Ээжүүдээ одоо гадуур маш түгээмэл байгаа бөөлжиж, гүйлгэдэг мөн халууруулдаг ханиаданд мойл хамгийн сайн эмчилгээ болдог юм байна.
Хүү минь 8 сартай, уржигдар өглөөнөөс халуурч эхлээд доогуураа маш их шингэн алдсан. Хамгийн хэцүү нь халуун бууруулах эм өгөх бүрт эмээ бөөлжиж, сүүнээсээ өөр юу ч идэхгүй, идсэн ч бөөлжөөд үнэхээр хэцүү байлаа. Дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд тэнд яг адилхан шинж тэмдэгтэй их олон хүүхдүүд байсан болохоор энэ өвчин их түгээмэл байгаа юм байна гэж ойлголоо. Эмч антибиотик болон бусад эмнүүд бичиж өгсөн. Би хүүдээ эм өгөх дургүй учраас өөр ямар арга чарга байгаа талаар хүнээс сонстол мойлны шүүс зөвлөсөн юм. Тэгээд нэг удаа Amydopyrini өгснөөс өөр нэг ч эм өгөлгүйгээр мойлны хандалсан шүүс өгч эхэлсэн.
Ганцхан өдөр өгөөд орой нь халуун бууж шөнөдөө огт халуураагүй сайхан унтаж, маргаашнаас нь зүв зүгээр болчихлоо. Өөрөөр хэлбэл нэг хоног л өвдсөн гэсэн үг. Өмнө нь он гараад хүү минь яг ингэж өвдөөд би эмчийн бичиг өгсөн бүх л эмийг уулгаж байсан. Бүтэн 5 хоногийн турш хүүгээ эм ууж чадахгүй огиж гаргахыг харах үнэхээр хэцүү байлаа. Ядаж байхад Флемоклав гэдэг эм антибиотик учраас яг цагаар нь өгөх ёстой, 8 цагийн зайтай өгөхийн тулд хүүгээ шөнө дунд сэрээж эм өгөхөөс үнэхээр зүрхшээдэг байсан шүү. Тиймээс яг ийм байдалд орсон ээж нартаа мойлны талаар мэдэнгүүтээ бичиж байгаа минь энэ. Гэхдээ надад их хэрэг болсон болохоор л би мойлыг ЗӨВХӨН САНАЛ БОЛГОЖ байгаа юм шүү!!!
Жор:
Их энгийн, мойлыг ястай нь нүдэж бяцлаад 250мл орчим усанд 1 хоолны халбага нүдсэн мойлоо хийж хандлаад үүнийгээ аятайхан бүлээн болгон бага багаар хүүхэддээ уулгаарай. Том болсон хүүхдүүд бол дуртайяа ууна. Миний хүү шиг жоохон хүүхдэд зүүгүй шфрицэнд хийгээд завжыг нь дагуулаад зөөлөн уулгаарай. Эсвэл юм уух дуртай саванд нь хийж өгөх, соруулаар өгөх зэрэг сонирхолтой арга хэрэглээрэй. Халуурч байгаа болохоор уух дургүй байсан ч тасралтгүй хойноос нь явж, оролдож байж өгөөд л байх хэрэгтэй. Хажуугаар нь бас ус сайн уулгаж байгаарай. Мойлны шүүсээ хэд хоног өгчихөд гэмгүй байхаа. Хүүгийн маань өтгөн бага багаар өтгөрөөд л байна. Тиймээс бүр хэвийн болтол нь өгье гэж бодож байна. Уншиж байгаа хүмүүс дунд мэдээж эмч сувилагч нар байгаа байх, хэрэв энэ АЮУЛГҮЙ зөвлөгөө бол хүмүүст бас санал болгоорой. /Өө тийм, мойлоо бас зөв сонгоорой. Хамаагүй удаад исчихсэн бол болгоомжлох хэрэгтэй байх. Удаан хадгалах гээд Vineger энэ тэр хамаагүй хийсэн байх вий дээ. /
Энэ зөвлөмжийг явуулсан, нэрээ нууцалсан уншигчдаа баярлалаа