Танд үнэхээр харааны шил хэрэгтэй ч бай, хэрэггүй ч бай. Шил гэдэг бол таны гадаад байдлын салшгүй нэг хэсэг юм. Түүний загвар ч гэсэн хувцас загварын хамт өөрчлөгдөн хувьсаж байдаг. Тиймээс та нүдний шилийг хэрхэн зөв сонгож зүүх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.
Төгс хүрээ
Томоохон брэндийн дизайнеруудын байнгийн толгойгоо гашилгадаг асуудлын нэг бол нүдний шилний хүрээ. Та нүдний шилээ сонгохдоо таны хөмсөг нүдний шилний тань гадуур цэвэрхэн цухуйсан байхаар сонгоорой. Ингэснээр таны нүүрний хэлбэр нүдний шилтэй тань маш зөв зохицолтой харагдах болно. Нүдний шилээ өөрийн нүүрний хэлбэртэй илүү холбож амьлуулахын тулд тухайн нүдний шилний хүрээнээс 2 дахин зөөлөн гэхдээ өнгө дагуу нүдний тенийг хэрэглэж байгаарай. Тэгээд хамгийн гол нь нүднийхээ хэлбэрийг хар харандаа эсвэл арай илүү гүн өнгө дагуу эсвэл хар өнгөөр тодруулаарай.
Нүүрний бусад хэсгийг тохируулах
Зууван: Ихэнх загварууд тохирдог.
Зүрхэн: Дугуй, муурын нүд шиг эсвэл эрвээхэй шиг хэлбэртэй нүдний шилүүдийг сонгоорой, болж өгвөл дээд талдаа хэтэрхий их гоёл чимэглэлгүй бөгөөд доод хэсэг нь дээд талаасаа илүү өргөн шил танд илүү зохино. (Танд тус болох үүднээс зүүн талд байгаа зурган дээр эрвээхэй хэлбэрийн шилийг зүүсэн эмэгтэйг орууллаа. Харин дээд талд байгаа зурган дээрх эрэгтэй эмэгтэй 2-ын эмэгтэй нь дугуй хэлбэрийн шил зүүсэн байна.)
Дугуй: Гурвалжин эсвэл зууван том бөгөөд болж өгвөл нэлээд өнцөгтэй нүдний шилүүд тохиромжтой
Тэгш өнцөгт: Болж өгвөл хүрээгүй шилүүд болон мөн эрвээхэй болон муурын нүд шиг шилүүд илүү тохиромжтой.
Төгс төгсгөл:
Хэрвээ та тод өнгөөр уруулаа будах гэж байгаа бол таны нүдний шилний хүрээ цайвар, эсвэл уруулын будагны өнгөнөөс тань хэд дахин илүү цайвар өнгөтэй байх хэрэгтэй шүү. Мөн хацарны тень тань шилний тань хүрээнээс хэд дахин илүү зөөлөн байх ёстой.