Гүзээлзгэнэ идэх дуртай юу?
Тэгвэл гүзээлзгэнэ жигнэмэг хийцгээе, охид оо.
Бидэнд : Гурил, гүзээлзгэнэ, элсэнчихэр, варень
Гурилаа зуураад элдэнэ. Хоёр гурилныхаа дунд варень түрхэнэ.
Варень дээрээ гүзээлзгэнээ хэрчиж тавина. Гүзээлзгэнээ ямар ч хэлбэртэй зүсэж болно.
Дээр нь тавих гурилаа гүзээлгэнийхээ хэлбэрээр дунд зүсэж дээр нь тавина.
Ингээд дээр нь бага зэрэг элсэнчихэр цацаж өгнө.
Ингээд шарах шүүгээнд 15 минут болгоод л боллоо.
Өглөөний, өдрийн цайндаа идэж болохоор байгаа биз.
Бас хайртдаа хийж өгвөл амархан бас сайхан санаа шүү.