг. Мэдээж нэг ёсондоо манай бүтээгдэхүүн гадагш гарч байна гэсэн үг шүү дээ. Бид жилээс жилд гадны бүтээгдэхүүнийг худалдан авч өөрсдийн мөнгөө гадагш урсгаад байна гэсэн үг. Энэ байдал одоо өөрчлөгдөх цаг нь болсон. Нөхцөл боломж ч хангалттай байна гэж би харж байгаа.
-Шоунд оролцсоноор ашигтай саналууд хүлээж авах тохиолдол бий. Таны хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж, ашигтай санал хүлээж авсан уу?
-Энэ шоунд оролцсоноор цөөнгүй ашигтай саналууд ирдэг. Тухайлбал, Австри улсад манай нэрийн дэлгүүрийг нээе гэсэн санал ирж байсан. Мөн Канад улс болон бусад орны агентлагуудаас санал ирж байсан. Зарим газрууд манай нэг загварын цамцыг 5-10 мянган ширхгээр авъя гэдэг. Мөн бизнесийн салбараас гадна олон загварын шоунд урьж байсан. Тухайлбал, Лондон, Нью-Йорк, Ром зэрэг бусад улсууд урьж байсан нь надад урам хайрласан.
-Саналуудыг хүлээж авсан уу?
-Мэдээж хэрэг энэ бол санхүү, хөрөнгөтэй холбоотой асуудал. Тэд бидэнд оролцох эрхийг нь л өгөөд байгаа. Оролцох эрх авна гэдэг ч маш том амжилт. Бүгдийг нь хүлээж авч чадаагүй.
-Энэ сарын 01-нд загвар өмсөгчдийн дунд сонгон шалгаруулалт хийсэн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Шалгаруулалтад 300 гаруй модель ирсэн. Энэ нь миний хувьд үнэхээр гайхалтай явдал болсон. Бид ийм их хүн ирнэ гэж бодоогүй. Мэдээж хэрэг өндөр, нам жигд байдлыг хараад маш хурдтай шалгаруулсан.
-“Ариунаа Сури”-ийн энэ хаврын загварын чиг хандлага ямар байгаа вэ?
-Энэ хавар, зуны чиг хандлагаа бид өнгөрсөн жил ҮСАХ-нд зохион байгуулсан шоунд танилцуулсан. Өнгөний хувьд усны өнгө давамгайлж байгаа. Тэгээд усны хэв маяг хэлбэр шинжийг эсгүүр, загвартаа тусгасан. Материалын хувьд нарийн торго орсон. Гэхдээ гялгар торго биш. Мөн цэвэр даавуугаар хийж байгаа.
-Хавар боллоо. Манай уншигчдад хэрхэн хувцаслах талаар зөвлөөч?
-Ер нь манайхан гадныхнаас дутахгүй л сайхан хувцасладаг болж байна. Түүн дээр зүгээр цэвэрхэн донжоо тааруулаад л хувцсаа сонгочих. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэтрүүлж болохгүй, бас хэтэрхий навсайж болохгүй донжоо тааруулах нь л чухал.
Л.Чанцалсүрэн
/Монголын мэдээ/