ЮМ НЭХЭХ ЭРҮҮЛ МЭНДЭД САЙН

Дээрх нь үед эмэгтэй хүн бүр гэртээ хувцас хунар юухан хийхнээ өөрөө оёж шидчихдэг байсан бол одоо юм оёж шиддэг эмэгтэйчүүд өдрийн од шиг ховор болжээ. Гэхдээ та нэхэх гэдэг зүйл таны эрүүл мэндэд ямар их тустай болохыг мэдэх үү? Магадгүй зүү утас аваад одооноос эхэлсэн ч болно шүү дээ, хэзээ дуртай цагтаа зогсоочихоод л орой ажлаа тараад бар рестораны тамхи эсвэл хотын утаагаар уушигаа угаартуулж сэлгүүцэхийн оронд гэртээ ирээд үргэлжлүүлэн нэхснээр та өөрийн дотоод ертөнцтэйгээ ч холбогдож, өөртэйгээ цагийг өнгөрөөж бие сэтгэлийн тайвширал амсах болно. Наад зах нь танд доорх ач тусыг өгнө.

  • Даралт бууруулна
  • Стресс тайлна
  • Нүд болон гарын хөдөлгөөний холбоог сайжруулна
  • Гарны бугуй, хурууны үеүүдийн уян хатан байдлыг сэргээнэ
  • Таны тархийг байнгийн ажиллагаатай байлгадаг тул Alzheimer’s disease (юм мартдаг болдог өвчин)-өөс бүрэн урьдчилан сэргийлж чадна.
  • Өөрийнхөө хийсэн зүйлд урамшиж, өөртөө итгэх итгэлтэй болдог
  • Цаг өнгөрөөх хамгийн шилдэг арга тул хэрвээ та ямар нэгэн эмчилгээний гам барих ёстой бол хамгийн зөв стресс багатай арга болно.

Сул ороолт

Нүдний шил эсвэл гоо сайхны хэрэгслийн сав

Гэрийн чимэглэл эсвэл тоглоом

Цүнх

Тоглоом

Сандалын бүрээс

Орны бүтээлэг

Хуруугүй бээлий

Дэрний уут болон гэрлийн бүрхүүл

Чихэвч болон бээлий

Битүү ороолт

Жич: Удаан юм нэхэхдээ заавал цэх суухаа мартав, тэгээд бас 1 цаг тутамд 10 минут амарч байгаарай!

чехол на 3 айфонbest uk escorts


ЮМ НЭХЭХ ЭРҮҮЛ МЭНДЭД САЙН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.