Эхнэрээ хэрхэн яаж секст дуртай болгох вэ?

Би эxнэртээ өөрөөсөө илүү хайртай. Амьдрал ид цэцэглэж буй. Би анх эхнэр авч байхдаа өдөр бүр энгэр зөрүүлж сексийн нандин сайхныг амтлах мэтээр төсөөлөн бодож ирсэн. Гэтэл амьдрал маань надаас яг миний хүссэнийг л харамлаад байх юм.
fa547c8dc553-580x435
Миний хязгааргүй их хүсэл бол сексийн хүсэл тачаал, мөн түүний гайхамшигтай тайлал болох дур ханалт юм. Сүүлийн үед яагаад ч юм, миний эхнэр сексийн аз жаргалыг надаас харамлаад байх шиг санагдах боллоо.

Тэр яаж ийгээд намайг унтсан хойно өрөөндөө орж ирнэ. Эсвэл ямар нэг шалтаг тоочоод надтай ойртохоос бултаад байх юм. Хэдийгээр би эхнэрээ өөр хүнтэй болсон байх хэмээн хардаж боддог боловч түүнээс ямар нэгэн шалтаг үнэхээр олдоогүй. Тэгэхээр би ямар ч үр дүнгүй хий хоосон харддаг байж.

Эхнэр маань үнэхээр ажлын л төлөө төрсөн хүн гэдгийг би мэднэ. Гэхдээ амраг ханиа ингэж ганцаардуулж болохгүй биз дээ. Үнэхээр гайхаж байна. Заримдаа би түүнийг, сексийг мэдрэхээ больсон юм болов уу гэж боддог. Эсвэл би ойртохгүй удсаар байгаад ийм хүйтэн хөндий болгочихов уу?!… гэх мэтээр есөн шидийн юм боддог.

Сүүлдээ тэвчээр алдаад эхнэртэйгээ ам зөрөхөд хүрсэн. Гэсэн ч байдал өөрчлөгдөөгүй. Эмэгтэй хүн ер нь номын мөр хөөгөөд удирдах албанд орчихоороо ингэдэг юм болов уу ч гэж бодогдох боллоо. Бид хоёр одоо гуч гарчихсан. Гэтэл үр хүүхэдгүй. Ийм амьдрал бидний харьцааг хүйтэн хөндий болгож буйг би мэдэрч байна.

Гэвч засах гэж хичнээн оролдоод ч амжилт олсонгүй. Хүүхэд гаргаж болохгүй гэсэн эмчийн үг нөлөөлчихөв үү. Эсвэл ажлын хэт ачаалал сексийн дур хүслийг үгүй болгочихдог юм болов уу?!

Эхнэртээ ямарч энхрий байдлаар хандсан тэр нэг л хөндий байх юм. Харин нэг удаа, “Би чамд хайртай. Бид хоёр хамт л байвал болоо юм биш үү. Амьдрал сайхан л байна шүү дээ” гэсэн. Мөнгө гэдэг хүний хэрэгцээ л болохоос амьдралын аз жаргалыг өгөхгүй шүү дээ. Би одоо яах вэ. Сексийн халуун дулаан уур амьсгалыг эхнэртээ мэдрүүлж чадаагүйгээс ийм болчихов уу. Секст дургүй болно гэсэн ойлголт байж болох уу. Эсвэл номын цагаан солио гээч нь тусчихсан юм болов уу.

Сексологич эмчийн дүгнэлт:
Эмэгтэй хүн сэтгэл санаа тавгүйтэхээрээ ямар ч сайхан санагдаж байлаа ч сексээс татгалздаг. Гэхдээ хүн алдагдсан энерги болон бие сэтгэлийнхээ эрч хүчийг нөхөн сэлбэж, байдаг сексээс татгалзана гэдэг тийм ч сайн зүйл биш.

Аливаа хүн хэтэрхий стресст автах, ядартлаа ажиллах, ямар нэг юманд хэт туйлшрах нь ийм байдалд хүргэдэг. Иймд та эхнэрийнхээ сонирхдог зүйлээр нь сэтгэлийг нь сэргээх гэж оролдох хэрэгтэй. Түүнийгээ хөгжилтэй байлгахын төлөө бүх аргаа шавхаад үз. Үүнээс өөр ямар ч гарц байхгүй. Харин, тэр танд хайртай хэвээрээ байгаа гэдгийг бүү март. Гагцхүү танд тэсвэр тэвчээр хэрэгтэй. Мөн та хоёр хамтдаа мэдрэлийн болон эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмэгтэй хүнд сэтгэл тавгүйтэх үе шат гэж байдаг. Энэ үед эмэгтэйчүүд ямар ч амттай сексээс татгалздаг гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.рюкзак для macbook pro 13escourts


Эхнэрээ хэрхэн яаж секст дуртай болгох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: Anonymous Огноо: 21 March 2014 Reply

Uur hunte bolciin bishuu maanagaa

Нэр: 123 Огноо: 23 March 2014 Reply

sain baina uu, bi emegtei uurtei chin oiroltsoo nasniih. nadad bas tanai ehneriinhtei adil medremj turdug baisan. Zugeer l husehgui bolchihson. Ene ni uynaas bolsoniig bi medehgui baigaa. Bi nuhurtuu hairtai heweerei bas uur yamar negen hun bhgui. Zugeer l husel buurchihsan. Uunees bolj margaan gardag ene ni ih hetsuu. Uneheer husehgui baihad nuhur maani chi uur huntei bolchihson um uu haashaa um be geed heruul hiih ni ih daramttai, bas shuud l durgui hureed yawchihdag bsan. Medeej bi ch bas dotoroo sanaa zowdog l baisan yagaad iim zaluugaaraa husehgui bolchihdog bainaa gej. ene ni 2 jil orchim urgeljilsen. tegeed butsaad hewiin bolj bgaa. yamar negen zuil heregleegui uuruu ayandaa l.
Bi uuniig bichdegiin uchir ni chamaig ehneree buruugaar oilgoh wii gesendee um shuu.

Нэр: emegtei Огноо: 25 March 2014 Reply

Amidral ih sonin umaa. Nohor bid 2 yag esregeeree tanai ger byl shig baidaltai bgaad Syyldee bi ooroo ch sex-n sonirholgyi bolchih shig sanagddag bolchihson. Nohoriigoo huuraagyi gedgiig ni battai medej bgaa bolohoor ajildaa yadraad tegej bgaa bi hyyhdyydteigee yadarsaniig oilgood namaig hairlaad tegej bgaa bh gej oortoo hariu helseer yavtal

Нэр: Emegtei Огноо: 25 March 2014 Reply

Amidral gej eedreetei asuudluudaar dvvren ym daa manai nohor namaig vhsen mal shig baina chamaas oor hvn oldoh l bailgvi gesen tegeed namaig tsohij algadsan bi vneheer ih gomdoj tegej l baihgvi yu chamaar yadag ym geed l bid 2 muudaltsan emegtei hvnd zarim ved sexsees ilvv hair enhriilel heregtei baidag ym shigee uul n bid 2iin haritsaa sain l baidag ym haaya ydrah ch ymuu setgel sanaa tavgvi ved ymar ch hvsel tordoggvi shvv dee

Нэр: Baagii Огноо: 25 March 2014 Reply

Tiim ved n emegtei hvniig enhriil vns saihan vg hel yun zodoh be ter bol estoi teneg er baina daa aygvi bol vnseh ch vgvi shuud l omdoo shubtlaad l dairaa biz teneg gar

Нэр: 23 Огноо: 30 March 2014 Reply

Bi dongoj 23tai nadad bas iim medremj tordog 1hvvhedtei odoo 2nastai bolj bga. Neg l ydargaatai sanagdaad bdag bolsn oor er hvn bhgvi. eswel het ih ajilsnaas boldog ym bolwu nohor maani oor hvntei bolsiimuu gd l boon hervvl bolno

Нэр: зочин Огноо: 8 July 2014 Reply

би бас яг ийм асуудалтай… яагаад дургүй болсноо өөрөө ч ойлгодоггүй юм….

Нэр: uka Огноо: 8 July 2014 Reply

Bi 35 hurch bgaa. Huhurteigee neleen hojuu niilsen nadaas tav duu zaluu. Gehdee bid 2iig haraad nasuu zoruutei gej humuus meddeggui. Huugee tursnuus hoish bid 2 erhelj nyluurna gesen oilgoltiig martsan. Neg l medehed minii huvid amidral neg l yumaar dutaad bg bolchihoj. Uneheer galzuu sexiig bainga l bodno husne hiimeer sanagdana. Gevch oroi ni nuhuruusuu neg l dolood bitgii oroldoosoi gej bo ddog bolj. Nadaa hairtai ggiig meddeg ch zarimdaa helsen ugend ni gomdono. Yagaad ch yum urd ni hajuud bhgui bol hooson origdog bn bol odoo barag amar sanagdaad bg bolj gol ni huudee ih saatna. Urd showdaad yabahad ni ireechdee g argadaad guugaad l huleedeg bn bol odoo tegehee ch bolij ugaasaa myanga guisan ch irehgui bolohoor. Udaan ingej bgaar myanga hairtai ch setgel neg l holdood bh yum.

iluu ter hunii haluun dulaan ug bainga bish ch haya neg namaig erhluulj bi ter hunii huvid hichneen erhem hun be ggee helehiig ni huseed bgaan bna. Yadaj ajlaa taraad irehdee onoodor ta 2iigoo sanaad naiziigaa uulzay gheer ni yariad irlee gej neg ch udaa bn heluul hichneen ih bayarlalaa geech.

Нэр: MAN Огноо: 8 July 2014 Reply

Minii huwid bol ehner maani jiremsen tegeed eruusuu husehgui bna tegeheer ni bi jiremsen bolhoor husehee biachdiin bna da gej bodoj l ywa neeree yumu

Нэр: Zochin Огноо: 8 July 2014 Reply

Yu gej tiim yum bhawdee turtluu hewiin l bdagshdee emegtei hun enhrii bhiig l husdeg bh

Нэр: зочин Огноо: 8 July 2014 Reply

би ганцаараа ийм биш юм байна. зөндөө ийм асуудалтай эмэгтэйчүүд байдаг юм байна. эргээд хэвийн болох боловуу

Нэр: Жаргал Огноо: 8 July 2014 Reply

Эмэгтэй хүнийг зүгээр л энхрийл, үнс гоё үг хэл хоёр хоногийн дараа эмэгтэй чинь чамайд яг чам шиг үг хэлж үнсч таалж эхэлнэ. Үнэн шүү туршаад үзээрэй. Бид энхрийлэл хүссэнээ тэгж илэрхийлдэг юм.

Нэр: naraa. 40 nastai. Огноо: 8 July 2014 Reply

bi gantsaaraa bish yum bn . ter sexiig chini nohorteigee hiih ymar ch hvselgvi bolchihood 2 jil boloj bn. bitgii sexiig hvseesei gd l hewteh yum.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.