Дуучин, бүжигчин Женнифер Лопес “Оскар”-ын улаан хивс дээгүүр тун чамин даашинзтай алхлаа. Тэрээр 17 жил ханилсан нөхрөөсөө салсан бөгөөд өөрөөсөө 18 дүү шинэ найз залуу Каспер Смартыгаа улаан хивсний гадна үлдээжээ. Женнифер Лопес залуухан амрагтай болсноосоо хойш илт залуужиж, илүү чөлөөтэй байх болсон тухай хэвлэлүүд уралдан мэдээлж буй билээ. Харин одоо танд үнэхээр Женнифер Лопес нөхөр Марк Энтонигоосоо салснаас хойш илүү жаргалтай, сайхан харагдах болсон эсэхийг харах боломж олдож байна.