Хоол хүнсний одоогийн систем хоолны орцыг нэмэгдүүлснээр таргалалт, илүүдэл жинд хүргэж, энэ шалтгаанаар өлсгөлөнгөөс ч илүү олон хүн хорвоог орхиж байна хэмээн НҮБ-ын тусгай илтгэлд онцолжээ. Илүүдэл жин, таргалалтын улмаас дэлхий даяар жил бүр 2.8 сая хүн нас барж байна. Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагад багтдаг 34 орны 19-ийнх нь хүн амын 50 хувь нь илүүдэл жингээр шаналж байгаа юм. Үүний хажуугаар, дэлхийн долоон хүн тутмын нэг нь өлсгөлөн байдалтай байгаа ажээ. Хөгжиж буй орнуудын 186 сая хүүхдийн 34 хувь нь наснаасаа бага өсөлттэй байгаа нь хоол тэжээлийн архаг дутагдалд орсныг харуулж байгаа юм.