Хайр зургаан төрөл байдаг

Анхны хайр хоёр дахь хайраас илүү хүчтэй байдаг гэж үнэн үү? Гэхдээ магадгүй хоёр дахь хайр илүү бат бөх байж болох юм. Учир нь хайр сэтгэлийн асуудал дээр багагүй туршлага хуримтлуулсан байдаг болохоор хэрхэн яаж харьцвал зохистой болох талаар мэддэг болсон цаг үе.
1978768_261153434045670_873784820_n
Тэгвэл:
- Түүнийг үнэхээр хайртай гэдгийг хэрхэн мэдэх вэ?
- Цаг хугацаа л үүнийг харуулах болно. Гэхдээ мэдээж хайртай дуртайгаа нотолсон байж таарна. Тухайлбал: дурлалт хосууд урт удаан хугацааны туршид бусдын өмнө харьцаа холбоотой байхыг хүсдэг бөгөөд аль болох хамтдаа байхыг хичээдэг. Түүнчлэн ямар ч үед бусдын тавьсан асуултанд хариулахад бэлэн байдаг.
- Хайр нь янз бүр байж болох уу?
- Ерөнхийдөө бол зургаан төрлийн хайр бидний дунд оршин тогтнодог гэж хэлж болно.

Үүнд:
Нэг. Эротик хайр – Хурдан асдаг хэрнээ амархан унтардаг. Энэ нь удаан оршин тогтнож чаддаггүй бөгөөд түр зуурын шохоорхлын өнгө аястай байдаг.

Хоёр. Өрөвдөх сэтгэлийн хайр - Энэ төрлийн хайр нь ихэвчлэн гэр бүл, ойр дотны хүмүүс болон төрөл садангийн хүмүүстэй хамааралтай байдаг.

Гурав. Шунал тачаалын хайр – Дурласан нэгний нүдийг нь сохор, чихийг нь дүлий болгоод зогсохгүй аз жаргал үгүй бол гомдол цөхрөлийг авчирдаг. Энэ хайртай болгоомжтой харьцах хэрэгтэй.

Дөрөв. Санаандгүй хайр дурлал – Ерөнхийдөө уршиггүй, таатайхан зугаа гэж хэлж болно. Үргэлжлэх хугацаа нь ч тодорхойгүй.

Тав. Сонирхлын хайр – Үндсэндээ хүсэл сонирхол дээр тулгуурласан байдаг. Заримдаа ашиг хонжоо хайх зарчмаар энэ хайрыг амьдралд хэрэглэх нь цөөнгүй тохиолддог байна.

Зургаа. Халамжийн хайр – Эр эм хоёр хүн гэхээсээ илүүтэйгээр эцэг эх, үр хүүхдүүдийн хооронд байдаг харилцаа юм. Хамгийн хүчтэй хайр гэвэл энэ хайрыг хэлэх болов уу.купить чехол для iphonehot girls in dubai


Хайр зургаан төрөл байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.