“Нора” амьдралыг зөвөөр ойлгосон ч харамсалтай нь ганцаар үлдлээ

Эзэн нь мөнх биш ч уран бүтээл нь үүрд орших нь үнэхээр гайхалтай. Ийм уран бүтээлч манай улсад олон. Жишээ нь Ардын жүжигчин Б.Дамчаа, Л.Жамсранжав нарыг нэрлэж болно. Тэдний нэг нь Г.Доржсамбуу агсан. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул тэрээр 1968-1975 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаад 1975-1980 онд Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуульд суралцаж төгссөн гэдэг. Харин 1980-1985 онд УБДС-д багш, 1985-1994 онд Драмын театрт ерөнхий найруулагчаар ажилласан түүхтэй.

fffh
Уран бүтээлээс нь дурдвал “Найрын ширээний ууц”, “Нийгмийн санаа”, Туйлшрал”, Альбин”, “Цусан тахилга”, “Өрлөг жанжны өчил” зэрэг хэд хэдэн жүжиг найруулсан. Дээрх жүжгээс дутхааргүй болсон бүтээл нь Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора” жүжиг.
Тус жүжиг нь анх 1896 онд Дани улсын нийслэл Копенгаген хотын “Royal Teathre”-д тавигдсан ба түүнээс хойш дэлхийн олон орны уран бүтээл өнөөг хүртэл үзэгчдийнхээ хүртээл болгосоор байгаа бөгөөд 2001 онд ЮНЕСКО-оос тус жүжгийн гар бичмэлийг дэлхийн өвд бүртгэсэн аж.
Энэхүү жүжгийг Г.Доржсамбуу агсан 1984 онд өөрийн улсын тайзнаа амьлуулахад Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Д.Мэндбаяр, Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, жүжигчин Л.Баярсайхан, Д.Оюунцэцэг, Х.Нарантуяа нарын баг бүрэлдэхүүнтэйгээр бүтсэн.
Тухайн үед дээрх жүжиг нь Монгол Улсын соёлын яамнаас олгодог “Шилдэг бүтээл” шагналыг хүртэж, Н.Сувд “Нора”-гийн дүрээр шилдэг дүрээр тодорсон удаатай.
Нэг ёсондоо энэ бүтээл ард түмнээр үнэлэгдэхдээ “онц” гэсэн дүн авч байж гэж хэлж болно. Тэр утгаараа залуу уран бүтээлчдийн ур чадварыг сорихын зэрэгцээ үзэгчдээсээ өндөр үнэлгээ авахаар УДЭТ-ын хамт олон энэ жүжигт дахин ажиллаж өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийлээ. Норад Н.Баярмаа, Г.Отгонцэцэг, Хельмерт  М.Төвшинхүү,  Г.Дөлгөөн-Аюуш, Доктор Ранкад Б.Жаргалсайхан, Флу Линнед Г.Урнаа, Ж.Оюундарь, Крогстад С.Болд-Эрдэнэ, Баттөмөр, Анна Марияд Г.Урнаа, Ж.Оюундарь нар тоглосон.
Гэхдээ тоглолт эхлэхийн өмнө найруулагч Г.Доржсамбуу агсныг дурсч гурван жилд нэг дуаа зохион байгуулагддаг “Тэнгэр мэднэ” нэртэй цэнгүүнийг түүний гэр бүлийнхэн бусад уран бүтээлчийн хамт төрсөн өдрөөр нь буюу гуравдугаар сарын 22-д хийдэг. Тус цэнгүүнийг анх Улан-Үдэд зохион байгуулсан бол энэ жил түүний 65 насны ойтой тохиож буй.
Энэхүү цэнгүүний үеэр шилдэг найруулагч, эрэгтэй, эмэгтэй жүжигчин, зураач, жүжгийн зохиолч, хошин шогийн хамтлаг, театр урлагийн зvтгэлтэн зэрэг долоон номинацид нэр дэвшүүлж “Алтан арслан” цом гардуулдаг уламжлалтай.
Гэхдээ цом гардуулахын өмнө Г.Доржсамбуу агсны уншсанаар М.Цэдэндорж агсны бичсэн “Цаг бид хоёр” шүлэг театрын танхимаа цуурайтлаа. Энэхүү шүлгийг эрхэм найруулагч 1980-аад оны үед уншиж МҮОНР-ийн архивт хадгалуулжээ.
Ийнхүү цом гардуулах ёслол болов. Тус цомыг энэ жил шилдэг найруулагчаар тодорсон Төрийн соёрхолт Н.Наранбаатар гардсан бол шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчнээр гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн, И.Одончимэг нар нэрлэгдсэн. Харин шилдэг зураачаар УДЭТ-ийн ерөнхий зураач Т.Ганхуяг, жүжгийн зохиолчоор “Тэнгэрийн хүү” жүжгийг бичснээрээ олонд улам танигдсан Б.Цогнэмэх, театр урлагийн зүтгэлтэнээр ҮДБЭЧ-ийн захирал Г.Цоггэрэл, шилдэг хошин шогийн хамтлагаар “Маск” продакшн тодорсон.
Гэхдээ С.Лхагвасүрэн, И.Одончимэг, “Маск” продакшны уран бүтээлчид тэр орой тоглолттой байсан болохоор ирж амжсангүй. Харин ирэх сарын 1 буюу инээдмийн баярын өдрөөр гардуулахаа зохион байгуулагчид мэдэгдсэн. Түүнчлэн Г.Цоггэрэл тус цомыг гардахдаа “Энэ цомыг гардаж байгаадаа баяртай байна. Өмнө нь миний гэр бүлийн хүн, гавьяат жүжигчин Уранчимэг хүртэж байсан. Нэг гэр бүлд хосоороо ирж байгаад нь их билгэшээж байна. Мөн Доржсамбуу багшдаа намайг энэ зэрэгтэй болгосонд үргэлж талархаж явдаг” гээд нулимс унагаж байсан. Тэр үед дэргэдээс нь УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу “Хүн битгий уруу татаад уйлуулчих гээд бай” гээд шивнэх нь сонсогдсон.
Дээрх шагналыг одоогоор 25 уран бүтээлч хүртлээ.
Дашрамд сонордуулахад “Тэнгэр мэднэ” цэнгүүн нь гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд дээрх номинацад сүүлийн гурван жилд тайзнаа амилсан бүтээл өрсөлддөг билээ.
Нэмж хэлэхэд Г.Доржсамбуу агсны амьд ахуйдаа хүртсэн хамгийн том шагнал бол Э.Оюун багшийн магтаал байсан гэдэг. Тайзнаа 10 жил тоглосон цорын ганц жүжиг бол түүний найруулсан “Найрын ширээний ууц”.
Энэ жүжгийг жилд 100 гаруй тоглосон ч үзэгчдийн нэг ч суудал хоосон үлддэггүй гэдэг. Түүнийг 1994 онд өөд болоход гэр бүлийнхэн нь дурсч 1995 онд төрсөн өдрөөр нь “Дурлалын нууц” жүжиг тавьжээ.

ggg.png

Энэ үйл ажиллагааны дараа хөшиг нээгдэж “Нора” жүжиг эхлэв. Үйл явдал нь өмгөөлөгчийн ажлаас банкны захиралыг албан тушаалд дэвшиж байгаа Хельмерийн нэр бүлд өрнөнө.
Норагийн нөхөр Хельмер хүнд өвчин тусч, гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай болсон үед Нора нөхрийнхөө бардам занг хүндэтгэн түүнд хэлэлгүй, үхлүүт өвчтэй байсаар нас барсан аавынхаа гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж гэрээ хийснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Крогстадаас эмчилгээний зардал болох их хэмжээний мөнгийг нууцаар зээлснээр үйл явдал өрнөнө.
Сэргэлэн цовоо зантай Нора цаг тутамд л нөхрөөсөө мөнгө салгахыг хичээнэ. Түүнчлэн нөхөр, хүүхдийнхээ хэрэгцээ болон бусад зүйлсээсээ хэмнэлт хийнэ. Мөн нууцаар ч ажил хийнэ. Учир нь өрөө төлөх гэж л тэр.
Нэг өдөр Норагийн багын найз Кристина тэднийд ирснээр Норагийн төлөвлөгөөт ажил нурж, хүн бүрээс нууж байсан зүйл нь задарч эхэлнэ. Амьдралын хүнд хэцүүг туулсан Кристина Норад өөрийн амьдралын талаар ярьж ажил олоход нь туслахыг гуйхад өрөвч нинжин сэтгэлтэй Нора нөхрөөсөө түүнийг ажилд авахыг гуйж зөвшөөрүүлнэ.

iii.png

Энэ гуйлтыг зөвшөөрсөн Хельмер зээлдэгч Крогстадыг ажлаас халж түүний оронд Кристинаг томилохоор шийдвэр гаргалаа. Үүнийг мэдсэн Крогстад Норад “Нөхрийнхөө гаргасан шийдвэрийг өөрчлөхгүй бол бүх үнэнийг дэлгэж хуурамчаар гэрээ хийсний чинь төлөө шүүхэд хандана” гэж хүртэл сүрдүүллээ.
Төд удалгүй Нора нөхрийгөө өөртөө хань болж, аз жаргалын төлөө хамтдаа туулна гэж найдаж байтал нөхөр нь зөвхөн хувиа хичээсэн өчүүхэн нэгэн байсныг ойлгоно.
Нууж байсан үнэн нь ч задарч, итгэж хайрлаж явсан нөхрийнх нь үнэн нүүр царай илэрч түүний аз жаргал зөвхөн өнгө төдий хуурамч зүйл байсныг ойлгоно. Мөн гэр орон нь “Хүүхэлдэйн байшин” өөрөө зөвхөн хүүхэлдэй мэт амьдарч байснаа мэдэрч амьдралыг ойлгох, нийгэмд өөрийн жинхэнэ байр сууриа олж авахаар хүүхэлдэйн байшингаа орхин явж байгаагаар жүжиг төгсөнө.

DSCF9049.jpg

Энэхүү жүжгийг 1984 онд анх манай улсад тавигдахад мэргэжлийн уран бүтээлчид “Нийгмээсээ арай эрт тавигдлаа гэж байсан бол энэ удаа харин цаг үетэйгээ тохирлоо шүү” гэх нь олон  байв. Түүнчлэн залуу гэр бүл үзэхэд буруудахгүй гэж байв.
У.Баярсайханчехлы для iphone 5 5sagency escort dubai


“Нора” амьдралыг зөвөөр ойлгосон ч харамсалтай нь ганцаар үлдлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.