Францын сэтгүүлч Ромен Дориактэй сүй тавьснаа өнгөрсөн оны есдүгээр сард зарлаж байсан Холливудын од Скарлетт Йоханссон хөл хүнд болжээ. Хос энэ тухайгаа зарлаагүй ч 29 настай нэрт жүжигчин таван сартай жирэмсэн гэдгийг найзууд нь баталж байна. Ромен нэг сарын өмнө Скарлеттэд артдеко загварын бөгж бэлэглэж, эхнэрээ болохыг гуйжээ. Хурим хэзээ болох нь тодорхойгүй ч нэг их удахгүй хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Дашрамд, сонирхуулахад, Скарлетт Йохансон саяхан кино урлагийн түүхэн дэх хамгийн дур булаам эмэгтэй жүжигчнээр тодорчээ. Санал асуулгад 21 мянган хүн оролцсон аж. Түүний ард Анжелина Жоли, Натали Портман наржагсчээ.
Н.Мөнхжин