Митч Уайнхаус: Эми одоо ч бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэдэг

“Грэмми”-ийн 54 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийн нэг бол өнгөрөгч зун нас барсан дуучин Эми Уайнхаусын уран бүтээл дуэт дууны төрөлд шилдгээр тодорч, хослон дуулсан Тони Беннет болон талийгаачийн аав,  ээж хоёр нь шагнал гардаж, охиноо дурсан үг хэлсэн явдал. Эмигийн “Back To Black” цомог 2006 онд хөгжмийн салбарт шуугиан тарьж, эзэндээ таван “Грэмми” авчирч, Их Британийн хамтлаг, дуучдын цомгууд дундаас XXI зууны хамгийн борлуулалттай цомгоор шалгарч байжээ. Нэвтрүүлэгч Пирс Морган авьяаслаг уран бүтээлч агсны аавтай  ярилцсаныг орчуулан хүргэе.
-Хөгжмийн ертөнцийг өөрчилж, гэнэтхэн гарч ирсэн шигээ харван одсон хүн бол Эми Уайнхаус. Түүний тухай ааваас нь илүү ихийг мэдэх хүн үгүй биз. Тиймээс бид ноён Митч Уайнхаусыг урилаа. Эмиг нас барснаас хойш танай гэр бүлд их хүнд байгаа байх. Та бүхэн энэ уй гашуугаа хэрхэн даван туулж байна вэ?
-Их хүнд байна аа, Пирс. Азаар бид сайхан гэр бүлтэй, зовлон шаналлыг минь хуваалцах сайхан найз нөхөдтэй юм. Тэд л бидэнд уй гашуугаа давах хүч, зориг, сэтгэлийн тэнхээ хайрлаж байна. Мэдээж охиныхоо дурсгалд зориулсан сан байгуулж, үйл ажиллагаанд нь анхаарал хандуулж байгаа тул бага ч атугай тайвширч байна.
-Та түүний ямар их нэр хүнд тэй, олонд хүндлэгддэг болохыг мэддэг байсан уу. Эмигийн үхлийн шалтгааныг эргэн нягталсан уу?
-Охин маань олон хүнээр тойрон хүрээлүүлдэг байсныг би мэднэ. Түүнийг 20 сая цомог борлуулсан болохоор хүмүүс хүндэлдэг, хайрладаг гэж таамаглаж байсан ч, нас барсных нь дараа л ямар нэр хүндтэй байсныг нь илүү мэдэрсэн. Охин минь хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж, гэрэл гэгээтэй болгосон талаар бичсэн, түүнд хайртай болохоо  илэрхийлсэн захидлуудыг хүлээн авсан.
-Охиныхоо үхлийн талаарх таагүй мэдээллийг анх сонсоод та хэрхэн хүлээн авсан бэ.  Уурлаж бухимдаж байв уу, эсвэл гуниглаж, гашуудсан уу?
-Тэдгээр бүх сэтгэл хөдлөл нэгэн зэрэг төрсөн. Нэг талаараа Эмид уур хүрч, нөгөөтэйгүүр харамсаж, гашуудаж байв. Хэрэв би түүний дэргэд байсан бол болчимгүй үйлдлийг нь  хориглож, алгадаад авах байлаа. Тиймээс энэ бү хэнд өөрийгөө буруутгах сэтгэл ч төрсөн. Хэдийгээр би охиноо ийм байдалд оруулах ямар нэг үйлдэл хийгээгүй ч өөртөө бурууг тохох бодол эрхгүй төрж байсан.
-Энэ явдал болох үед та хаана байсан бэ?
-Би Нью-Йоркт байсан. Манхэттэнд амьдардаг үеэлийндээ зочлоод байлаа. Үеэл маань ихэр хүүхэдтэй бо лоод удаагүй байсан тул би шинэ хүмүүсийг нь эргэх гэж очсон юм. Ихрүүдийн нэгийг тэвэрчихээд авга ахтайгаа хууч хөөрч байлаа. Тэр надаас “Эми сайн уу” гэж асуухад нь “Тэр сайн байгаа” гээд түүний талаар ярьж байтал утас дуугарч, охины минь бие хамгаалагч “Эми нас барчихлаа” гэж хэлж билээ.
-Түүнд яг юу тохиолдсон талаар бидэнд ярьж болох уу?
-Тэр өдөр Эми ээж болон Жэнис, Ри чард нартай өдрийг өнгөрүүлсэн. Түүний сэтгэл санаа их өөдрөг байсан гэсэн. Тэгээд шөнө 01.00 цагийн үед амрахаар орондоо орсон. Унтахынхаа өмнөхөн бүр дуулж байсан гэдэг. Өрөөндөө байдаг бөмбөрөө тоглоод, дуулсан байгаа юм.
-Эмигийн өөрийнх нь бөмбөр үү?
-Тийм ээ. Орондоо орох үед тэр гэртээ ганцаараа байсан гэж тогтоосон. Харин би найз Тайлерийг нь хамт байсан болов уу гэж боддог. 01.00 цагийн үед хамгаалагч нь түүнд “Бөмбөр тоглохоо больсон нь дээр байх. Хөршүүд удахгүй гомдоллоно” хэмээн сануулж л дээ. Тэгээд л Эми тоглохоо больж, цаг гаруй өрөөн дотуураа холхих чимээ сонсогдсон гэсэн. Бие хамгаалагч нь унтах нь гэж бодсон гэсэн. Тэгээд 03.00 цагийн үед шалгахдаа түүнийг унтаж байна гэж бодсон ч дараа нь 08.00 цагийн үед шалгахдаа зүгээр нэг унтаж байгаа юм биш байна гэдгийг анзаарч, түргэн тусламж дуудсан.
-Охиныхоо үхлийн талаар сонсоод сэтгэл хөдлөлөө хэр хэн илэрхийлсэн бэ?
-Би биеэ их барьсан. Уйлж, орилж хашгираагүй. Би ихрүүдийн нэгийг тэврээд зогсож байсан юм. Тэгээд л тэр тухай сонссон даруйдаа үеэл дээ хүүхдийг нь өгсөн. Энэ таагүй мэдээг дуулгасан хамгаалагчид нь уурлаж, бухимдаагүй. Өөрийгөө зэмлэж, буруутгаж байгааг нь би хэлүүлэлтгүй мэдэж байсан болохоор тэр. Тиймээс түүнийг тайвшруулж, бас үеэл, авга ах гээд хамаатнуудаа ч тайтгаруулсан. Угтаа би өөрөө цочролд орчихоод байсан. Тэгсэн хэдий ч түмэн бодол уралдуулан охиныхоо нэрэмжит сан байгуулах, түүний ухамсарт амьдралаа зориулсан хөгжим болон морь, хүүхдүүдэд хандсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй талаар эргэцүүлэн бодож байлаа. Эдгээр зүйл түүний минь хувьд их чухал байсан юм. Би түүнийг хүүхдээс илүү моринд анхаарал хандуулдаг гэж  бодохгүй байна. Гэхдээ тэр морь, дуу хөгжим, хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хайртай байсан.
-Та хэзээ нэгэн цагт ийм зүйл болно гэдгийг тааварлаж байсан уу?
-Үгүй дээ. Үнэнийг хэлэхэд бид энэ асуудлаар гурав, дөрвөн жилийн өмнө ярилцан, тохирч байлаа. Түүнийг хар тамхинд дон тох болсны дараа бид энэ талаар ярилцаж байсан. Гэхдээ охин минь сүүлийн гурван жил тэр зүйлээс хол байсан.
-Та түүнийг сүүлийн гурван жил хар тамхи хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байна уу?
-Тийм ээ.
-Харин согтууруулах ундааны тухайд юу хэлэх вэ?
-Согтууруулах ундаа бол огт өөр асуудал. Харамсалтай нь энэ хэрэглээ бусад муу зуршлуудыг араасаа дагуулдаг хор уршигтай гэдгийг ухамсарлахгүй юм. Яг л ийм зүйл охинд минь тохиолдсон. Хар тамхинаас татгалзсанаас хойш тэр эрүүл амьдралын хэв маяг баримтлах болсон. Өдөр бүр дасгал хийж, бүр гэртээ биеийн тамирын танхимтай болоод байлаа. Өдөрт 3-4 цагийг дасгал хийхэд зориулдаг байсан.
-Та түүний хэрэглээг, муу зуршлуудыг хэр хорьдог байсан бэ?
-Харин та бусдын муу зуршилд хэр их анхаарал хандуулдаг вэ. Хүмүүс хорих хэрэгтэй, энэ асуудалд нь анхаарал хандуулж оролцохыг сануулах бүрт нь би “Эзгүй талд, том байшинд хориод цонх, хаалгыг нь түгжиж нийгмээс тус гаарлавал яах вэ. Түүний муу зуршлыг хорино гэдэг шоронд хорьсноос өөрцгүй” гэж хариулдаг байлаа. Ийм аргаар бусдыг хүмүүжүүлэх боломжгүй гэж би үздэг.

-Өнгөрсөн хугацаанд танд харамсах сэтгэл төрж байв уу. Гэр бүлийнхэндээ зориулж ямар нэгэн зүйл хийх ёстой байж гэж бодогдох үе байдаг шүү дээ.
-Үгүй дээ. Би огт харамсаагүй. Манай гэр бүл гай халтай халуун дулаан уур амьсгалтай, бие биенийхээ төлөө гэсэн сэтгэлтэй. Аав, ээж хоёр минь бурхан болсон. Тиймээс бид гэр бүлийн гишүүнээ, хамгийн дотно хүмүүсээ алдах зовлонг туулж байсан. Манай гэр бүлийн гишүүн бүр бие биенээ хайрладаг. Эми бол манай гэр бүлийн чухал гишүүн.
-Таныг олны өмнө үг хэлэх бүртээ биеэ их барьж байгааг би анзаарсан. Тэр байдлаас тань та хоёрыг их дотно байсан юм байна гэж дүгнэх болсон.
-Тийм ээ, бид их дотно байсан. Гэхдээ бид үхлийн дараах амьдрал байдаг гэдэгт итгэдэг тул энэ үйл явдлыг харьцангуй тайван хүлээж авсан. Эми одоо ч бидэнтэй хамт байгаа гэдэгт гэр бүлийнхэн маань итгэдэг. Ээж, аавыгаа алдахдаа би тэсэлгүй уйлж байсан. Угаасаа би сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй хүн. Гэхдээ охиноо алдахдаа би уйлаагүй. Түүндээ ч баяртай байгаа. Учир нь Эми минь намайг уйлах биш, нулимс унагахгүй байхыг л хүсэж байгаа. Уйлмаар санагдвал би одоо ч уйлах л болно. Түүнээс биш би уйлахаас ичсэн юм биш.

О.УНДАРМАА /mongolnews.mn/deeoраскруткапродвижениевзломать одноклассники бесплатно без регистрации и смсakvalooкредитная карта условияdescargar casino caribe gratisincall escorts in dubailefkosa meritHot gemsсафари под килиманджаро купитьфитнес клуб метро шипиловскаяоформить кредитную карту в банке возрождениедам деньги в долг под расписку астраханьмай тур владимир официальный сайтсафари в африке ценыденьги в долг сегодня во владимиренациональные парки африки килиманджароуслуги продвижение бренда интернетестатья 185 часть 2 уголовного кодекса украинытвой дом каталог товаров фоторазработать сайтtranslate german to english documentразвитие продвижение сайтастроительство домов в ставрополестоимость поисковой оптимизации2014 honda accord sedan car cover


Митч Уайнхаус: Эми одоо ч бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex