Мягмар гарагт япончууд улсынхаа тэргүүн гоо бүсгүйг тодруулсан байна. “Японы гоо бүсгүй” тэмцээний алтан титмийн төлөө тус улсын өнцөг булан бүрээс 43 үзэсгэлэнт бүсгүй ирж өрсөлдсөн байна. Ингээд Нагасаки мужаас ирсэн, 20 настай оюутан бүсгүй Кейко Тсуи түрүүлж, титэм, мөнгөн шагналаас гадна “Эх дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүндтэй эрхийн эзэн болжээ.