Таны хүүхдэд гоц авъяас байна уу?

Асуулт: /Асуулт бүр нэг оноо/
Хүүхэд чинь ямарваа нэгэн зүйлийг өөрөөр ашиглах тохиолдол гардаг уу? (тухайлбал, сэрээгээр хог шүүрдэх, хоолны халбагаар газар малтах)
Хүүхэд чинь сонирхдог зүйлээ амархан сольдог уу?
Хүүхэд чинь хийсвэр зураг зурах дуртай юу?
baby3
Хүүхэд чинь хараагүй зүйлээ төсөөлж зурах тохиолдол бий юу?
Хүүхэд чинь уран зөгнөлт кинонд дуртай юу?
Хүүхэд чинь шүлэг эсвэл “болсон явдал” зохиодог уу?

Хүүхэд чинь цаасаар амьтны дүрс хайчилдаг уу?
Барималын шавраар үзээгүй, хараагүй юмаа төсөөлж хийдэг үү?
Ямарваа нэгэн юмыг өөрийнхөө сэтгэлд тохируулан “засдаг” уу?

Харанхуйгаас айдаг уу?
Шинэ үг хэллэг зохиож байсан уу?
Өөрийнхөө тавилгыг өөрийнхөө дураар байрлуулах тохиолдол бий юу?

Анх харсан зүйлийнхээ зориулалтыг таах явдал гарч байсан уу?
Хувцас авахдаа өвөрмөц чамин хувцас сонгодог уу?
Хүүхэд чинь өөрийн гэсэн үзэл бодолтой юу?

Өөрийнхөө мэддэггүй, ойлгодоггүй зүйлийг тайлбарлах гэж оролддог уу?
Олон асуулт тавьдаг уу?
Зураггүй номонд дуртай юу?

Өөрөө тоглоом зохиодог уу?
Зүүдээ ярьдаг уу?

Хариулт:
16-20 оноо:
Танай хүүхэд суутан болох авъяас байна. Хийсвэр сэтгэхүй их хөгжсөн, өөрийн гэсэн тодорхой байр суурь, үзэл бодолтой, алив юманд нямбай, няхуур ханддаг, юмны учир шалтгааныг олж байж л санаа нь амарна. Хүүхдийнхээ авьяасыг улам их хөгжүүлэх хэрэгтэй шүү. Эцэг эхийн анхаарал дутсанаас болж багадаа маш сэргэлэн цовоо байсан хүүхдүүд том болоод бусдаас ялгагдах юмгүй жирийн хүүхэд болдог тохиолдол цөөнгүй.

10-15 оноо: Танай хүүхэд чинь мөн л сэтгэхүй сайтай юм. Гэхдээ бүх салбарт биш, харин гагцхүү өөрийн сонирхсон зүйлдээ л бодлоготой ханддаг байна. Сонирхлыг нь татаж чадаагүй зүйлийг тоохгүй. Хүүхдэд чинь махруу зан, зүтгэл дутаж байна. Тиймээс энэхүү чанарыг л хөгжүүлж чадвал амжилтад хүрэх болно.

4-9 Аюулын дохио!
Хүүхдийн чинь сэтгэн бодох чадвар дунд зэрэг байна. Аливаа юмны мөн чанарт нэвтрэхийг оролддоггүй, мэдэхгүй, чадахгүй юмаа хаячихдаг хүүхэд юм. Хүүхэддээ ихээхэн анхаарал тавихгүй бол хожим амьдралд байр сууриа олохдоо хэцүүдэнэ шүү.

0-3 оноо: Тун ч харамсалтай байна. Юу гэхээ мэдэхгүй юм.

чехол iphone 4vip escorts ny


Таны хүүхдэд гоц авъяас байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.