“Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун “Харанхуйн гэрэл” шинэ цомог гаргажээ. Энэ цомогт хайрын сэдэвтэй 13 дуу багтсан байна. Үүнээс тав нь шинэ уран бутээл гэнэ. Түүний цомог мэргэжлийн өндөр төвшинд, 100 хувь Сингапурт үйлдвэрлэснээрээ онцлог. Хоолойн бичлэг, дууны тохиргоогоо “Ве-Ыет” студиэр хийлгэжээ. Тус студиэр зөвхөн дэлхийн хэмжээний одууд үйлчлүүлдэг ажээ.
Хамгийн сүүлд Английн поп дуучин Сантана Слим хоёр цомгоо бичүүлсэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Б.Батчулуун түүний араас цомгоо бичүүлсэн байна. “Харанхуйн гэрэл” ирэх сараас сонсогчдын хүртээл болно. Цомгийнхоо нээлт болгож дуучин маань тоглолт хийхээр төлөвлөснөө дуулгалаа.
Ч.ГАН