Хүүхдээ бусадтай бүү харьцуул, энэ нь түүнийг дутуу үнэлж буй хэрэг

baby2

Охин маань багадаа Цэцгээ гэж охинтой үерхдэг байж билээ. Бид нэг давхарт амьдардаг байсан болохоор хааяа нэг нэгнийхээрээ орж гарна.
Цэцгээгийх манайхтай харьцуулахад илүү том байранд, хангалуун амьдардаг байсан юм. Цэцгээ хичээлдээ ч их сайн, онц сурдаг байхад, охин Саран маань мэриймтгий ч гэсэн дундаж сурлагатай байв. Дээрээс нь Цэцгээ царайлагч охин байлаа. Харин миний охин нүдэнд тусхааргүй эгэл борхон охин байсан юм. Охид том болж, сургуулиа төгсөхөд Цэцгээгийн ээж аав охиноо Сарантай үерхэхийг таашаахаа больж, биднээс зайгаа авсан билээ. Гоё царайлаг боловсролтой охиных нь дэргэд Саран маань доожооо муутай, инээдтэй харагдсан биз ээ. Азтай, сайхан төрсөн охин эцэг эхэд нь би ч далдуур атаархдаг байв. Гэвч он жил өнгөрөхөд би тэдэнд бус, харин Цэцгээгийн эцэг эх надад атаархах тийм нөхцөл байдал үүсэж билээ. Саран маань гэрийн сайн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж, хориод жил нөхөртэйгээ эвсэг сайхан амьдарч байна.Тэд намайг үргэлж асарч тойлж байдаг. Үнэтэй эм тариа авч өгдөг байв. Тэр хоёр маань баян тарган улс биш шүү дээ. Одоо би сайжирч гайгүй болсон.

чехол для макбука 13istanbul escort


Хүүхдээ бусадтай бүү харьцуул, энэ нь түүнийг дутуу үнэлж буй хэрэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.