Хэрэв амраг хосуудын хоорондын харьцаа хэвийн, гэхдээ шалтгаантай секс байхгүй бол байж болох вэ?
Витамины дутагдал:
-Ажлын ачааллаас болоод тамир тэнхээ нь барагджээ.
-Тэгээд хүчээ гамнахын тулд сексээс зайлсхийдэг.
-Гэхдээ ингэх нь үр дүнтэй арга биш. Харин зөв хооллож витамин, аминдэм хэрэглэж бай.
Йодны дутагдал:
-Йод дутагдахад гормоны үйл ажиллагаа алдагдаж, хурьцах дур хүсэл буурдаг.
-Хүнсэндээ загас, далайн байцаа, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэвэл дур хүсэл сэргэнэ.
-Йодын дутагдал нь бие организмыг сульдахад ихээхэн нөлөө үзүүлдэг.
Сэтгэл гутал:
-Гаднаа бүх зүйл хэвийн мэт боловч цаанаа нэг л гунигтай, юу ч хиймээргүй санагдана.
-Нарны гэрэл, илч дутагдахаар хүн ийм байдалд хүрдэг тул агаар салхинд гарч, байгалийн үзэсгэлэнт газруудаар явбал нэн сайн.
-Хэрэв ийм боломж, цаг завгүй бол орой бүр гадаа гарч бай.
-Тэгээд найз бүсгүй (залуу)-тэйгээ сексийн харьцаанд орохыг хичээ. Энэ нь тархин дахь иротонины түвшинг ихэсгэж сэтгэл гутралд цэг тавидаг.
Хамтын амьдралын хямрал:
-Гурав, долоо эсвэл арван жил ч болсон байж болно. Та хоёрын харьцаа хэдэн жилийн өмнөх шиг гал халуун бус, харин ч бараг ойрын хамаатан төрлийнх шиг тийм үл анзаарагдам болжээ гэдгийг сайтар санагтун.
-Сексийн харьцаагаа сэргээхийн тулд яах ёстой вэ?
-Тодорхой онцлог, үнэ тарифтай зоогийн газарт оройн зоог барь.
-Сексийн байршлаа солиод үз.
-Элдэв тоглоом тоглох зэргээр нэгэн хэвийн уйтгарт байдлаасаа гарахыг хичээ.