Торгон хувцас өмсөөд үзэхэд сайхан биед эвтэйхэн, зөөлхөн тааламжтай байдаг. Торго нь өвөрмөц онцлог ихтэй. Харин торгон хувцас нь хүний эрүүл мэндэд тэр болгон тустай гэдгийг хүмүүс хараахан мэддэггүй.
Хувцасны материалын гол үүрэг нь хүний биеийг гадны температурын нөлөөнөөс хамгаалж, арьснаас ялгарсан чийглэг мөн хөлсийг шингээн авч арьсыг цэвэр байлгахад оршдог. Хүр хорхойн шүлсээр нэхсэн торгон хувцас нь арьсны эсийн идэвхижилтийг ахиулах сайн талтай. Цусан дахь судас хатуурхаас сэргийлэх үүрэгтэй. Торгон хувцас өмссөнөөр хөлс болон чийг нь бүгд гадагшилдаг. Мөн биеийн дулааны хэмжээг зохицуулах биеийн шинэ хуучны солилцоонд тустай байдаг. Үүнээс гадна торго нь эрэгтэйчүүдийн дотоод шүүрлийн булхайд тустай болоод зогсохгүй хэт ягаан туяанд хордохоос сэргийлдэг аж.