Н.Базардэрэг ЗӨВХӨН ЭЭЖДЭЭ

Исэр гилбэртэй их хайранд тань
Ингэн туйлаадас шөнөдөө хайлдаг юм аа
Илдний ган шиг хатуу сургаалтай
Ижий гэдэг бурхад минь ээ
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
Санчиг буурал ээжийгээ би
Сэтгэлийн гүнээс хайрланам
Сүү, хайр эвлэсэн үгэнд тань
Сэтгэлийн гуниг чанаддаа ариусдаг юм
Сүслээд хөгжөөх маанийн зургаан үсэг шиг
Сургаал дээд хайр эрхэм ээж минь
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
Санчиг буурал ээжийгээ би
Сэтгэлийн гүнээс хайрлана
Ирэх буцах хоёрхон гарцтай орчлонд
Ижийгээ л хүмүүс минь хайрлацгаа
Зөвтэй, буруутай амьдралын алтан аргамж
Зөвхөн ээждээ өргөх дуу минь энэ буюу
Сарны мөнгөн утас
Сүвлээд өнгөрөх жилүүдэд
Санчиг буурал ээжийгээ би
Сэтгэлийн гүнээс хайрланамстильные чехлы для iphone 5independent escort ads


Н.Базардэрэг ЗӨВХӨН ЭЭЖДЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.