Леонардо Ди Каприо: Миний зүрх нэг биш удаа шархалсан

d8cc9a2d4615df85bigЖүжигчин Ди Каприог дөчин нас хүртлээ гэрлэж аав болно хэмээн хэсэг хугацаанд хоорондоо бооцоо тавиад байсан түүний дотны найзууд болох Тоби Магуайр, Кевин Коннолли нар ялагдлаа хүлээх хэрэгтэй байх. Учир нь Лео дэлхийн хамгийн дур булаам, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй уулзаж учирдаг боловч өнөөдрийг хүртэл ганц биечүүдийн эгнээнд байсаар байна.

Ди Каприо одоогоор дэлхийн загварын ертөнцийн од 21 настай Тони Гаррнтэй уулзаж байгаа. Тэдний болзоо удаан үргэлжилэхгүй байж болох юм. Ди Каприо Тони Гаррнээс өмнө жүжигчин Жизель Бундхен, Бар Рафаэли, Эрин Хитертон нарын загварын одуудтай хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэдний харьцаа удаан үргэлжилсэнгүй. Нөгөө талаар Леонардод гэр бүл зохиох зав  огт гардаггүй юм шиг ээ.

Лео жүжигчин Брэд Питттэй ”Уолл Стритийн чоно” киноны гол дүрд өрсөлдөж ялалт байгуулсан. Тэрбээр 90-ээд онд залилангийн хэргээр дөрвөн жил ял эдэлж байсан АНУ-ын хувьцааны брокер Жордан Белфортын дүрийг бүтээсэн юм. Король (Ди Каприог Холливүүдэд яг ингэж нэрлэдэг) Жордан Белфортын дүрийг өөрийнхөө бүтээсэн хамгийн шилдэг дүр гэж үздэг байна. Тэрбээр дүр бүтээхийн тулд Жордан Белфорттай хэсэг хугацаанд хамт амьдарсан гэдэг.

Удахгүй 40 нас хүрэх Лео энэ жил Оскарын шагналаас мөн л хоосон хоцорлоо.Түүний Оросын 7days.ru  сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нью-Йорк хотын нэгэн зочид буудлын ярилцлагын танхим. Леонардо таяг тулан хүрч ирлээ.

— Лео, юу болов? Одоо ямар нэгэн кино зураг авалт байхгүй юм шиг санагдах юм. Яагаад гэмтчих вэ?

— Та зөв хэллээ. Удаан хугацаанд ийм байдалд орж үзээгүй. Лос-Анжелес дэх гэртээ байхдаа хөлөө гэмтээчихлээ. Нью-Йоркоос засварын ажилтай танилцах гэж тийшээ явсан юм.  Тэгээд байрны архитекторт даалгавар өгөх санаатай цонхны тавцан руу гарах гэж байгаад  хивсэнд гулсаж хөлөө гэмтээчихлээ. Танд инээдтэй санагдаж магадгүй байх. Байдал иймэрхүү л байна. Бага зэрэг өвдөж байна.

— Та удахгүй найман сарын дараа 40 нас хүрнэ. Нижгэр хурим хийж, гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэх төлөвлөгөө байгаа юу?

— Би хэдийгээр гэрлээгүй байгаа ч надад маш том үүрэг хариуцлага ноогдож байна. Өдөр тутмын ажлын төлөвлөгөөгөө боловсруулна, дээрээс нь  киноны зураг авалтын талбайд ихэнх цагаа өнгөрөөдөг тул гэр бүл зохиох зав гарахгүй л байна. Хувийн амьдралтай минь холбоотой учраас гэр бүл зохиох талаар урьдчилж ямар нэгэн юм хэлэх хэрэхгүй байх, одоохондоо нууцлая.

Ирээдүйдээ санаа зовохгүйгээр өдөр бүр  сайхан л амьдарч байна. Цаг хугацаа аяндаа харуулах байлгүй. “Агуу Гэтсби” киноны Гэтсбигийн дүрийг бүтээхдээ намайг юу сурсныг мэдэх үү. Түүнд ямар нэгэн зүйлд итгэх том  найдвар байдаг. Миний бодлоор бол энэхүү итгэл найдвар л  надад ч тэр танд ч тэр бид бүгдэд хэрэгтэй. Магадгүй, Гэтсби бодит амьдралаас огт  өөр байж болно гэхдээ хүмүүс бид ялангуяа би ч өөрийгөө  бодит амьдралтай  тэр болгон зохицоод байдаггүй гэж боддог юм.

Тони Гаррнтэй


— Найруулагч Мартин Скорсезе таны жүжигчний ур чадвар, хичээл зүтгэл өөрт нь их урам өгдөг тухай ярьсан. Тиймээс хэдийгээр нас өндөр гарсан ч таны ачаар   дахин таван кино хийх бодолтой байгаа тухайгаа хэлсэн байна…

— Мартин бид хоёрын кино ертөнцийг харах өнцөг, үзэл бодол адилхан. Шог наргианч зангаараа бас төстэй. Бидэнд яг юу таалагдахгүй байгааг бид сайн мэдэрч чаддаг. Энэ  л чухал. Аливаа зүйлийг туршиж үзэхээс айдаггүй.

Би урьд өмнө нь киноны зураг авалтын талбай дээр хэзээ ч зугаатай байж үзээгүй л дээ. Харин Мартинтай хамт ажиллахад их хөгжилтэй байсан. Ер нь тэгээд миний тоглохыг хүссэн кино болгоныг хийнэ гэвэл одоогийн нийгэмд санхүүжилт олох амаргүй шүү дээ. Скорсезе уран бүтээлийнхээ үр дүнг сайтар тооцоолж чаддаг гарамгай найруулагч юм.

— Таны хөрөнгө өнөөдрийн байдлаар 200 сая ам.доллар хүрчээ. Яг ийм хэмжээний мөнгийг  өөрийн чинь гол дүрд тоглосон “Уолл Стритийн чоно” үзэгчдээс “салгалаа”. Энэ талаар юу гэмээр байна даа, аз жаргалтай байна уу?

— Үгүй ээ, би тэгэж бодохгүй байна. Мөнгө аз жаргал хоёр огт өөр ойлголт шүү дээ.Тиймээс харьцуулж болохгүй. Хоорондоо ямар ч холбоо хамааралгүй зүйлс. Мөнгө яг л хар тамхи шиг. Хүмүүс архи хар тамхинд донтдог шигээ заримдаа мөнгөнд донтож байдаг. Би олон ч тэрбумтан хүнийг танина. Тэд дотроосоо аз жаргалгүй, амьдрал нь ямар ч утга учиргүй бас аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж чаддаггүй. Үүнээс болж учир битүүлгийн дэнсэнд ороогдоно. Тэрбумтан хүмүүс ямагт ийм байсаар ирсэн. Хамгийн гол нь энэхүү мөнгөнд донтох явдлыг хүний мөн чанараас дээгүүр тавьж болохгүй гэдгийг цаашдаа хэн хэн нь анхаарах  хэрэгтэй. Хүмүүс бид чинь дэлхий дээрх хамгийн ухаантай амьтан шүү дээ (Инээв).

Ди Каприо, Мартин Скорсезе нар


—Таны бүтээсэн брокер Жордан Белфортын дүр зөвхөн хөрөнгө оруулагчдын мөнгийг чадварлагаар залилж чаддаг гэдгээрээ алдаршаагүй. Дээрээс нь мөнгөө хэрүүл зодоон, зугаа цэнгэлд зарцуулж чаддаг…

—Кинонд зохистой, зохисгүй үзэгдэл гардаг. Үнэндээ бол Белфорттын бүх үйлдэл миний санаанд багтдаггүй. Түүний дүр өнөөдөр дэлхий дээр өрнөж буй бүхий л муу муухай зүйлсийн гол билгэдэл юм шиг ээ.

Би Белфортын дүрийг бүтээхийн тулд түүнтэй хэсэг хугацаанд хамт амьдарч байлаа. Хамт байх хугацаанд тэр надад хүн үнэмшмээргүй хүслээ яаж биелүүлсэн талаар ярьж байсан. Бүүр зарим үйлдлийг нь сонсоход хүртэл ичгүүртэй. Би лав маш их ичсэн гэх үү дээ. Гэвч тэдгээр ухаангүй үйлдэл болгоныг кино уран бүтээл болгох маш сонирхолтой байсан шүү. Белфортын дүрд хувирах тоолонд би өөрийгөө ухаангүй, галзуу солиотойгоор төсөөлж байв. Кино зураг авалтын уур амьсгал ч тийм сэтгэгдэл төрүүлсэн байх. Уур амьсгал маш галзуу солиотой байсан. Өдөр болгон нэг адал явдал гарна. Тэдгээр үзэгдлүүдийн нэг болох Белфорт ирсэн зочдыгоо зугацуулах гэж буй хэсэг. Сургасан шимпанзуудыг авчируулж, хувцаслаж, хөлөнд нь ролик өмсүүлнэ. Тэгээд шимпанзууд нэгэн үдэшлэгийн үеэр тэднээр  брокерүүдэд сугалааны билет тарааж өгнө. Мартин найруулагч  амьтдыг авчируулахын тулд туслахуудаа Флорида муж руу явуулж байв  (Инээв). Бид сармагчингуудад ямар ч муу зүйл хийж байгаагүй. Кино зураг авалт дууссаны дараа тухайн өдрийн бүх галзуу солиотой үйлдлүүдийг тоос шиг арчих хэрэгтэй байсан.

Уолл Стритийн ертөнц, санхүүгийн пирамид гээд түүнтэй холбоотой бүх зүйл Холливүүдтэй төстэй. Үүнтэй адилаар хүн амьдралаа хормын дотор сүйрүүлж болно.  Миний хувьд өөрийнхөө карьерээ удаан үргэлжлээсэй гэж боддоггүй. Хар тамхины аль ч төрөл бай эрх мэдэл, мөнгө эсвэл хуулиар хориглосон зүйлийг сонирхсон хүн хол явахгүй. Би 13 настайгаасаа  кино бизнест хүч сорьж эхэлсэн. Энэ салбарыг маш сайн мэднэ гэж хэлж чадахгүй. Хар тамхитай ойр танилцах боломж надад зөндөө байсан. Лос-Анжелес хотын хамгийн ядуу, хамгийн эрсдэлтэй дүүрэгт өссөн хүүхэд шүү дээ би. Тэр хавийг “Шприцчүүдийн нарийн гудамж” гэж нэрлэдэг байлаа. Гэвч би эргэн тойронд байгаа хүмүүсийг дууриаж хар тамхинд донтож байгаагүй.  Багаасаа их ажигч гярхай хүүхэд байсан болохоор олон ч зүйлийг үзэж харлаа. 

— “Уолл Стритийн чоно” кинонд  ёс зүйгүй, ил задгүй үзэгдэл их байх юм аа. Орлон тоглогчийн тусламжийг авсан байх, тийм үү?

— Үгүй. Бүгдийг нь би өөрөө хийсэн. Бүх газарт би өөрөө байсан. Киног үзсэн бүх хүмүүст миний дүр  таалагдсан байх гэдэгт итгэл дүүрэн байна (Инээв). Нэгэнт кинонд гол дүр бүтээх болж нэг ёсондоо галт  тэрэг нэгэнт хөдөлчихсөн цагт жүжигчний ичих, ичихгүй байх нь  огтхон ч чухал биш. Учир нь би галзуу солиотой капиталистийн дүрийг бүтээлээ шүү дээ.

— Таныг “Ромео Жульетта”, “Агуу Гэтсби” зэрэг хоёр кинонд тоглуулсан найруулагч Бэз Лурманн таныг кинонд тоглуулах санал тавихад хоёуланд нь дургүйцэж байсан гэсэн. Тиймээс таныг бага зэрэг аргадсан бололтой. Та Бэз Лурманнд өөрийнхөө бүтээх дүрүүдээ гялалзсан амжилттай байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьжээ…

— Яагаад болохгүй гэж? Дэлхийн хамгийн дур булаам эрчүүдийг манлайлна гэдэг өөрөө нэр хүндийн хэрэг байдаг.  Тиймээс гялалзсан амжилттай эрчүүдийн дүрийг бүтээхэд хэн  л дургүй байв гэж? (Инээв). Гэтсби смарт буюу ухаалаг  залуу байх хэрэгтэй байсан юм, эсрэгээр бол тэр хүмүүсийг удирдаж чадахгүй.

Гэвч тэр хайртай бүсгүйнхээ төлөө бүхнийг хийсэн, амжилтанд ч хүрч чадсан. Тэр агуу их мөрөөдөгч. Хайрт бүсгүй Дэзи бас түүний мөрөөдөл байсан. Надад Гэтсбигийн хайрттайгаа удаан хугацааны дараа арай гэж уулзаж, тэвэрч зогсох тэр агшин хамгийн их таалагддаг. Ойлгож байна уу? Тэр энэ дэлхийг үнэлэшгүй бас үнэнч байлгахын тулд өөрийнхөө бүх мөрөөдлийг биелүүлнэ.

Би маш удаан хугацаанд бодсоны эцэст Гэтсби дүрд тоглохоор болсон. Кинонд тоглохыг зөвшөөрөөгүй байхад намайг хайрын тухай кинонд тоглох, кинонд дотно харилцаанд орохоос зугтдаг гэх зэрэг янз бүрээр бичиж байсан л даа. Миний ганц шалгуур болсон тухайн дүрдээ тоглох үеэр уйдахгүй байвал зүгээр (Инээв).

— Бүх эмэгтэйчүүд танд дуртай байдаг. Өөрөө ч мэдэж байгаа байх. Тиймээс таныг дохио өгмөгц ямар ч  эмэгтэй өвөрт чинь ороход бэлэн гэдэг шүү дээ. Өөрт чинь таалагдсан бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэж байсан үе ч байсан байх? Бэлэг авч өгч, романтик үдэш зохион байгуулах гэх мэт…

— (Инээв). Та итгэх үү, миний зүрх хайр сэтгэлээс болж нэг биш удаа шархалж байсан. Бэлэг сэлтийн тухайд гэвэл би өөрийгөө их өглөгч хүн гэж боддог. Гэхдээ бэлэг гэхээр заавал алмаазан шигтгээтэй, өвөрмөц байх албагүй. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд заавал үнэтэй бэлэг өгөх ёстой гэж боддог юм шиг ээ. Амжилттай яваа ухаалаг эмэгтэйчүүдэд үнэтэй бэлэг сонирхдоггүй гэдэгт 100 хувь итгэж байна. Тиймээс би хайртай бүсгүйчүүддээ хөлнөөс нь толгой хүртэл үнэтэй цайтай зүйлээр хучихыг боддоггүй. Зүгээр л хүндэлдэг бас өөрийнхөөрөө байхыг хүсдэг.

— Өөрийг чинь үнэлж чаддаг олон найзтай юм аа. Жишээ нь жүжигчин Кейт Уинслет байна…

— Кейт  дотны найзуудын маань нэг. Би түүндээ хайртай. Тиймээс бид  хоёрын дунд нууц гэж байдаггүй ямар ч үед илэн далангүй байдаг. Хамтдаа байхдаа юунд ч санаа зовохгүйгээр инээж ч, уйлж ч чаддаг тийм л найзууд. “Титаник” кинонд хамт тоглохдоо хоёулаа бараг шахуу хүүхэд байлаа. Кейт тэр үед надад их түшигтэй санагддаг байв. Найруулагч Жеймс Камероны хатуу шаардлага болон кино зураг авалтын олон хүндрэлээс болж би  Кейтийн мөрийг түшиж мөн ч их уйлж байсан. Кейтийг байгаагүй бол би “Титаник” кинонд тоглохгүй байх байсан. Кейт түрүүлж над руу залгаж найруулагчид кинонд тоглохыг зөвшөөрсөн тухайгаа хэлсэн. Би яг тэр үед “Boogie Nights кинонд  тоглохоор бэлтгэлээ базааж байсан. Тэр кинонд тоглохыг хүсэж байсан ч “Титаник”-т тоглохын тулд татгалзсан.

Кинонд тоглосноос хойш Кейт бид хоёрын нөхөрлөл улам бат бэх болсон. Өдөр болгон утасаар ярина. Дахин хэлэхэд бид хоёр дурлалт хосууд биш маш сайн найзууд. Кейт намайг өөртэй нь энгийн хүмүүстэй адилхан харьцвал их дургүйцдэг. Тэр бол гайхамшигтай эмэгтэй. Кейт гэр бүлийн бат бэх холбоонд итгэдэг. Би түүний энэ чанарт бас дундаршгүй итгэл найдварт нь дуртай. Хувийн амьдралаа дахин зохиож чадсанд нь баярлаж явдаг юм. Түүн шиг хувийн амьдралаа дахин зохиох нь манай кино бизнесийн салбарт зүтгэж яваа хүмүүст хамгийн хэцүү зүйл. Зарим нэгний хувьд огт боломжгүй зүйл. Кейт гурав дахь удаагаа нөхөрт гарахдаа надад өөрийг нь хөтөлж явах санал тавьсан. Би мэдээж дуртайяа зөвшөөрсөн. Кейт хайраар бялхаж аз жаргалтай, гялалзаж яваа эмэгтэй. Саяхан хөөрхөн хүүхдийн ээж боллоо. Тиймээс би түүний өмнөөс маш их баяртай байна.

Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар


— Таны найз Тоби Магуайрын хүүхдүүд өөрийг чинь Лео ах аа  гэж дуудаг юм байна лээ…

— Тийм ээ, миний найзын хүүхэд болохоор миний хүүхдээс ялгаа юу байх уу. Тэд бол энэ хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхдүүд. Би тэдэнтэй хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай.

—Шууд хариулаарай. Та жил болгон Оскарын наадмын хоёр ч номинацид нэр дэвшээд хоосон хоцордог. Кино академийнхэн өөрийг чинь “тоохгүй” байгаа юм биш үү?

—Шагналтнуудыг тодруулдаг хүмүүс, тэдний яг юу бодож байгааг би таамаглаж мэдэхгүй. Энэ орчин бүх нийтийн нүдэнд ил байдаг учраас ов мэх хэрэглэх боломж байдаггүй. Тиймээс миний хариулт бол ерөөсөө л  дараагийн удаа тэгэх байх ингэх байх гэсэн ямар нэгэн таамаглал дэвшүүлмээргүй байна.

Лео найз Тоби Магуайрын охины хамт


— Гэхдээ энэ таны мөрөөдөл биз дээ. Хүлээн зөвшөөрөөч ээ?

— Хүлээн зөвшөөрч байна. Кино ертөнцөд хамт зүтгэж яваа журмын нөхдийнхөө гараас шагнал гардаж авна гэдэг бол асар том нэр хүнд. Цаг нь болоогүй байсан байлгүй. Тэр цаг удахгүй ирнэ. Үнэндээ энэ жил ”Уолл Стритийн чоно” киногоороо Оскар авахыг хүсэж байснаа нуухгүй ээ. Учир нь би дүрээ эхнээс нь дуустал чадварлагаар бүтээсэн гэж бодож байна. Яг ийм төрлийн үнэ цэнэтэй кино миний амьдралд хоёрхон байдаг. Нэг нь “Авиатор”, нөгөө нь ”Уолл Стритийн чоно”.

“Авиатор” киноны зураг авалт найман жилийн турш үргэлжилсэн. “Чоно”-нд  харин амьдралынхаа таван жилийг зарцуулжээ. Эдгээр кинонуудыг амилуулахын тулд би бүх хүчээ дайчилсан. Миний хөлс хөдөлмөргүйгээр сайхан уран бүтээл болохгүй байх байсан гэдгийг ч ам бардам хэлж чадна. Би байнга ингэж хэлээд байдаггүй л дээ. Нэг үгээр хэлбэл энэ хоёр кино миний үр хүүхдүүд гэсэн үг.

Би хамгийн анх 19 настайдаа “Гилберт Грейпт юу идчихэв” киногоор номинацид нэр дэвшиж шагнал авч байлаа. Ялагчийг тодруулах тэр агшинд яаж догдолж,  айж сандарч, алга загатнаж байсныг одоо хүртэл мартдаггүй юм. Аав ээж хоёртойгоо хамт очиж байлаа. Тэр өдрийн бүх явдлыг нэг бүрчлэн тод санаж байна.

Ээж ариун цэврийн өрөө орсон хойгуур нэрийг минь дуудчих вий гэж бүүр  балмагдаж байсан гэж бод доо. Нэг харсан чинь ээжийг маань дотогшоо буцаж оруулахгүй байсан. Би сандарсан хоолойгоороо “Тэр хүн миний ээж, харин би шагналын эзэн байна” гэж хамгаалагчийн анхаарлыг өөртөө татах гэж хашгирч билээ (Инээв).

Тэгэхэд аав, ээж хоёр маань ч сандаралдаж дотор юу болж байгааг ойлгоогүй бололтой. Ээж надаас “Яг юу болж байна, миний хүүд мэдэж байгаа юм байна уу” гээд л байн байн асуугаад байсан. Гэвч би санал өгч байгаа хүмүүс, тэдний миний жүжигчний ур чадварыг яаж үнэлснийг ойлгоогүй. Цаашдаа  ч ойлгохгүй байх аа.

Ди Каприо ээжтэйгээ


—Саяхан та  хүмүүнлэгийн сангаасаа Непалийн зэрлэг барыг хамгаалахад зориулж гурван сая ам.доллар хандивлажээ…

—Би багаасаа  ан амьтанд дуртай хүүхэд байсан. Жижигхэн хорхойноос эхлээд дэлхий дээр амьдардаг бүхий л төрлийн амьтанд дуртай. Түүн дотроо баранд дуртай. Бидний хүмүүнлэгийн сангийн тусламжийн ачаар Непалийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх барын тоо толгой өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Өнгөрсөн жил гэхэд бид хүмүүнлэгийн сандаа олон төрлийн ан амьтан амьдардаг газрыг хадгалж үлдэхийн тулд 38 сая  ам.долларын хөрөнгө хуримтлуулсан. Намайг хоёр нүүртэй хэмээн шоолж инээдэг хэсэг хүмүүс бий. Тэдний хэлж байгаачлан энэ бүх хүмүүнлэгийн ажлыг өөрийгөө сурталчлах, эсвэл уйдахаараа хийдэг гэнэ. Тэдний юу гэх нь надад хамаагүй.

Би өөрийнхөө амьдралын алтан зарчимаар л явж байна. Гэртээ нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтэй, агаараар ажилладаг гибрид машинтай болсноос хойш тэднийг л хэрэглэдэг болсон. Мэдээж ажлын шаардлагаар байнга хувийн хөлөг онгоцоор явах хэрэг гарна. Би онгоцны зогсоолоо бүхэлд нь байгальд ээлтэй зүйлээр  хийсэн.

Т.Жанерке

чехол для macbook pro 17best escorts dubai


Леонардо Ди Каприо: Миний зүрх нэг биш удаа шархалсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex