Хошин шогийн мэдрэмжтэй эсэхийг яаж мэдэх вэ

women-color-620jt083112Хошин шог гэдэг амьдралд тохиолдох таагүй явдалд хандах хандлага юм. Зарим хүн өчүүхэн зүйлд нервтэж эхэлдэг бол нөгөө нь тэр явдлыг огт тоохгүй эсвэл хошин талаас нь харж өөрийгөө баясгадаг шүү дээ. Хүний зан чанарын илрэл юм даа. Хошин шогийн ямар ч мэдрэмжгүй хүнтэй амьдрах таатай зүйл биш. Иймд хань чинь хошин шогт хэрхэн ханддаг, ямар онигоонд баясдаг болохыг санаарай.
Хуучирсан онигоо: Брежнев, Хруцёв эсвэл Болгарын Габрово хотын харамч оршин суугчдын тухай онигоог өнөөдөр ч ярьдаг хүмүүс амьдралаас хоцорсноо харуулж буйн илрэл. Тэд хуучнаа санагалзаж, шинэ нөхцөл байдалд зохицох чадвар муутай улс.
Хүүхдийн онигоо: Улаан малгайт, Карлсон зураг улгэрийн баатруудын онигоог ярих дуртай хүмүүс ихэвчлэн эцэг эхийн нөмөр нөөлгийг ямагт хүсэмжилж, халамжлуулахыг эрхэмлэдэг. Гэр бүлтэй болсон ч энэ байдал хэвээр бөгөөд чухал шийдвэр гаргаж чаддаггүй. Хариуцлагаас зугтдаг.

Эвгүй онигоо: Секс, нууц амраг, бэлэг эрхтэнтэй холбоотой онигоог зөвхөн сайн таньдаг багын найз, нэхдийн цөөхөн хүрээнд ярьдаг. Соёлтой эр ийм төрлийн онигоог муухан хамт олон, эмэгтэй хүний дэргэд ярьдаггүй. Эвгүй онигоог хаана ч байсан ярьж явдаг, үүгээрээ бахархдаг эрчүүд оюуны потенциал (чадамж) муутай байдаг.
Нийгэм, улстөрийн хошин шог: Ерөнхийлөгч, парламентийн гишүүдийн тухай шинэхэн онигоо, хошин шог ярьдаг хүмүүс найз нөхдийн дунд нэр хүндтэй, нөхцөл байдалд зохицох чадвар сайтай. Дур булаам, авъяаслаг, сонирхолтой ярьж чаддаг.чехол macbook pro retina 13busty independent escorts dubai


Хошин шогийн мэдрэмжтэй эсэхийг яаж мэдэх вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.