Уучлахыг хүснэ (өгүүллэг)

indexМиний л санахын хүн болгонд ямар нэгэн зовлон байх шиг. Зовлонгийн учир шалтгаан нь чухам юу юм болоо. . .

Гагцхан мэдээ орж  юмс ойлгож эхлэхийн эхэнд л хэн нэгний зөөлөн,сэмхэн уйлах,санаа алдахыг сонсоод балчир ухааны хирээр ойлгохыг хичээх,заримдаа шаналах. . . бодоод л өнгөрөх. Ааваасаа хоёр охин дүүтэйгээ өнчирч үлдэхдээ эгчмэд нь би дөнгөж  тавхан настай байлаа. Гэхдээ зүрх бүгдийг ойлгодог бяцхан шаналдаг уйлахдаа уйлах болохоос эрхэлж биш л дээ. Эрхлэх насыг надаас “хувь заяа” булаагаад авчихсан  юм даа. Том эгч учраас эрт хэрсүү суух “даалгавартай “. 6-хан настай над дээр ээж минь “танихгүй ах”-ыг дагуулж ирээд  “энэ хүн миний охины аав нь”  “одооны солонгос киноны баатар” шиг арай л ой ухаанаа алдчихсангүй гэвэл хилс болох буй. Гэхдээ тэр балчир ой ухааны санамж “сайхан аавыгаа” яаж мартах вэ. Мартах байтугай улам бүр санаж “үхсэний хойно бэтгэрэл байдаггүй” гэдэг л болсон. Харц ширүүн тэр хүнийг нялх сэтгэлээрээ хүлээж авч чадахгүй байсан ч бүх л хамт амьдарсан цагийн саалтанд нэг ч удаа  ам дүүрэн “ааваа” гэж хэлж зүрхлээгүй,чадаагүй нь миний буруу байсан даа гэж одоо хүртэл өр өвддөг.   Аль болох сайнаар хандахыг хичээж явна. Ээжийнхээ хийсэн алдааг залруулж амжаагүй амжаагүй гэж хүсээгүй юм шиг байгаа юм аа. өнөөг хүртэл “хойд ааваараа овоглосон хэвээр.

Аравдугаар ангиа төгсөх жилээ  би ээждээ “та өөринхөө аз жаргалын төлөө  миний хувь заяаг гишиглэсэн биз дээ” гэж уйлан хэлсэндээ одоо ч өөрийгөө зөвтгөж чадахгүй явдагаа. Тэр үед би хойд аавдаа нэвширтлээ зодуулсан байсан юм.

Ээж минь сайхан сэтгэлтэй,сайхан эмэгтэй байлаа. Надад ганц ч гэрэл зураг нь үлдээгүйд би өөртөө харамсаж бас гайхдаг юм. . Миний ижий дөнгөж дөч гаруйхан насандаа хүнд өвчнөөр өөд болсны маргааш нь л ухаан сууж орчлонг сайхан биш  нэг тийм бүрхэг нүдээр анх харж билээ . Ээж минь уран гартай эмэгтэй байлаа. Ёстой л даалимбыг ч тэр торгыг ч тэр инээлгэн урладаг хүн байсан даа. Би уран ээжийн охин хирнээ хөх зүү ч хөндлөн барьж чадахгүй  “хадамд гарах нь дээ” гэхэд инээгээд ээж нь оёод л өгчихөж байна даа гэдэг сэн. Би МУИС төгстлөө ээжийнхээ оёсон сайхан дээл,пальтогоор гангардаг даруухан оюутан байсан. Хэзээ хойно хамт төгссөн найзууд нэг уулзалтан дээр намайг нөгөө гоё дээлүүдээ өмсдөг хэвээрээ биз дээ гэхэд зүрх минь ямар их баяр бахдлаар халгисан гэх вэ? Амьдралд юу эсийг үзэж өдий хүрсэн билээ дээ . Тэр бүрий ээжийгээ бодож санаж  “ та минь байсан ч болоосой “. . . сэтгэлийн гэгээн тэнгэрлэг нэхэл нэхэх. Нэг л их ажил алба ярьсан хүн. Хоёр хүүгээ авахаар очихдоо зогсоогоороо шахам цай балгасан болоод л  өнөө хоёроо хагас хугас хувцаслаж аваад л тухтай ч таван үг сольчихгүй гараад л гүйчихнэ. Ээждээ тусдаа гарснаасаа хойш нэг ч удаа гарыг нь цайлгаж бэлэг авч өгч үзээгүй байгаа юм даа. Өвдлөө гэж нэг ч хэлэхгүй нэг сонсохнээ эмнэлэгт хэвтжээ,нэг сонсохноо гарчээ л гэх. Харин . . . ижий нь өнгөрчихлөө. . . гэхэд орчлон хөмөрчих шиг л болсон. Тэгэж л би хүний орчлонд хүн амьдарч явахдаа. . . гэдгийг ухаарсан даа. Ээж минь бурханы шашиныг нэг ч их шүтээд байхгүй тэр үе нь тийм байсан гагцхүү амьдрахуйн хар ухаанаар  бүгдийг зааж залж,төрөлхийн зөөлөн зөн совингоороо орчлонг аргадаж явж дээ. Манайх гэдэг айл “хоноц”-оор дүүрэн “зан сайтай айлд хүн цугладаг” гэдгийг харуулсан хөдөөх нэгэн бүлээн дулаан өрх айлын амин сүнс нь ээж байсан билээ. Чухам миний ээж надад гурил ингэж зуурдаг,төмсний хальс ингэж арилгадаг гэж сургаагүй ч бид нэг л мэдэхэд гэр орны ажлыг эндээс нь эхэлж хийнэ гээд сурчихсан байсан нь бидний,миний сайных биш ээж гэдэг “эрдэмтний”амьдрахуйн философи байсан биз ээ.

Саарал тэнгэр буцах шувуудын дуунд уйтан уйланхай харагдана. Усан оргилуурын дэргэд суугаа миний зуны нимгэн цамц жиндээд. . . сэрүүсэх нь ээ. . . гэхэд өөдөөс хараад дээлийнхээ гадаад хормойгоор оролдож суусан үл таних эгчийн дээд уруулын мэнгэ танил санагдаж та аль нутгийн хүн бэ гэвэл  нүд нь сэргэж. . . шаргал халиун намраар сэтгэл гэгэлзээд байхаар нь. . . дуулдаг дууны нутгийн хүн дээ гэнэ. Дууны үгийг нь байтугай ая дангий нь  санахгүй би . . . аан. . . ээрнэ.

Салхины урин ярианы эмзэг уяруу зөөлөнд урхилагдсан би үдээс хойшхи ажлаа умартан аядуу намбалаг ярих яриаг шимтэн сонсоор сууна. Зүс таних аядуу намуун эгч босч хувцасаа зассанаа над руу эргэн харж зөөлөн нүдээр инээмсэглээд, “дүүг чилээж орхив уу яав,өнөө өглөө хүүдээ жаахан гоморхоод ээж гээч эрхэм хүний тухай хүн залуудаа ер боддоггүй шиг гомдмоор санагдаад сууж байтал чи ирээд жаахан ярьчихлаа уучлаарай. . . гээд сайхан байсан шинжээ огт алдаагүй нарийхан нуруугаа хотолзуулан алхаад явчихлаа. . . . Зовлон хүн болгонд байх даа зовлонгийн учир шалтгааныг олохдоо байхуу. . . зовлонг ухаанаар сөрж чадах даа байх уу. Бүсгүй богино жолоотой ч, ухаан үснээс нь урт байх нэгэн байх л дааakvaloofemale escort service


Уучлахыг хүснэ (өгүүллэг)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.