Энэтхэгийн гоо бүсгүй хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэнэ

Энэтхэгийн 2008 оны гоо бүсгүй Паварти Оманакутан энэ сарын 16-нд “Мисс Монголиа” аялал жуулчлалын холбоо, “Андра” модель агентлагийн урилгаар манай эх оронд хүрэлцэн ирлээ. Тэрээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аяныг дэмжин ажиллаж, УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзалт хийж, хандивын тоглолт хийхээр болжээ.

140318 hahshshshs

Тоглолтын орлогоо Монголын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулахаар болжээ. “Монгол улсад ажилгүйдэл, архидан согтуурах зэрэг шалтгааны улмаас гэр бүлийн салалт ихтэй  гэж сонссон. Энэ талаар бид танай улсын УИХ-ын эмэгтэй гишүүдтэй ярилцаж, энэ хүрээнд хандивын үйл ажиллгаа  хийх болсондоо их таатай байна.Монгол орны үзэсгэлэнт байгалийг нүдээр үзэж, найрсаг ард түмэнтэй нүүр тулж буйдаа маш их талархаж байна” гэлээ.
Хандив цуглуулах тусгай үйл ажиллагаа энэ долоо хоногийн пүрэв гарагийн 22 цагт “Velvet” клубт болох бөгөөд уг арга хэмжээнд зориулсан хүлээн авалт Corporate зочид буудалд болох юм. Тасалбарын үнэ 550 ам.доллар, хандивын үйл ажиллагааны үеэр цугласан мөнгийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулахаар болжээ. Гоо бүсгүй Паварти Оманакутан нь Холливудын алдарт жүжигчин, дуучин, бүжигчин бөгөөд 2008 оны Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний дэд мисс, мөн Энэтхэгийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн миссээр тодорч байжээ.

Түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авав.
-Сайн байнауу?  Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?
-Сайн байнауу? Би Монголд ирсэндээ их баяртай байна. Надад яг гэртээ байгаа шиг сайхан сэтгэгдэл төрлөө. Халуун дотноор угтаж авсан та бүхэнд баярлалаа. Би “Мисс Монголиа” аялал жуулчлалын холбооны урилгаар ирлээ. Монголд ирээд байгаль хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөний хүрээнд олон арга хэмжээнд оролцоно. “Мисс Монголиа” аялал жуулчлалын холбоо нь залуу хүмүүст маш олон боломж олгодог байгууллага юм байна.

- Эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээнд оролцоно гэлээ.  Энэ талаараа тодруулахгүй юу?
- Би энд хүрэлцэн ирснийхээ дараа Монгол улсад хүүхдүүд, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудал их хурцаар тавигдаж байгааг мэдлээ. Энэ хүрээнд танай УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцохоор болсондоо таатай байна. Мөн танай улсын бас нэг тулгамдаж буй асуудлын нэг бол архидалт ихсэж буй явдал гэж сонссон. Архидалт үүсч буй гол шалтгаан нь ажилгүйдэл байдаг. Тэгэхээр ажилгүйдлийн түвшин бага байвал цалин орлоготой, аз жаргалай гэр бүл ихсэнэ. Тиймээс би энэ тал дээр дуу хоолойгоо хүргэнэ.
-Танай улсад эмэгтэйчүүдийн эрх их зөрчигддөг. Та өөрийн улсын эмэгтэйчүүдийг хамгаалах  ямар үйл ажиллагаа явуулсан бэ?
-Эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо өргөх болсон маань миний гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой. Бага байхаас л аав минь надтай энэ тал дээр маш их ярилцдаг байсан. Аав маань надтай үргэлж л бяцхан гүнж шиг харьцдаг байсан болохоор би өнөөдөр эмэгтэй хүн бүр тэр аз жаргалыг мэдэрч, өөрийгөө гүнж шиг төсөөлж, эр нөхөртөө хайрлагдаж байгаасай гэж хүсдэг. Эмэгтэй хүн байхгүй бол энэ дэлхий байхгүй шүү дээ. Тиймээс эрчүүд маань бүсгүй хүнийг илүү их хайрлаж хүндлээсэй гэж би хүсдэг. Манай улсын хувьд бол эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх магадлал өдөр ирэх тусам өссөөр байна. Би дэлхийн олон улсад эмэгтэйчүүдийн эрхийн тухай дуу хоолойгоо өргөе гэж бодож байна. Надаас гадна Энэтхэгт олон хүмүүс, олон аж ахуйн нэгж байгууллагууд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа. Миний хамгийн гол уриалах зүйл бол хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд нууж хаалгүй дуу хоолойгоо гадагш хүчтэй хүргээсэн. Тэгж байж улс орон чинь таныг хүчирхийлэлд өртөж буйг мэднэ шүү дээ.

- Таны Монголд хийж буй үйл ажиллагаа хэр их үр дүнтэй гэж үзэж байна?
- Монголд хийж буй айлчлал маань дундаа явж байгаа учир хараахан үр дүнг нь хэлэхэд хэцүү байна. Зорилго нь засгийн газрын түвшинд буюу дээд түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсдог болоосой гэж хүсч байна.
А.Цолмонпротивоударный чехол для ipadcraigslist hot girls


Энэтхэгийн гоо бүсгүй хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.